МЭДЭЭ НЭМЭХ  

Миний хайж байсан хүн гэдгийг мэдэрсэн яг л тэр мөч

  • 407 уншсан
  • 0
  • 2015/03/04

Анд нөхөд болоод хэдийн олон жилийг үдсэн нөхрийнхөө найзуудтай үүрийн 4 цаг хүртэл буу халан суусан юм. Тэр яриа дундаас онцгой нэгэн асуултын хариултыг уншигчидтайгаа хуваалцахгүй бол хэтэрхий хайран санагдсан тул хосуудын зөвшөөрөлтэйгээр нийтлэв.Асуулт: Энэ хүн бол миний насан туршдаа хамт байх хүн гэж эргэлзээгүйгээр ойлгосон мөч хэзээ байсан бэ?

• Бид болзоод гурван сар гаруй л болж байсан. Гар гараасаа хөтлөөд дэлгүүрээс гарч явсан юм. Явж байтал замын хажуугийн цементэн хашлага гарч ирэнгүүт хоорондоо юу ч яриагүй хэрнээ хоёулаа тэр хашлага руу очоод дээгүүр нь алхаж билээ. Хашлага дуусч байгааг хараад зэрэг шахуу л үсрээд буучихсан. Яг л би жаахан байхдаа үсэрдэг байсан шиг. Харин одоо охин бид хоёр цэцэрлэгээ тараад яг л тэгж алхдаг. Зүрхэндээ хүүхэд зангаа авч үлдсэн хүн яг л адилхан хүнээ олдог юм шиг байгаа юм.
• Үерхээд 6 сар болоод хамт амьдарч үзэхээр шийдсэн юм. Уг нь гэрлэх гэж биш хамт амьдарч болох нь уу гэж харахаар л тэгж шийдсэн хэрэг. Залуухан ч байж. Бүх ачаагаа янзалж байрлуулах үед манай хүн цэцэгнүүдээ гаргаж байв. Харин би номын тавиураа эхлээд цэгцлэхээр шийдэв. Түүнийхээ хайрцагтай номыг гаргаж ирээд өөрийнхтэйгээ нийлүүлээд өрөөд дууссаны дараа харахад бидний тавиурт ихэнх ном хоёр ширхэг болчихсон байгааг анзаарсан юм. Тэгээд л “Үүнээс илүү том дохио гэж юу байхав. Энэ бүсгүйг л алдахгүй байх минь” гэж бодогдсон доо.

Миний хайж байсан хүн гэдгийг мэдэрсэн яг л тэр мөч
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Миний хайж байсан хүн гэдгийг мэдэрсэн яг л тэр мөч
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох