МЭДЭЭ НЭМЭХ  

Эйнштейний загалмай ба бусад нь (Одон орон, сансар судлалын сонин хачинаас)

  • 3,377 уншсан
  • 2
  • 2015/03/09

Ангараг дээрх далай, Curiosity тогонд цохиулсан нь, учир битүүлэг хөгшин галактик, Эйнштений загалмай...

Өнгөрөгч долоо хоногт (2015.03.01-2015.03.07) Дэлхий даяар одон орон, сансар судлалын салбарт ямар тэмдэглүүштэй бас анхаарал татсан үйл явдлууд болж өнгөрөв?

Эрт цагт Ангараг гарагийн гадаргын 20% нь далай байсан!

Эйнштейний загалмай ба бусад нь (Одон орон, сансар судлалын сонин хачинаас)

Эрт урьдын цагт барагцаалбал 4.5 тэрбум жилийн өмнө Улаан нүдэн гараг далайгаар хучигдсан байсныг эрдэмтэд олж тогтоов. Далай тэнгис тэнд олон арван сая жилийн турш оршиж байсан нь тодорхой болоод байна. Харин уур амьсгалын өөрчлөлт чухам яаж явагдсанаас болоод тэр их ус ширгэж алга болсон нь одоогоор тогтоогдоогүй байна.

Зургийн эх сурвалж: http://www.space.com/

Их Британи өөрийн сансрын буудалтай болно.

Эйнштейний загалмай ба бусад нь (Одон орон, сансар судлалын сонин хачинаас)

Британий арлууд дээр өөрийн гэсэн сансрын буудал байгуулах төслийг тус улсын засгийн газар, ард иргэд нь дэмжсэн байна. Одоохондоо зөвхөн цаасан дээр зураг төслийн шатандаа яваа боловч энэ бол эхний чухал алхам яахын аргагүй мөн билээ.

Зургийн эх сурвалж: http://www.theverge.com/

Curiosity робот-станц тогонд цохиулав.

Эйнштейний загалмай ба бусад нь (Одон орон, сансар судлалын сонин хачинаас)

Ангараг дээр судалгаа-аялал хийж яваа Curiosity робот-станцын дотор схемд богино холболт болсноос үүдэн түүний манипулятор-гар нь түр зуур сааталд оржээ. Манипулятор-гар бол роботын хамгийн чухал "эрхтнүүдийн" нэг бөгөөд хэрэв жагсалаас гарвал робот зүгээр л үе мөчөө тайруулсантай адил байдалд орох юм. Цаашид ийм явдал давтагдахаас урьдчилан сэргийлэх тал дээр эрдэмтэд одоо ажиллаж байна. Бас богино холболтын шалтгааныг ч тодруулах шаардлагатай байгаа юм.

Зургийн эх сурвалж: http://en.wikipedia.org/

Үзэгдэх ертөнцийн хязгаар дээрээс ер бусын галактик олж илрүүлэв.

Эйнштейний загалмай ба бусад нь (Одон орон, сансар судлалын сонин хачинаас)

Эрдэмтэд ертөнцийн хязгаар хавиас 12.8 тэрбум жилийн настай A1689-zD1 галактикийг илрүүлэв. Энэ "хөгшин" галактикийн химийн найрлага нь тун их сонирхолтой. Учир нь энэ галактик хүнд металлаар баялаг төдийгүй түүнд агуулагдах тоосонцор ба хийн харьцаа нь манай Тэнгэрийн Заадасынхтай адил гэнэ! Гэтэл Тэнгэрийн Заадас бол харьцангуй залуу галактик. Тэгэхээр тэнд од үүсэх процесс маш хачирхалтай түргэнээр өрнөсөн байж таарах нь. Яагаад?

Зургийн эх сурвалж: www.esa.int

Нэн шинэ од (supernova), таталцлын линз, Эйнштейний загалмай

Эйнштейний загалмай ба бусад нь (Одон орон, сансар судлалын сонин хачинаас)

Эрдэмтэд сансрын гүн дэхь нэн шинэ одны дэлбэрэлтийг 4 удаа давтан ажиглажээ. Өөрөөр хэлбэл, нэг одны дэлбэрэлт 4 болж харагдсан гэсэн үг. Яагаад гэдгий нь Эйнштейний харьцангуйн ерөнхий онол хэлж өгнө. Уг онол ёсоор, асар хүчтэй таталцлын орон нь гэрлийн цацрагийг хазайлгадаг. Дэлбэрсэн supernova ба Дэлхий хоёрын хооронд орших MACS J1149.6+2223 галактикийн бөөгнөрлийн таталцлын орон цаанаас ирэх гэрлийн цацрагийг муруйлгаснаас болж нэг дүрс 4 болж харагдана. Үүнийг Эйнштейний загалмай гэнэ.

Зургийн эх сурвалж: http://www.sciencemag.org/
Эх сурвалж: geektimes.ru
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эйнштейний загалмай ба бусад нь (Одон орон, сансар судлалын сонин хачинаас)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Erdenebulgan Bathuleg 2015/04/16
    Ene einahten nuhur yruusuu buh Uiliig batalhuhsan yum bndoo hhe

    0 0 Хариу бичих
  • Ariunaa Batochir 2015/04/09
    Сонирхолтой юм аа

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох