МЭДЭЭ НЭМЭХ  

Зүгээр л эхлэ

  • 1,597 уншсан
  • 0
  • 2015/03/04

Бизнес эхлүүлэх нь пуужин зохион бүтээхтэй адилгүй. Энэ бол маш амархан, алхам алхмаар тодорхойлогддог, нийтлэг ойлголтын л асуудал юм. Санаагаа олчихоод хүмүүсээс “Ийм үйлчилгээ байсан бол чамд хэрэгтэй юу?”, “Хэрвээ хэрэгтэй бол чи үүнийг хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ?” гэж асуугаарай.
Олон хүн чиний урам зоригийг унтраах болно. Зарим нь чиний санаанд атаархсандаа, зарим нь чамайг аливаад бодитоор хандаасай гэж хүссэндээ гээд янз бүрийн шалтгаанаар “Бүтэхгүй байх аа” гэж хэлэх вий. Мөн чи энэ цаг мөчөөс эхлэн амьдралдаа хэзээ ч дуулж байгаагүйгээрээ олон удаа “Үгүй” гэсэн хариуг сонсоно. Энэ бүхнийг хүндээр тусгаж авах хэрэггүй.
Мөн “эрсдэл” гэдэг үгийг залхтлаа олон дуулна гэж мэд. Энэ үгээр өөртөө саад хийж огт болохгүй. Өөрийн гэсэн бизнесийг эхлүүлнэ гэдэг тодорхой эрсдэлтэй зүйл мөн. Гэхдээ амьдралд бүх юм л угаасаа эрсдэлтэй шүү дээ. Өөрөөсөө “Би яг үнэндээ юуг золиосолж байна вэ? Үүнийг хийгээд бүтэлгүйтлээ гэхэд би одооны нөхцөл байдлаасаа дордох уу, энэ хэвэндээ л байх уу?” гэж асуугаарай. Зүгээр л жаахан мөнгө, цаг хугацаа, эрч хүчийг золиосолж байгаа бол энэ эрсдэл огтоос биш. Харин эрүүл мэнд, гэр орон, гэр бүлээрээ л дэнчин тавьж болохгүй.

Бизнес санаа олох амархан байгаа биз? Дараа дараагийн олон алхамд чинь амжилт хүсье!

Зүгээр л эхлэ
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зүгээр л эхлэ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох