МЭДЭЭ НЭМЭХ  

Шрёдингерийн муурын парадокс

  • 3,416 уншсан
  • 6
  • 2015/03/07

Квант механикийг үндэслэгчдийн нэг, Австрийн Нобелийн шагналт физикч Эрвин Шрёдингер квант механикийн зарим ээдрээг гаргаж үзүүлэх үүднээс нэгэн хийсвэр туршилт томъёолсныг "Шрёдингерийн муур" хэмээн нэрийднэ.

Нэгэн муур гадны нөлөөнөөс бүрэн тусгаарлагдсан битүү хайрцаг дотор байна. Хайрцаг дотор түүнчлэн цианит устөрөгчийн хүчил бүхий шилэн хорго, бас бага хэмжээний цацраг идэвхит бодис агуулсан Гейгерийн тоолуур бүхий өргөгч механизм байна. Гэхдээ шилэн хорго ба өргөгч механизм нь муурны нөлөөллөөс ангижирсан байх ёстой. Цацраг идэвхит бодис маш удаан задарна, жишээ нь 1 цагт 1 л атом хуваагдаж болно бас хуваагдахгүй байж болно (хуваагдах, үл хуваагдах магадлал ижил) гэе. Хэрэв 1 атом хуваагдвал Гейгерийн тоолуур түүнийг нь бүртгэснээр, өргөгч механизм алхыг доош буулгаж цианит бүхий савыг цохин хагалах болно. Хэрэв битүү хайрцгийг энэ хэвээр нь 1 цагийн турш орхивол, цагийн дараа муур нэг бол амьд байна, эсвэл хордож үхсэн байна. Харин квант механикийн хэлээр үүнийг илэрхийлвэл муур нь амьд ба үхсэн хоёр төлөвт зэрэг орших ажээ. Өөрөөр хэлбэл муур амьд атлаа бас үхсэн байх юм.

Одоо хэрэв битүү хайрцгийг нээж үзвэл, хайрцаг доторх нөхцөл байдал ажиглагчийн нүдэнд яг өртөх тэр мөчид муур маань "амьд бас үхсэн" төлвөөсөө гарч зөвхөн "амьд" эсвэл зөвхөн "үхсэн" төлвийн аль нэгт орох юм. Өөрөөр хэлбэл хайрцгийг нээж үзвэл муур нэг бол амьд байна, үгүй бол үхсэн байна.

Шрёдингерийн муур

Шрёдингерийн муурын парадокс

Муурыг амьд уу үхсэн үү гэдгий нь шалгах хүртэл муур нь амьд, үхсэн хоёр тусгаар төлвийн холимог төлөвт байх болно. Өөрөөр хэлбэл амьд мөртлөө бас үхсэн байх болно. Квант механикт үүнийг quantum entanglement (сүлэлдсэн төлөв, орооцолдсон төлөв) хэмээн нэрийддэг.

Зургийн эх сурвалж: https://en.wikipedia.org
Шрёдингерийн муурын парадокс
Эх сурвалж: www.nkj.ru
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шрёдингерийн муурын парадокс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Нямка 2015/11/16
    Бас нэг агшинд 2 өөр байрлалд оршин байх боломжтой. Үүнийг гэрлээс илүү хурдтай хөдлөж буйгаар төсөөлж болно.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/13
    Балай юм би дүүгээ гэрээ цэвэрлээрээ гэчээд гэртээ орж хархаас нааш мэдэгдэхгүй тээ л адилхан юм байна шд

    7 0 Хариу бичих
  • Victim 2015/03/08
    Bi unuudur hari garigiinhniig harsan

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/09
      bi erteed uvurhangaid ehner nuhur 2toigo yvj bgad harsan, sn bnu geheer ni sn gesen chine nmg algadaad shar hadand avchirsan, bas ter UFO ni unen goy ym bnlee bi dotor ni orj uzeh gesen chine chi zlaa gsen

    • Зочин 2015/03/08
      Би бас харсан. Номин дотор цэцэг авах гээд зогсож байна лээ.

  • Зочин 2015/03/07
    Квант механик гэлтгүй амьдрал дээрх олон үзэгдэл бодитоор үзэгдэхээсээ өмнө баталгаат нэг төлөвт оршдоггүй.

    9 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох