МЭДЭЭ НЭМЭХ  

Жеки Чан: амьдралын үнэн

  • 18,380 уншсан
  • 37
  • 2014/05/19

Гонконгийн жүжигчин, дуучин, найруулагч, 60 настай

“ Миний толгойд нэг жаахан нүх гарчихсан юмаа. Эмч нар хуванцар таглаа хийгээд өгсөн болохоор тархи минь гоожихгүй л дээ. Гэхдээ л дуу дуулахаар чичиргээ өгөөд байдаг юм “


“ Найруулагчид намайг аймшиггүй зоригтон л гэдэг юм. Гэхдээ тэдний ямар худалч улсууд болохыг та нар мэдэхгүй биш “


Намайг солиотой амьтан гэмээр байна уу? Тааллаараа л бол. Тэнэг гэснээс хавьгүй дээр


“ Би ямар нэг үзүүлбэр хийснийхээ дараа үргэлж камер руу хардаг. Саяын юмыг орлон тоглогч биш би өөрөө хийснийг бүгд мэдэг гэсэндээ л тэр. Мөн энэ шалтгаанаар би  бүтэлгүй оролдлогуудаа үргэлж харуулдаг. Жишээ нь «Крамер Крамерын эсрэг» мэтийн киног үзээд хүмүүс : «Тэр ор хөнжлийн хэсэгт нь орлон тоглогчгүй өөрөө тоглосон байсан шүү» гэж хэзээ ч ярьдаггүй биз дээ. Харин тулаан бол өөр хэрэг. Хүмүүс : «Харав уу. Орлон тоглогчгүй өөрөө тоглосон байна шүү дээ. Яаж үхчихгүй үлдэж чаддаг байнаа!» гээд л... “


“ Камер унтраатай үед би хүн бүрийн адил айдаг. Харин камер ажиллаад эхэлвэл би юу ч хийхэд бэлэн “


“ Би алдартай эмч болохын оронд алдартай өвчтөн болсон юм даа “


“ Нэг эмч надад: Та өөрийгөө сүйдэлж дууслаа. Одоо болих юм бишүү. Та ч тэртээ тэргүй үгэнд орохгүй л дээ. Гэхдээ өөрөөсөө үүнийг асуугаад үзээч! гэж билээ. Би өөрөөсөө асуусан л даа. Гэхдээ одоо болтол юу гэж хариулахаа мэдэхгүй л явж байна “


“ Би урьд нь ганц хоёр яс хугалахгүйгээр сайн кино гараас гарахгүй гэж бодож байлаа. Одоо бол болно гэж боддог болсон шүү “


“ Юу, би чинь 102 кинонд тоглочихсон юм уу? “


“ Болдогсон бол би Азийн Роберт Де Ниро болох юмсан “


“ Хөгжимт кино юмуу эсвэл өндөр технологийн тусгай эффекттэй кинонд хятадууд бид америкчуудыг үнэхээр барахгүй л дээ. Гэхдээ хоосонгүй... Нэг удаа Спилберг бид хоёр ярьж суугаад би “ Юрийн галвын цэцэрлэг “-ийг магтсан юм. Харин тэр: Жеки минь, энэ чинь маш амархан. Надад хүчтэй компьютер байгаа шүү дээ. Харин чи тэр “ Бурхны хуяг “ кинонд яаж тэгж үсэрсэн юм бэ? гэж билээ. Би хариуд нь: энэ маш амархан, камераа залгаад , үсрээд л болоо гэсэн юм “


“ Америкийн орлон тоглогчид их ухаалаг. Тэд аюулгүй байдалдаа ихээхэн анхаарал тавьдаг. Машинаар ниссэн ч зай хурдаа маш сайн тооцоолдог. Харин Гонкогт тооцоолж чаддаггүй. Бидний бүх үйл хөдлөл баримжаагаар хийгддэг. Сачий чинь хүрвэл санаснаараа хий, гүйцээ! “


“ Бүгд л супермен болох гэх юм. Харин тэр чинь хүн байхыг хүсдэг биз дээ “


“ Намайг яг л Бастер Китон шиг хөгжилтэй, эр зоригтойгоор дурсаж байгаасай л гэж би хүснэ “


“ Алдар нэр бол ашиггүй бараа шүү. Маш үнэтэй, тэгээд амархан муудна “


“ Намайг дуурайх гэсний хэрэггүй. Түүний оронд ном сайн үз “


“ Миний кинонуудад ор хөнжлийн явдлыг хатуу хориглосон дүрэм бий. Хүүхдүүд миний секс хийж байгааг харвал бөөлжис нь хутгах биз “


“ Цэвэрлэгээ хийх чинь санасныг бодвол маш үр бүтээлтэй сайхан ажил юм байна “


“ Би хүссэн бүгдээ л иддэг. Гэхдээ зайрмаг идвэл 20 минут илүү дасгал хийнэ “


“ Кока кола ууж, рэп сонсдог хүн уламжлалт урлагийг хэзээ ч ойшоохгүй дээ “


“ Намайг багад гахайн тархи идвэл ухаантай болно гэж ярьцгаадаг байлаа. Би ухаантай болохын тулд идсэн шүү “


“ Би нэг нохой, бүхэл бүтэн сүрэг мууртай. Эхнэр маань: чи надад зарцуулдгаасаа хавьгүй их мөнгийг муур нохойд зарцуулах юм гэж гомдол мэдүүлдэг “ ( Эхнэрийг нь Линь Фэнцзяо гэдэг, 1982 онд гэрлэсэн )


“ Мөнгө ер нь хэнийг ч зөв хүмүүжүүлж чадаагүй гэдэг “


“ Би уйтгарлахаараа Брюс Лигийн тоглосон киног үздэг “


“ Надаас илүү хэн бүхнийг би үлгэр дуурайлал болох хүмүүс гэж үздэг “


“ Заримдаа нэг их өөдгүй амьтны дүрд тогломоор санагддаг. Ингэвэл намайг алж дуусдаг анхны кино гарах биз “


“ Хэзээ бие махбодь чинь «стоп» гэж хэлэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ “


“ Хэрвээ бурхан гэж байгаад нүгэл буяныг дэнсэлдэг нь үнэн бол намайг хүн бүрийг аз жаргалтай байлгахаар зүтгэж явсныг минь анзаарах байх гэж найдна “


“ Надад нэг л асуудал байдаг: би хүчирхийллийг үзэн яддаг “


“ Жеки Чан гэнээ? Энэ чинь домог байхгүй юу “

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жеки Чан: амьдралын үнэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

37 Сэтгэгдэл


  • anonymous 2015/12/15
    Mundag hun shuu

    0 0 Хариу бичих
  • amraa 2015/09/23
    estoi l hundlex 1 l hun

    1 0 Хариу бичих
  • фөйнсы 2015/09/04
    японд амьдардаг цагаачуудын амьдрал гараад байдаг кино дээр үхэж дуусдаг шд нэрийг санадаггүй

    1 0 Хариу бичих
  • Moroodol 2015/09/03
    Uneheer goe chadvarlag sain jujigchin buh kinogn uzeh durtai minii durtai jujigchin

    2 0 Хариу бичих
  • Үзэгч 2015/09/03
    Хүндэлж болохуйц ганц хятад хүн дээ

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/12/14
      Hongkong chin hytaduud l bdg shd :))

    • Зочин 2015/09/03
      hongkong hun

  • Зочин 2015/09/03
    Одоо ч үзсэн гоё хайртай жүжигчин маань

    0 0 Хариу бичих
  • turuu 2015/09/03
    bruce lee-iin shawi baisan gedeg ni unen bolowuu yamar ch baisan jet-li donny yen 2 oos hamaagui iluu jujigchin huuhed nasandaa jackie chan shig boloh yumsan gej muruuddug baisan daa

    1 0 Хариу бичих
  • yu-yrihaw-dee 2014/06/30
    unshaad, uzeed, sonsood, amaa angaihaas uur argaggvi hvn....

    0 0 Хариу бичих
  • bagii 2014/06/29
    uneheeer gaihaltai hun shuu bas hogjiltei xexe :D

    0 0 Хариу бичих
  • rain 2014/06/20
    huuhed nasni min baatar odoo ch gesen...uneeher gaihaltai hun shuu

    3 0 Хариу бичих
  • a 2014/05/29
    robert denirotoi neeree tustei baina

    0 0 Хариу бичих
  • zochin- 2014/05/28
    minii gants shuten bishirdeg jujigvhin shuu sain jujigchin shuu

    0 0 Хариу бичих
  • Jackie-Chan 2014/05/28
    sain jujigchin goy yumaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/28
    ooriigoo robert de nirotoi xaristuuldag genuu.jacki chan xajuud n mundag ed bxgui yu

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/28
    Агуу хүн шүүв

    0 0 Хариу бичих
  • Zoro 2014/05/28
    Huuhed nasandaa ch odoo ch shutseer...

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/28
    гайхалтай

    5 0 Хариу бичих
  • zochin 2014/05/28
    uneheer ih taalagdlaa hungun ih medeelel aguulsan evluulguud hurtel tugsgul ni bur ih taalagdav bayarlalaa

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/28
    Mongolchuud hyatduudad durgui hernee Jackie Chan, Jet Li 2-d bugd durtai.. hehe

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/04
      hongkong hvmvvs bas hytadaar yaridag hytaduudshdee.umuurch bgaagchin medej bna.bi ch bas jackie chan-d durtai,gants durtai hytad hehe.

    • Зочин 2015/09/03
      hyatad bish hongkong

  • Зочин 2014/05/28
    Хүүхэд насны минь баатар

    3 0 Хариу бичих
  • Dashka 2014/05/28
    SUPER!!!

    2 0 Хариу бичих
  • deegii- 2014/05/28
    bi chamd hairtai jeki

    3 0 Хариу бичих
  • mongolkhuu 2014/05/28
    hairtai shuu ahdaa huuhed bhaas mine bayr baysgalantai bolgodog bsand

    1 0 Хариу бичих
  • - 2014/05/26
    Аугаа ёстой хэлэх үг ч олдохгүй байна.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/26
    dahin dawtagdashgvi

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/24
    Агуу жүжигчин шүү маш их гайхалтай үнэхээр бахархамаар хүн амжилт хүсье

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/20
    uneheer baharhmaar jujigchin shuu amjilt husey

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/20
    Энэ хүний хүсэл зорилго тэмүүлэл бүхэн нь гэгээн, цагаан мөртэй. тиймдээ ч энэ хүнийг агууд тооцдог.

    8 0 Хариу бичих
    • Зочин 2014/05/20
      aanhaan

  • Зочин 2014/05/19
    Маш гайхалтай жүжигчин

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/19

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/19
    Uneheer mundag :)

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/05/20


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох