УБЕГ-ын “100 айл” дахь байр засварт орох тул “Миний байшин” төвд лавлагаа үйлчилгээ үзүүлэхээр болжээ

Улсын бүртгэлийн байгууллагын “100 айл” дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байрыг засварлахаар болжээ.

Үүний улмаас 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Цагдаагийн гудамж-120 тоот буюу Үйлчилгээний 1-р байрнаас зүүн хойшоо 200 метрийн зайд орших “Миний байшин” төвд иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн болон архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх боллоо.

Жич: Үйлчилгээний 1, 2, 3-р байрнаас үзүүлж буй үйлчилгээ 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлэх болно.