МЭДЭЭ НЭМЭХ  

эхнэрүүдийн үзэсгэлэн худалдаа

  • 696 уншсан
  • 0
  • 2015/03/06

Жилд нэг удаа, Гэгээн Феодорын өдрийн өмнөхөн Болгарын Стар Загор хотод нэгэн өвөрмөц үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг. Эндэхийн калайжи буюу Болгарын цыган үндэстний нэгэн овгийнхон эх орныхоо өнцөг булан бүрээс “Эхнэрүүдийн үзэсгэлэн яармаг”-т оролцохоор хуран цуглардаг байна. Зөвхөн тэнд л тэд амьдралынхаа ханийг олох бөгөөд үүнийхээ багагүй мөнгө зарцуулдаг байна.
- Калайжи нар бол Болгарын цыган үндэстнүүдийн дотор хамгийн нууцлагдмал нь. Тэдний тоо ойролцоогоор 18 мянга бөгөөд Болгарын хот, тосгодоор тархан суурьшсан байдаг байна. Калайжичуудын ихэнх нь үнэн алдартны шашинтнууд ба балкан аялгаар ярьдаг юм байна.
Амьдралын хагас нүүдэлчин хэв маягыг баримтладаг калайжичууд зуун зууны турш зэс эдлэл үйлдвэрлэлээрээ алдаршсаар ирсэн.
Мөн тэд үндэстэн, угсаатныхаа цусыг цэвэр авч явах талаар ихэд анхаардаг тул энэхүү “Эхнэрүүдийн яармаг худалдааг” зохион байгуулдаг юм байна.
Калайжичуудын хувьд цэвэр калайжи үндэстэн байх маш чухал тул жилд ганцхан удаа болдог энэ баярын үеэр эхнэр, сүйт бүсгүйгээ сонгохоор зорин ирдэг байна.
Хамгийн сайхан хувцсаа өмсч, гоёж гоодсон калайжи бүсгүйчүүд эхнэрээ болгон авах эрчүүдийг хүлээж байгаа нь. Тэд урт хар үсээ тод өнгийн хуванцар цэцгээр чимэглэсэн нь угтаа тэднийг онгон гэдгийг илтгэж байгаа хэрэг гэнэ.
Эхнэр болох бүсгүйгээ сонгосон эр түүний төлөө багагүй мөнгө төлөх ёстой болдог. Үнийг ихэвчлэн бүсгүйн эцэг эх тогтоодог бөгөөд хэр царайлаг хөөрхөн, өнгөлөг цагаан арьстай, гоё нүдтэй байна тэр хэмжээгээрээ үнэ нь нэм

эхнэрүүдийн үзэсгэлэн худалдаа
эхнэрүүдийн үзэсгэлэн худалдаа
эхнэрүүдийн үзэсгэлэн худалдаа
эхнэрүүдийн үзэсгэлэн худалдаа
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
эхнэрүүдийн үзэсгэлэн худалдаа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох