МЭДЭЭ НЭМЭХ  

Компьютерийн ширээ жорлонгийн суултуураас ч илүү “бохир” байжээ.

  • 1,465 уншсан
  • 0
  • 2014/01/22

Америк эрдэмтдийн тогтоосноор компьютерийн ширээ, товчлуур, хулгана зэрэг дээр байгаа микрооорганизмуудын тоо хэмжээ жорлонгийн суултуур дээрхээс хамаагүй их гэнэ. Америкчуудын 83% нь ариун цэврийн асуудлыг нэг их тоолгүй компьютерийн өмнө сууж байгаад идэж уух дуртай ажээ. Ингэж хооллох нь олон хүний хувьд хэвшил болсон зүйл юм байна. Компьютерийн өмнө суугаад иднэ, ажиллана, үндсэндээ нэг сумаар 2 туулай буудна л даа. Гэхдээ ийм зуршил дараа нь хоол боловсруулах замын ноцтой өвчлөлд хүргэж болзошгүй. Ширээн дээр байгаа бактерууд өвчний эх үүсвэр болно. Персонал компьютер хэрэглэгчдийн дөнгөж 36 хувь нь ажлын байраа тогтмол цэвэрлэдэг болохыг судлаачид тогтоожээ. Үлдсэн хэсэг нь сард нэг буюу түүнээс ч цөөн удаа цэвэрлэгээ хийдэг байна. Компьютерийн ширээн дээрх микроб гал тогооны ширээнээс 100 дахин их, жорлонгийн суултуур дээрхээс 400 дахин их байдаг болохыг 2007 онд эрдэмтэд тогтоожээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Компьютерийн ширээ жорлонгийн суултуураас ч илүү “бохир” байжээ.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох