МЭДЭЭ НЭМЭХ  

Терра инкогнита (Үл мэдэгдэх газар нутаг)

  • 7,073 уншсан
  • 11
  • 2015/03/10

Ика бол Перугийн зүүн өмнөд хэсэгт байдаг газар. Энэ нутагт хүмүүс эрт цагаас оршин амьдарсаар иржээ. Нэгэн цагт энэ нутагт Ика, Наска, Чинча, Ипаракас зэрэг индианчуудын уламжлалт соёл иргэншил мандан бадарч байсан түүхтэй. 1563 онд испанчууд ирж Ика хотыг үндэслэн байгуулжээ.

Эндээс ер бусын гайхалтай зүйлс олддог байсан тухай анх 16-р зууны үеэс дурдагдаж эхэлсэн байдаг. Энэ нь үзэгдэж харагдаагүй хачирхалтай амьтдыг дүрсэлсэн хар чулуунууд байж. Харин доктор Хавьер Кабрерийн ачаар энэ чулуунууд их алдартай болсон юм. Кабрера 40 жилийн турш бараг 11 000 ийм чулуу цуглуулж судалсан гэнэ.

Зарим чулуун дээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дүрслэгдсэнийг хараад Кабрера өөрөө эмч хүн тул ихэд гайхсан байна. Нэг чулуун дээр цус юүлэгч төхөөрөмж байгааг таньжээ. Эдгээр чулуу хиймэл зүйл биш болохыг мэргэжилтнүүд батлаад байгаа юм байна. 1967 оны хавар Кабрера 30 орчим чулууг Перугийн нийслэл рүү «Маурисио Хочшилд Майнинг» лабораторийн шинжилгээнд илгээжээ. Эндээс гарсан хариу: чулуу болон түүн дээрх зураг байгалийн патинаар (оксидо-карбонатын давхарга) хучигдсан тул чулуун дээрх сийлбэр эрт үеийнх болох нь эргэлзээгүй гэсэн байжээ. Мөн чулуу удаан хугацаагаар газрын хөрсөнд хадгалагдсан гэжээ. Яг ийм дүгнэлтийг Бонны их сургууль гаргасан байна.

Дараа нь сийлбэр зургуудын анализийг хийж үзжээ. Шинжээчид чулуун дээр өрөмдөгч машины таслагч хошуу байгааг тогтоосон байна. Эрт цагт юун өрөмдөгч байх билээ? Түүнчлэн чулуун дээрх зурагнууд стиль, чанар, ур хийцээрээ ялгаатай байгааг ч тогтоожээ. Энэ нь маш олон тооны зураач сийлбэрчид ажилласныг харуулж байгаа юм. Олон жилийн туршид цуглуулгаа судалсан доктор Кабрера нэгэн зүй тогтлыг олж илрүүлжээ. Түүнийхээр бол, зургууд хэд хэдэн тодорхой сэдвүүдэд хуваагдаж байсан бөгөөд нэг сэдвээр 200 хүртэл зураг байжээ. Сэдвийн агуулга нарийсах тусам чулууны хэмжээ томорч, сийлбэрийн техник сайжирч байв. Өнгөрсөн зууны 70-аад онд Икагийн чулуунуудаар үзэсгэлэн гаргасан нь маш их шуугиан дэгдээв. Нэг чулуун дээр дуран авайгаар харж буй индиан эр дүрслэгджээ. Хэрэв эдгээр чулуунууд жинхэнэ юм бол индианчууд Колумб, Галилейгаас бүр өмнө дуран авай хэрэглэж сурсан, зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан байх нь.

Тэр үеийн шинжлэх ухаан ийм зүйлийг хүлээн авах бэлтгэлгүй байснаас гадна, динозавр дүрслэгдсэн хэсэг эрдэмтдийг цочролд оруулжээ. Аварга үлэг гүрвэлүүд хүмүүстэй зэрэгцэн дүрслэгдээд зогсохгүй заримыг нь тээврийн хэрэгсэл болгон үзүүлсэн байв. Нисдэг аппаратны цонхоор динозавруудыг ажиглаж байгаа зураг ч бий. Энэ чулуу одоо Лим хотын Аэронавтикийн музейд хадгалагдаж байгаа. Гэтэл динозаврууд хүн бий болохоос 60 сая жилийн өмнө мөхсөн гэж байгаа. Энэ олдворууд ямар учиртай юм бэ? Тэд аль үеийнх юм бол?

1944 онд Вольдемар Жульсруд гэгч судлаач Мексикээс хэдэн мянган ширхэг шавар баримал олсны ихэнх нь динозавр болон өөр үл мэдэгдэх амьтдыг дүрсэлсэн байжээ. Дэлхийн түүхэнд динозаврууд хүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан удаагүй гэдэг үндэслэлээр эдгээр олдворуудыг хуурамч гэж үзэн эсэргүүцэж байсан ч, Акамборогийн баримал, Икагийн чулуунууд эрдэмтдийн сонирхлыг асар ихээр татаж байв. Тэдгээрийн тухай олон тооны ном зохиол бичигдэж, кино хүртэл хийж байлаа. 

Дуулиан шуугиан, хэрүүл маргаан Өмнөд Америкаас халин гарч дэлхий даяар тархжээ. Францын судлаач Робер Шару тэргүүтэй эрдэмтэд чулуунуудыг “Атлантидын номын сан” гэж үзэж байв. Хүн төрөлхтний удам угсаа бидний боддогоос хамаагүй эртнийх гэж тэд итгэдэг аж. Икагийн чулуу бол үүний баталгаа гэнэ. Дуулиан шуугиан өсөхийн хирээр Кабрера нэрд гарч эхэлжээ. Шинжээчид чулуу хиймэл биш болохыг баталчихсан тул хүний үүсэл хөгжлийн тухай сургааль тэр чигтээ буруу байж таарлаа. Олон нийт эрдэмтдийг тодорхой хариу өгөхийг шаардах болов. Энэ явдалд цэг тавихын тулд 1975 оны 1-р сард хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаагийнхан оролцсон маш сайн төлөвлөгдсөн ажиллагаа явагдсан байна.

Кабрера бол Анагаах ухааны их сургуулийн декан, олонд нэр хүндтэй эрдэмтэн тул түүнийг шууд хуурамч зүйл хийсэн гэж тулгаж чадсангүй. Харин түүхийн дурсгалт зүйлийг хуурамчаар дуурайлган хийж жуулчдад зардаг, мэдлэг боловсролгүй тариачдыг татан оролцуулж, хэд хэдэн хүнийг баривчилжээ. Хэрэв тэд профессор Кабрерад хуурамч чулуунуудыг хийж өгсөн гэж мэдүүлвэл суллан тавих болзол тулгасан байна. Энэ мэдээг шар сониныхон шүүрэн авч Кабрерагийн чулуунуудын нууц тайлагдлаа гэж шуугиж эхэлжээ. Гэхдээ цуглуулганд байсан дор хаяж хагас тонн жинтэй чулуун дээр яаж сийлбэр хийж чадсаныг нэг ч сэтгүүлч сонирхсонгүй. Тэгвэл ийм хэмжээний чулуун дээр бүтэн сийлбэр хийх нь хичнээн бэрх ажил болохыг сийлбэрчин бүр мэднэ. Тэр дундаа эртнийх мэт харагдуулах ямар ч боломжгүй. Гэтэл жирийн тариачид ядаж л чулууг хөдөлгөх ямар ч техникгүй байсан. Ингэж хүний үүслийн онол энэ удаа тэсэж өнгөрчээ.

Мэдээж чулуун дээрх зурагнууд хүн төрөлхтний түүхэн төсөөлөлтэй огт тохирохгүй, эрүүл ухаанд  нийцэхгүй байгаа нь үнэн ч, бодит баримтыг яалтай билээ? Хавьер Кабрера бүр динозавруудын мөхөлд хүн буруутай гэсэн таамаглал дэвшүүлсэн гэнэ. Түүний цуглуулганд анагаах ухааны сэдэвтэй зурагнуудаас гадна сансрыг судлах, эзэмших явцыг харуулсан зурагтай чулуу олон байдаг аж. Төрөл бүрийн хийц загвартай нисдэг аппаратууд олноор дүрслэгдсэн байна.

Нэг маш сонирхолтой зүйл нь, зарим үлэг гүрвэлүүд нуруундаа ялтастай дүрслэгдсэн байдаг. Ийм ялтаснуудын тухай палеонтологчид өнгөрсөн зууны сүүлчээр л мэдсэн шүү дээ. Тэгвэл “чулуунуудыг хийсэн” гээд байгаа тариачид хаанаасаа яаж мэдсэн байх вэ? Диплодокийн биеийн бүтцийг сайн мэддэг хүн л эдгээр зурагнуудыг сийлсэн байх ёстой. Энэ нь профессор Кабрерын онолыг дахин баталж байгаа юм.

Түүнээс гадна Перугийн өмнө зүгт орших элсэн цөлөөс олдсон хүний болон динозаврын араг яснууд шинжилгээгээр нэг цаг үеийнх гэж тогтоогдсоныг яах вэ?

Үндсэндээ Кабрерийн таамаглал ёсоор: эдгээр чулуунуудыг хийсэн эртний соёл иргэншил дэлхийн сүйрлийн өмнө хөгжил цэцэглэлтийнхээ дээд түвшинд хүрч, голлох байр суурьтай байсан байх. Энэ ард түмэн бусад гарагийн, магадгүй бусад галактикийн амьтдыг мэддэг байж. Дэлхийн сүйрлийн талаар тэд урьдчилан мэдэж, «Чулуун номын сан»-г бүтээсэн байх. Энэ нь сүйрлийн дараа амьд үлдэх хүн төрөлхтөнд зориулагдсан дохио сануулга байж болох юм.

Профессор Кабрера 2001 онд нас барж, түүний цуглуулсан чулуунууд одоо Ика хотын музейд хадгалагдаж байгаа юм байна.

Хүн-динозаврын эрин үе, мөн гайхамшигт чулууны тухай маргаан тэгсгээд намдаж, эрдэмтэд “тайлдашгүй оньсого”-ын тоонд оруулаад орхисон байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Терра инкогнита (Үл мэдэгдэх газар нутаг)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/12
    http://referralvibe.com/?reff=11728

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/12
    Dinozavruud odoo hurtel bgaashdee matar bna bas hers ntr geed bjil bnashd

    0 0 Хариу бичих
  • 123 2015/03/11
    123

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/11
    Тэр динозаврын дүрстэй чулуунууд хуурамч, 19-р зууны сүүлээр эсвэл 20-р зууны эхэн үед хийгдсэн гэдгийг нь эрдэмтэд тогтоочихсон шүү дээ. Гадаадад бол аль хэдийн хоосон сенсаци гэдэг нь ойлгомжтой болчихолсон зүйлийг л орчуулж тавиад сайхан мангартуулах юм аа

    1 3 Хариу бичих
  • Зочин 2015/03/11
    Modon taviur deer ochnoon olnoor ni tavichihsan bn.tus bur ni hagas tonn jintei hund yum shig haragdahgui l bn daa.juulchdad zarj mongo oloh gesen nutgiin irged hiichihej chadahaar l haragdaj bn daa.hervee zuun tavi hoyor zuun jiliin omno oldson bol oor hereg.getel zaaval hun torolhton dinosauriin tuhai sain meddeg bolohiig huleej bsan yum shig suuld olddog ni yamar uchirtai yum

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/03/18
      Taviur deerh zuraasiig har teruugeer barimjaa bolgodog manai tagnuuld

  • Зочин 2015/03/11
    Yalanguya ter chuluun deerh dinotoi zurag ni heterhii boditoi bn.ertnii hadnii sug zurag ni yamar neg amitniig tun buduun toimoor durselsen helberiig ni gargah todii hol ni urt bogino geh met bdag.getel ene zurgiig huuheldein kinonoos haraad duuraigaad zurchihsan yum shig l bn.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/10
    Bi lav chingis haan sukhbaatar hoyor neg ued amidarch bsan gej itgedeg.yagaad gevel mongon deer hoyouulangiinh ni zurag bdag.neg ued amidarch bsan uchraas tiim bgaa bh.

    6 2 Хариу бичих
    • Зочин 2015/03/11
      Хошигнол ойлго л доо, инээдтэй л байна ш дээ.

    • Зочин 2015/03/10
      Чиний очих ёстой газар чинь нэг бол сургууль, нэг бол мэдрэлийн эмч байна.

  • Зочин 2015/03/10
    bi law hun dinosour zeregtsen orshij baisan gedegt itgedeg

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох