МЭДЭЭ НЭМЭХ  

Сансартай холбоотой нууцалсан баримтууд

  • 22,652 уншсан
  • 21
  • 2015/03/06

Манай Нарны аймаг, одот Орчлонгийн талаар бид бараг өдөр бүр шинэ мэдээлэл олж сонсдог. Гэхдээ л олж мэдсэн олон хачирхалтай баримтуудыг жирийн хүмүүсээс нуун дарагдуулж байдаг гэлцдэг. Сансар бол үнэхээр гайхалтай газар, бидний мэдэх шаардлагагүй ямар зүйлс тэнд болдог юм бол?

“Люцифер” төсөл

“2001 оны сансрын аялал” зөгнөлт кинонд харь гарагийн хүмүүс ер бусын технологи хэрэглэж Бархасбадь гарагийг Люцифер гэж нэрлэгдэх 2 дахь нар болгохоор зорьдог. Зохих хэмжээний температуртай 2 дахь нарыг бий болгосноор түүнийг тойрсон гарагууд дээр амьдрах орчин бий болно. Иймэрхүү маягаар харь гарагийнхан шинэ колони гарагаа бий болгодог тухай гардаг.

Тэгвэл НАСА энэ төслийг амьдрал дээр хэрэгжүүлэх оролдлого хийсэн гэнэ. Гэхдээ тэд үүнийгээ Бархасбадь гарагийн дагуулуудыг хамгаалах төсөл байсан гэж тайлбарладаг. Дэлхийн бичил организмуудаас хамгаалах зорилгоор Бархасбадь гараг дээр автомат аппарат буулгажээ.

Харин энэ нь “Люцифер” төслийг хэрэгжүүлж Бархасбадийг нар болгон хувиргахын тулд радио идэвхт бодисыг ашиглаж болох эсэхийг шалгах зорилготой байсан гэж хуйвалдааны онолчид үздэг.


"Ертөнцүүдийн мөргөлдөөн"- Великовскийн онол

Библи сударт бичигдсэн дэлхийн сүйрэл үнэн хэрэг дээрээ болсон зүйл, энэ нь тэнгэрийн эрхсүүдээс үүдэлтэй гэж үздэг эрдэмтэд олон бий. Жишээ нь, орос гаралтай эрдэмтэн Иммануил Великовский Ангараг, Сугар гарагууд манай Дэлхийтэй зэрэгцэж ирэх үедээ олон гамшиг учруулсан гэж үздэг. Иймээс л Сугар гараг Нарны системийн бусад гарагаас ялгагдаж буруу тийш эргэдэг гэнэ. Сугар гараг Дэлхийтэй мөргөлдсөн нь “Хуучин гэрээ”-нд өгүүлсэн сүйрлийг авчирсан ажээ.


Ангараг гарагийн бүтэмжгүй аялал

Хэдэн жилийн өмнө оросууд Ангараг руу "Фобос-Грунт" сансрын аппаратыг илгээхээр оролдсон. Гэвч энэ аппарат сүйрсэн билээ. Зүглэсэн болгон сүйрч байдаг нь Ангаргийн хараал гэх хүн олон байсан ч, Америкийн HAARP гэх судалгааны төсөл "Фобос-Грунт"-д саад учруулсан гэсэн онол бас байдаг ажээ.


Санчир гараг дээрх 6 талт дүрс

2007 онд НАСА Касини хэмээх сансрын аппаратнаас авсан Санчирын шинэ зургийг олны хүртээл болгосон юм. Энэ зурган дээр гарагийн хойд туйл дахь аварга том 6 өнцөгт тод гарчээ. Хэмжээ нь маш том, дотор нь манай Дэлхий 4 дахин багтана гээд бод доо. Хэн ч үүний учрыг тайлбарлаж чадаагүй байна. “Санчирын нүд”-ийг судалсан зарим эрдэмтэд пирамид, 2 тойрог зэрэг геометрийн бусад дүрсүүдийг ч олж илрүүлжээ.

6 өнцөгтийг хүний гараар бүтсэн гэх хүмүүс ч гарч ирсэн байна.


Саран дээр хөл тавьсан анхны хүн

Хүн саран дээр хэзээ ч очиж байгаагүй, 1969 онд гарсан саран дээрх сансрын нисгэгчийн зураг хуурмаг зүйл байсан тухай маш их шуугиан дэгдсэн юм. Энэ зурган дээр байж болшгүй зүйлүүд их бий. Жишээ нь, агаарын үзэгдэл, гэрэл, хийсэж буй далбаа зэрэг нь уг зургийг саран дээр биш, тусгай талбай дээр авсныг гэрчилдэг гэж эсэргүүцдэг. Саран дээр хүн очсон байлаа ч дээрх зураг сурталчилгааны зорилготой зохиомол зүйл байж болох юм. Түүнчлэн Саран дээр харь гарагийнхны ул мөр олдсоныг олон нийтээс нууцалж байгаа гэсэн онол бас бий.


Хаббл дуран

Саран дээр хүн очсоны эсрэг бас нэг нотолгоо бол Хаббл дуран юм. Хаббл дурангаар Сар бүү хэл алсын галактикуудын зургийг маш тодорхой авч болно. Иймээс дуранг Сар луу чиглүүлж сарнаа явагчдын зургийг нэгд нэгдгүй буулгахад огт бэрхшээл байхгүй. Ингэхгүй л байгаагаас хойш Саранд хүн очсон нь худал болж магадгүй юм. Гэхдээ Хаббл дуран зөвхөн холын зайд л ажиллахаар бүтээгдсэн тул Сарны зургийг тодорхой авч чадахгүй гэж нотлох хүмүүс ч бас бий.


Чурюмов-Герасименко солир дээр зонд буусан тухай

Энэ аварга солир дээр “Филе” аппарат амжилттай газардсан тухай мэдээлж байсан нь саяхан. Харин Европын сансрын агентлагийн өгсөн мэдээнд энэхүү солир дээрээс сонсогдож байсан хачирхалтай дуу чимээний тухай өгүүлжээ. Хуйвалдааны онолчид аппарат солир дээр биш, харь гарагийн биет дээр (ямар нэгэн цамхагийн тулгуур) буусан гэж үзэж байна. Мөн түүний илгээсэн зургийн арын фон дээр Нисдэг таваг байсныг эрхтэн дархтнууд олон нийтээс нууж байгаа гэнэ.


Нарны аймгийн цаг уур өөрчлөгдөж байна

Цаг уур нь хүмүүсийн үйл ажиллагаатай холбоогүй, ердийн замаараа өөрчлөгддөг гэж олон хүмүүс боддог. Гэтэл их хэмжээний дулаарал Нарны аймгийг бүхэлд нь хамарч, уур амьсгал өөрчлөгдөж байна гэвэл яах вэ? Ангараг, Бархасбадь болон бусад гараг дээр ч цаг уурын өөрчлөлт ажиглагдаж байна. Ингэхлээр их хэмжээний дулаарал зөвхөн Дэлхий гараг дээр биш, Нарны аймагт бүхэлд нь болж байгаа аж.


Ангарагийг колончилсон нь

Бид Ангараг гараг дээр очиж суурьших цаг үе гарцаагүй ирнэ гэж ихэнх хүмүүс боддог. Иймээс л тэнд амьдрал боломжтой эсэхийг судлахаар сансрын аппаратуудыг хөөргөсөөр байгаа билээ. Сүүлийн үед Улаан гараг руу нисгэгчтэй хөлөг хөөргөх талаар маш их яригдаж байна. Гэхдээ дэлхийнхэн Ангарагт аль хэдийн очиж суурьшсан байж ч магадгүй. НАСА-ийн ажилтан байсан, нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй “Викинг” аппаратыг Ангараг дээр буулгах ажилд оролцож байсан бөгөөд аппарат руу 2 дүрс ойртон ирэхийг харжээ. Энэ үед холбоо тасарсан тул тэд харь гарагийнхан, эсвэл дэлхийнхэн байсан эсэхийг сайн харж чадаагүй гэнэ.


Дэлхий дээгүүр эргэлдэгч Нисдэг тавагнууд

1-р сард Олон улсын сансрын станцаас шууд нэвтрүүлэг хийж байх үед манай гараг дээгүүр НҮМБ (Нисдэг үл мэдэгдэх биет) гарч иржээ. НАСА шууд нэвтрүүлгийг зогсоож шалтгааныг нь “техникийн саатал” хэмээн зарлажээ. Үнэн хэрэг дээрээ нэвтрүүлгийг яг тэр агшинд зогсоосон нь Дэлхий орчмын тойрог замд олноор тааралддаг харь гарагийн хөлгийг нуух зорилготой байсан гэж үзэж байна. Харин НАСА энэ явдлын талаар огт тайлбар хийгээгүй аж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сансартай холбоотой нууцалсан баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

21 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/10
    Муусайн лүднүүд ээ кирилл үсгээрээ бичиж сураач ээ, латин үсгээр бичсэн юмыг уншихад онцгүй юм.

    0 0 Хариу бичих
  • наса 2015/08/10
    угаасаа дэлхийд зөвхөн амидрал байна гэж юу байхав тхдэ Наса гын хийж байгаа нууцалдаг н зөв зүйл тгэхгүй бол энэ дэлхий бөөн үймээн самуун гарна

    1 0 Хариу бичих
  • Нэр 2015/08/09
    Түм буман од гариг галактик байхад зөвхөн манай дэлхий дээр амьдрал байдаг гэж хаашаа харсан юм байхав дээ.Харь гаригийхан гэж байдагт зүгээр л итгэ.Манай дэлхий дээр ирдэг эсэхийг бол мэдэхгүй.Ирдэг ч байж болийшдэ.Тэр НАСА энэ тэр чинь зэвүүн гарууд байхгүй юу.Дэлхий яг баталгаатай сөнөхийг баримттай мэдсэн ч хэлэхгүй байж байгаал сөнөөнө.Хүнд хэлбэл сөнөхөөсөө урьтаад бид нар өөрсдөө сөнөөчийшдээ хаха.Эмх замбараагүй байдал газар авна.хэлснээсээ эс юм болно.Маргааш үхэхээ мэдсэн хүн юу ч хийж мэднэ

    9 1 Хариу бичих
  • Inha Huu 2015/08/08
    Goy medeelel bn. Bayarllaa.

    0 0 Хариу бичих
  • Э. Балжинням 2015/08/08
    Pizdanuud min itgehgvi bol chimeegvi l baildaa. Shalchignasan pizdanud ih bhima

    0 0 Хариу бичих
  • ss 2015/08/08
    yu be saran deer chin 12 hunii yag haana buusan barag huliin ulnii zuragtai mash undur nariivchlaltai zurag nasagiin site deer bdag sh de ta nar googledeed uzeech bi huvidaa zunduu l harj bsan harin sarnii nuguu taliig hen ch harj bgaagu gdg bol unen shu de yagad gewel sar delhii ergelt barag adilhan bdagtai holbootoi

    2 1 Хариу бичих
    • Зочин 27 өдөр
      Уучлаарай сар тэнхлэгээ тойрч эргэдЭггүй юмаа. тэгээд л бид зөвхан нэг талыг нь хардаг.

  • tulga 2015/07/05
    haraal idsen ymbee. itgehkuu bl zaawal sonirholtoi 1nii uuriig hurgej, niitelsen hunii urmiig bodoj zugeer amaa hamhiad dariagiin niitlelee uzchihej chadahguinuu?!!

    4 0 Хариу бичих
  • Haise Sasaki 2015/05/09
    hariinhan geheeree zaawal ter nisdeg tawagtai ondor hogjson baidaggui l bhq yu manai balar ertnii ue shig hariinhan baij bolnoshdee

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/31
      tm ertnii hariihan oor garig deer bol bgaa thde ingej manai delhiitei oirtoj irj chadahgui l bolwuu

  • g 2015/04/01
    ertunts deer heden terbum galaktik henden terlion odnud bhd gantshan delhi der amidral bn gj yu bsin od bolgon dagul gariguudtai zarim hvmvvs yum unshid sudalsan dr bh bid narin medehgv nuuts mash ih bga

    12 0 Хариу бичих
  • bid-ireeduig- 2015/03/14
    bid ireeduig her ih tusuulj chadna tudii chinee yrtuntsiin nuuts buhen tailagdana amiddaa ih zuil l olj uzej medreesei odoo uy min

    4 1 Хариу бичих
  • tseren-chimed 2015/03/11
    shaaa sansart bidnees oor amid amitan bhgu baisan ym bol garaad ireh ni yasiin iim teneg ym tavihaa bolivol taarna

    1 23 Хариу бичих
    • Зочин 2015/05/31
      iim humuus tgd amidraad bna geheer sonin shuu haha yu bodoj yawdiin boldoo tgd huurhii jijighen bodoltoi yum

    • Хамгийн Сайхан Нь 2015/04/22
      tneg hvn tnegeereel duusdag ym

  • docilem 2015/03/09
    manaih sansart bdishd. bi yawj bsim bolu =)))

    2 0 Хариу бичих
  • noname 2015/03/07
    Бид бол зүгээр л төсөөлшгүй их далайн дундах бяцхан жараахайн эд эснээс ч хэд мянган сая дахин жижигхэн гараг дээр амьдрах гэж тарчилж яваа өөрсдийн бүтээсэн ертөнц-нийгэмийнхээ боол нь шүү дээ.

    31 0 Хариу бичих
    • Зочин 2016/07/26
      zaza za bas jaraahai ni ch yu yum be

    • Зочин 2015/06/05
      zaza za bas bool ni ch yu yum be

  • zochin 2015/03/07
    Hahaha. Galzuu hunii odriin temdeglel.

    2 1 Хариу бичих
    • Зочин 2015/05/02
      yag chiniih shig


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох