МЭДЭЭ НЭМЭХ  

Майячуудын мөхлийн нууц

  • 31,868 уншсан
  • 23
  • 2015/03/09

Майячуудын соёл иргэншил хэдэн зуун жилийн турш хөгжин цэцэглэж байсан. Том хотууд босч, зам гүүр баригдан, усжуулалтын суваг тавигдаж, хүн ам ч олноор нэмэгдэж байв. Хотын хүн амын нягтаршил: 1 кв/миль талбайд 2 мянган хүн оногдож байсан нь орчин үеийн хэмжээнд дөхөж очих үзүүлэлт юм.

Гэтэл МЭ 9-р зуунд цэцэглэн хөгжиж байсан гүрэн гэнэт сүйрэн үгүй болох нь тэр. Барилгачид сүм дугана барихаа больж, уран барималчид шүтээн сийлбэр урлахаа зогсоожээ. 1000 он гэхэд майячуудын соёл иргэншил бүрмөсөн үгүй болов. Түүхч Чарльз Галленкампийн бичсэнээр:  «Хотуудыг анир чимээгүй нөмөрч, энэ нам гүмийг хэн ч хэзээ ч алдагдуулж чадахааргүй болжээ. Орд харш нь хогийн өвс ургамлаар дүүрч...ганцхан зууны дотор майячуудын хотыг ширэнгэн ой залгиж орхижээ»

Эртний гайхамшигт Майячуудын соёл иргэншлийн мөхлийн талаар нууцлаг онол олон байдаг ч, бодит байдал арай өөр байсан бололтой.

Майячууд орчин тойрныхоо ойг шатааж эхэлжээ. Байнга өсөж олширсоор байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалангийн талбай хэрэгтэй байлаа. Удалгүй барилгын ажилд хэрэгтэй сайн чанарын мод ховордож эхлэв. Майячуудын сүм хийдийг судалж байсан Америкийн Цинциннатийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Ленц барилга хичнээн хожуу үеийнх байх тусам модон хийц нь төдийчинээ чанар муутай байгааг тогтоожээ. Тикаль хотод сүмийг эхлээд бат бөхөөрөө алдартай саподилла модоор барьж байсан бол сүүлдээ сийлбэр хийхэд тохиромжгүй, богинохон кампеш мод ашиглах болжээ. Тикаль хотын орчмоос сайн мод олдохгүйд хүрсэн байна.

Нүцгэрч хоцорсон хөрс борооны усанд урсаж хотын нуур, усан сангуудад очиж намаг үүсгэсэн байна. Тариан талбай усаар дутагдаж, аажмаар ундны ус ч ховордож эхэлжээ. Ой модыг замбараагүй огтолсноор агаарын дундаж температур 3-5 хэмээр дээшилж, орох хур тундасны хэмжээ 30%-иар буурсан байна. Карьякод хийсэн малтлагын үеэр 810, 860, 910 онуудад хүчтэй ган гачиг болсон ул мөр олджээ. Энэ хугацаа нь майячууд зарим хотыг бүрмөсөн орхин явсан цаг үетэй таарч байгаа юм. Учир нь тэдгээр хотод ус огт байхгүй болсон байжээ. Өлсгөлөн нүүрлэж, улс төрийн хямрал эхлэв. Ноёлогч анги болон сүм хийдийнхэн ард түмний хувьд “илүүц ачаа” болон хувирчээ. Бурхдыг цусаар хичнээн “ундлавч” нэмэр болсонгүй. Ард түмний уур хилэнг өөрөөсөө зайлуулахын тулд ноёрхогч ангийнхан зохимол “дайсныг” гаргаж иржээ. Ингэснээр Тикаль, Калакмуль хотынхон бие биетэйгээ дайтаж эхлэв. 

Энэхүү хэнд ч хэрэггүй дайн майячуудын мөхлийг түргэсгэсэн юм. Тикаль хотын төгсгөл нэн аймшигтай: оршин суугчид нь өлсгөлөнгөөр үхэж үрэгдэн, нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан үзэсгэлэнт хот ширэнгэн ойн хоол болжээ. 9-р зуунд майячуудын бусад хотод ч мөн адил зүйл болж өнгөрсөн байна. Хэдэн сая хүнтэй байсан гүрэнд 400-450 мянга орчим өлсгөлөн хүмүүс л үлджээ. Хоосорч эзгүйрсэн газар нутаг руу нь тольтек, пипиль зэрэг хөрш омгийнхон довтлон орж ирэхэд эсэргүүцэл үзүүлэх чадал байсангүй. Майячууд толгой дараалан үхэж үрэгдээгүй ч, олон зууны туршид Төв Америкт ноёрхож байсан соёл иргэншил түүхийн тайзнаас эгнэгт одсон байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Майячуудын мөхлийн нууц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

23 Сэтгэгдэл


  • Ham Altai 2015/08/06
    Hamuudaa bitgii margaldaldaa MAYACHUUD INKUUD,ATZTEKUUDIIG hoorondoo n bolij hutgaad negiig ee alchih geed bh um bitgii engel dee Mayachuudiin huvid bol tembuu of chin garaad mohosniig bugd medjaashdee.

    0 0 Хариу бичих
  • Mongol 2015/05/26
    iim uchraas mongolchuud ertnees baigalaa hamgaalj irsn um shdee

    4 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/20
    Аливаа мэдээллээ тавихдаа эх сурвалжаа бичиж байгаач!!!

    11 12 Хариу бичих
    • Зочин 2015/06/04
      Эх сурвалж хамаатай байхгүй яахав.

    • Зочин 2015/05/27
      Ex surwalj ymar xamatain malaa. Ene ugasa xamgiin vnnd doxox barimt. Xari garigixnta xolbogdsnos bolj svirsen ntr bol zvger taamag shv.

  • Зочин 2015/03/16
    Түүхэн хөгжил цэцэглэлтүүд өөр өөрсдийн онцлог шинжүүдтэй байдаг. Гэхдээ эдгээр нь шинжлэх ухаан, технологи, нийгмийн оюун санааны төлөвшил, хэм хэмжээ гэсэн ерөнхий шалгууртай байдаг билээ. Технологийн хувьд Маяачууд тийм хаданд гарсан хүмүүс биш байв. Аргагүй шүү дээ. Оршин асан цаг үе нь хэдийдсэн билээ. Гэхдээ тэд дугуйг нээж хэрэглээнд нэвтрүүлээгүй, төмрийг олборлоогүй ердөө байгалийн шилэн хутгатай, гэрийн амьтан гаршуулж тэжээгээгүй байтлаа яаж энэ бүхнийг цогцлоов? Чухам энэ л технологийн талаасаа тэднийг өөрийн ялгарах хэв маягтай болгож буй хэрэг. Мөн одон орны судлал, нийгмийн зохион байгуулалт үнэхээр сонирхол татахуйц байжээ. Харин яагаад мөхсөн асуудал бол үе үеийн төр, нийгэм халагдахад үүсч асан нийтлэг шалтгаан л байсан болов уу. Ямар ч төр, нийгэм хөгжиж, хүчирхэгжихийн хэрээр ялзрал, задрал, бутрал, мөхөл рүү явдаг тавилантай. Үүнд нөлөөлөх маш олон хүчин зүйл бий. Ерөөсөө хүн гээч амьтны байгалиасаа дахин давтагдашгүй заяасан хувь хүний онцлог чанар, үүнд суурилсан амьдралын хэв маяг, үзэл санааны ялгаатай байдал, эрх ашигийн ялгарал ямар ч нийгмийг төлөвшлийн хувьд ганхуулах хангалттай хүчин зүйл мөн. Дээрээс нь хүмүүсийн явцуу эрх ашигаар нөхцөлдөж байдаг нийгмийн голлох хүчин зүйл корупц, үзэл санааны талцал, зөрчилдөөн нь газар авсаар уг нийгмээ мөхөл рүү чангаах механизм болж хувирна. Маяа нарыг ч энэ бас тойроогүй байх. Дээрээс нь шашны хэт бурангуй үзэл, түүнийг ашиглан олон нийтийг хянах гэсэн язгууртнуудын хоорондын өрсөлдөөн тухайн үеийн нийгмийг мухардалд оруулсан гэж зарим баримтад дурдсан байдаг.

    25 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/07
      Ispanchuud ezelsen tegehdee 17 dugaar zuund yom shdee tvvh sain sudalj bj bich yom unsh tegeed bichij bai

    • Зочин 2015/05/26
      Чи Испанчууд эзэлсэнийг яаж мэдэж байгаан? Чи байтугай эрдэмтэд батлаж чадалгүй таамаглал дэвшүүлэн оновтой гэснийг нийтлэж байхад. Ийм мал юм бичихээ болимоор юм

    • Зочин 2015/03/16
      Шаагаад бай Испаничууд эзлэсэн юм.

  • orj-vzerei-gaohaltai- 2015/03/11
    http://referralvibe.com/?reff=11728

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/03/10
    Инкүүдийн хамгийн сүүлчийн хааныг Испаничууд олзлоод бүх эрдэнэсээ өгвөл амьд үлдээе гэсэн байгаан, нөгөөх нь хэрэв үхэх юм бол энэ иргэншлийн гайхалтай мэдлэг, технологиуд өөртэй нь хамт үгүй болно гэдгийг мэдээд өөрийнхөө мэдэлд байсан бүх хотуудаас өчнөөн алт эрдэнэс цуглуулж авчруулахад хамгийн сүүлийн алт ачсан тэрэг ирэхтэй нь зэрэгцэн толгойг нь авсан гэж байгаам даа. Энэ иргэншлийн одон орон судлал, бүхий л төрлийн шинжлэх ухааны гайхалтай нээлтүүдийг тэмдэглэсэн байсан алтан хавтаснуудыг бүгдийг нь тэнэгүүд хайлуулсан гэдэг. Инкүүдийн барьсан барилгууд гэхэд ямар агуу гээч, тэр аварга том чулуунуудыг тэгж тэгш хэмтэй зүсч, угсардаг тоглоом шиг тээглүүлэн барьж газар хөдлөлтөд тэсвэртэй, тэгсэн хирнээ борооны ус хананых нь завсраар урсч явсаар усан санд цутгадаг гээд л. Тэр байтугай Инк, Маяа, Ацтекүүд арьсны өнгө, нүдний өнгө өөрчилдөг гэх мэтийн үнэхээр олон "шидэт ундаа"-ны жор мэддэг байсан байгаам даа.

    35 0 Хариу бичих
    • Зочин 2015/11/02
      Iim medeelel haanaas unshsan be sonirhoktoi yuma

    • Зочин 2015/08/07
      Ene chini harin saihan shaaj bh chini

    • Зочин 2015/06/04
      Хэн нотлох юм?

  • Зочин 2015/03/10
    Дэлхийн том гүрнүүд дандаа дайснууддаа ялагдаж мөхсөн байдаг. Дараагийн том гүрнүддээ зайгаа тавьж өгдөг. Гэтэл Маяа чууд бараг өрсөлдөгчгүй байж яагад мөхчихдөг байна аа. Тэр олон сая хүн өлсөж үхэхдээ тулвал нүүдэллээд өөр газар очоод дахиад л амьдарвал амьдарлаа ш дээ.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/09
    Хэрвээ тэр үед үхэр буу нтр байсан бол энэ мэдээ жоохон гажууд юм бишүү үхэр буу нтр чинь 800-1000 оноос бүр дараа нь гарсан бздээ

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/09
      Маяачууд уг үндсээрээ бол 16-р зууны 1-р хагаст мөхсөн. Тухайн үед Испанийн арми үхэр буу байтугай галт зэвсэг, галаар шүршигч (Flamethrower) гэх мэт хүчтэй зэвсэгүүдтэй байсан юм шүү дээ ххэ

  • Зочин 2015/03/09
    Колумб Америк тивийг нээснээс хойш 40 жилийн дараа Испанийн их цэрэг Атлантын далайг гэтлэн ирж Маяа, Инкүүдийг бүр мөсөн хядаж дуусгасан даа. Тухайн үед Маяачууд чулуун зэвсэгтэй байхад Испаничууд зүгээр үхэр буу, цахиур буугаар юучгүй болтол нь хядсан байдаг.

    5 3 Хариу бичих
  • Зочин 2015/03/09
    Ер нь Испаничуудаас өмнөх үеийн Америк үнэхээр сонирхолтой санагддаг шүү. Маяачуудын талаар сайн мэдэхгүй юм, гэхдээ Ацтекийн соёл иргэншил бол үнэхээр агуу. 200 сая хүн өлсгөлөн, ядуурал гэж юу байдгийг мэдэхгүй амьдарч байсан гэж бодохоор. Бас Ацтекүүдийн зам харилцаа, барилга архитектур гайхалтай. Жишээ нь Мачу Пикчу байна. Тэр өндөр уулын орой дээр тариалан, цэвэр бохир усны системтэй бүхэл бүтэн хот барьна гэдэг өнөө үед ч амаргүй.

    21 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/27
      Gtl manai xdn deedcvvl 3 say xvne olsgoxgv baiy gxd xngin xooltoi blgaj cadxgv bnadooo. Neg ti udirdagcta bolcximsn. Tgwelc mongol uls dendvv xol ywnda

  • delden 2015/03/09
    Naaduulchin sarluu nistsiin geseen

    7 8 Хариу бичих
  • Зочин 2015/03/09
    Манай эрин ч гэсэн байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж байгаа мөхөл ойртсоор л байна

    10 0 Хариу бичих
  • niki 2015/03/09
    unexeer sxan medee bn

    5 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох