МЭДЭЭ НЭМЭХ  

Хүүхнүүддээ хэлэх эрчүүдийн үг

  • 11,765 уншсан
  • 14
  • 2015/03/09

Хамтдаа байхад тааламжтай сайхан байдаг хүүхнүүдээс бид холдож салж чаддаггүй. Он жил урсан өнгөрөхийн хирээр харилцаа маань муудлаа ч гэсэн бид тэвчээртэйгээр харж хүлээдэг.


Бид эмэгтэйчүүдийг өөрийнхөө хүссэнээс 2 дахин багаар ойлгодог ч, энэ нь та нарын боддогоос 2 дахин их шүү.


Бидний олонх нь угааж, индүүдэж, гэрээ цэвэрлэж, хоол хийж чаддаг. Иймээс хэрүүл маргаан, хүндэтгэлгүй байдлыг тэвчиж суухын оронд гэр орны ажлаа эмэгтэй хүнгүй болгочих боломж дийлэнхэд маань бий.



Бид хүчирхэг хүүхнүүдээс айдаггүй. Зүгээр л сул дорой эрчүүд та нарт таалагддаггүйн адилаар тэд бидэнд таалагддаггүй юм. Энэ хоёр бол хоёул гамшиг. Тийм ч учраас хоорондоо таарч тохирох нь элбэг.


Хэрвээ эр хүн санаачлагагүй мулгуу оргиод байвал та таалагдахгүй л байна гэсэн үг. Тийм тохиолдол гардаг шүү дээ. Бид тогос шиг өд сөдөө дэрвийлгэж ч чадна, баавгай шиг ичээндээ орж ч чадна. Тухайн нөхцөл байдлаас л шалтгаална даа.


Бусадтай хэрүүл хийж, хүн муулж байгаа хүүхнүүдийг бид хүндлэхээ больдог. Харин ч сэжиг хүрч, урам хугардаг.



Зарим үед бид үнэхээр юу хийж байгаагаа мэддэг. Та нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй.


Бид та нарын хүссэн болгоныг гүйцэлдүүлэхэд бэлэн байдаг. Зарим үед их сонирхолтой шүү: цаашаа хичнээн даврах бол гэж хараад л...Гэхдээ эцэст нь заавал дүгнэлт хийдэг. Энэ бол эр хүний зан.


Ертөнцөд 3 тэрбум орчим эмэгтэй хүн байдаг гэдэг. Тэдний дунд сайхан хүүхнүүд олон. Биднээс хэтэрхий их зүйл шаардаж, оронд нь зүйрлэшгүй багыг өгөхөөр бид энэ тухай өөрийн эрхгүй боддог.


Бид бүгд эмэгтэй хүн таргалахыг дутагдал гэж боддоггүй. Нас ахихын хирээр энэ асуудлыг улам л тоохоо больдог.



Бидний ихэнх нь эмэгтэй хүний амархан автах чанарыг эрхэмлэдэг. Гэхдээ ганцхан өөртөө л шүү. Энэ парадоксыг маань уучилж үзээрэй!


Эмэгтэй хүнийг хоолонд урих нь юу ч биш. Зүгээр нэг инээмсэглэх, хошин зүйл ярих зэрэг “хөнгөхөн эргүүлэх” нь бас юу ч биш. Бид зүгээр л та нарыг ажиглаж байгаа нь энэ. Та нар биднийг сонждог шиг.


Бид сохор биш, та нарын үсээ хусаагүй хөл, будаггүй үсний уг зэрэг янз бүрийн дутагдлыг чинь харж л байдаг.

Гэхдээ бид үнэн санаанаасаа дурласан үедээ энэ бүхнийг огт тоодоггүй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүүхнүүддээ хэлэх эрчүүдийн үг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/27
    Mmm. Er ni bol dajgui sanagdlaa haaya bas iimerhuu ym unshih geed haihaar dandaa l emegteileg iim tm emegteid erchyyd durtai gd eronhiidoo niitleg zuils bdag ene harin shineleg blaa. Olon tavan uggui taalagdloo.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/07/07
    haraad baidag erchuuded l durgui yarshigtai bas evgui baidag. od boloh gajigtai humuus l hun haraad baival bayarladag baih daa

    0 0 Хариу бичих
  • mongol- 2015/03/11
    dajgvi saihan niitlele bnaa

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/03/10
    ene bol het boginohon bodoltoi erchvvdiin l bodol. emegteichvvd ch gesen iim tiim gd yariwal yarishdee

    5 8 Хариу бичих
    • Зочин 2015/03/10
      Сайхан хэллээ

    • Зочин 2015/03/10
      Эмэгтэйчүүд өөрсдийнхөө талаар ингэж бичсэн нийтлэл хаа сайгүй л байдаг. Хэрэв ингэж бичихээрээ богино бодолтой байдаг юм бол, чинийхээр бүх эмэгтэйчүүд богино бодолтой гэсэн үг үү?

  • women 2015/03/10
    haha manai erchuud anh udaa goyo yum unshaad ayataihan commentuud bichsen bn

    6 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/09
    Энд тэндээс юм уншихаар дандаа л хүүхнүүд ийм тийм, муусайн эрчүүд гэсэн утгатай нийтлэлүүд байдаг. Энэ нийтлэл их таалагдлаа.

    6 1 Хариу бичих
  • tseegii 2015/03/09
    bayarlalaa :))

    1 0 Хариу бичих
  • tugi 2015/03/09
    Minii hani sain hun uchraas erchuudiig tiim l saihnaar boddog,chin setgeleesee hundelj yavdag daa. Mongol erchuud tushig tulguurtai,alsiin bodoltoi saihan uls shuu huujnuudee

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/09
    Эмэгтэйчүүдийн өөрсдийгөө хэт дөвийлгөн магтсан нийтлэлүүдийг орсон сайт болгоноосоо хэдэн арваар нь харж байсан. Харин эрчүүдийнхээ тухай, үнэнийг хэлсэн нийтлэл анх удаа уншлаа. Бид нар чинь адилхан л хүмүүс шүү дээ. Эмэгтэйчүүд гэхээрээ л сайн сайхан бүхний дээд шүтээн, эрчүүд гэхээрээ л муу муухай бүхний адаг, хорвоогийн хамаг хүнд хүчрийг нуруундаа үүрч, эмэгтэй хүний өмнө өвдөг сөхрөн, тэднийг бурхан мэт шүтэх албагүй шүү дээ. Бид бүгд адилхан. Эрэгтэй эмэгтэй хүмүүс 50:50% л байх ёстой. Эрэгтэй нь гуйж, эмэгтэй нь гуйлгах албагүй. Бас, хэн нэг нь нөгөөдөө үнэхээр л дурласан бол хэн эхэлж хайраа илчлэх нь огт хамаагүй. Хайр сэтгэлд их зан огт зохихгүй. Хэрвээ чамд дурласан хүнд чи их зан гаргаж байгаа бол энэ хайр биш. Эмэгтэй нь хэлүүлэх гээд, эрэгтэй нь хэлэх гээд чадахгүй, хоёр талд бие биенээ харсаар байгаад, гайхалтай сайхан хос болж чадах байсан хүмүүсийн зам салж, таарч тохирохгүй, сэтгэлд нийцэхгүй хүнтэйгээ амьдарч байгаа тохиолдлыг алийг тэр гэхэв дээ хүмүүс минь.

    44 3 Хариу бичих
    • Зочин 2015/12/01
      ta 2iin setgeh hvree chin dendvv baga bn. ilvv urgun hvreend oilgo

    • Зочин 2015/11/16
      Тэгээд 50/50 юм бол та хүүхдээ сүүлийн 5 сар тээгээд эхнэр тань төрүүлчихэе. Болохгүй л байхгүй юу

    • Зочин 2015/11/10
      aanha, 50 50 ym bol tegeed geriin ajil ger ornii asudla bas l 50 50 shde.. daanch iimerhu yman der irheer erchuud uursdigu eregtei gdig sanadag.. nugu omogshil baharhlaa yaridag


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох