МЭДЭЭ НЭМЭХ  

Манай дэлхий тийм ч болохоо больчихсон газар бишээ ( II хэсэг )

  • 3,617 уншсан
  • 6
  • 2014/05/20

Эцэс төгсгөлгүй дайн дажин, төрийн эргэлт, гэмт хэрэг зэрэг муу муухайгаар дүүрэн мэт санагдах энэ хорвоод хүн гэдэг эрхэм нандин нэрийг хадгалан авч үлдэх нь зарим үед үнэхээр амаргүй. Аль газрынх байх нь хамаагүй, хамгийн өчүүхэн боловч сайн санааны илрэл ямар ч алт эрдэнэсээс үнэтэй зүйл билээ. 

Хятад

Гуо Шид жин ядуу гэр бүлд төрж өссөн ч үргэлж дээд сургуулийн оюутан болохыг мөрөөддөг байлаа. Түүний хүүхэд нас тун бэрх өнгөрчээ: тэр сэтгэцийн өвчтэй эхийгээ харж хандаж, бас хичээлээ сайн давтаж үргэлж дээд оноог авдаг байлаа. Гэтэл эцэг нь ажил дээрээ гэмтэж тахир дутуу болжээ. Ингээд эцгийгээ харж хандах, эсвэл мөрөөдлөө орхих хоёрын аль нэгийг сонгох сонголт тулгарчээ. Залуу эцэгтэйгээ хамт оюутны байранд амьдрах  зөвшөөрөл авч эцгийгээ асарч, онц суралцсаны тэтгэлэг авах боломжтой болжээ.


Финлянд

Хельсинкийн нэгэн байрны үүдэнд наасан зарлал: 9-р сарын 11-ний 18.30 цагт 1 ба 2-р давхрын хооронд гээгдсэн 20 евро олсон тул ирж авна уу.


Энэтхэг

Галт тэргээр явж байсан зорчигчид нүхэнд унасан зааны тугалыг хараад машинчийг ятгаж галт тэргийг зогсоогоод тусламж дууджээ. Аврах анги ирэх хооронд зааны тугалыг өвс ногоогоор хооллож байлаа.


Австрали

Ойн түймрийн үеэр амь гарсан коала баавгайд ус уулгаж байгаа гал сөнөөгч


Румын

Бухарестэд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр румын хүү цагдаад агаарын бөмбөлөг бэлэглэж байна.


АНУ

8 настай Дилэйни Брауны гэрийн хажууд охинд зул сарын мэнд хүргэхээр 10 мянга гаруй хүн цугларчээ. Өнгөрсөн жил охинд миелолейкоз гэсэн онош тавьж, эмчилгээ байхгүйг мэдэгдсэн юм.


Бразиль

Рио-де-Жанейрогийн орон гэргүй ядуу охинд энэ эр гутлаа өгч байна.


Серби

Сербийн Пирот гимназийг төгсөгчид төгсөлтийн үдэшлэг дээрээ үнэтэй ганган хувцас өмсөхийг татгалзаж хэмнэсэн мөнгөө ядуучуудад зориулахаар шийдвэрлэжээ. Үүний үрээр багш оюутнууд 310 000 динар цуглуулж хүнд өвчтэй хүүхдүүдтэй 3 айлд тусламж болгон өгчээ.


Орос

12 настай Вадим гэрийнхээ хажуугаас болжморын бяцхан дэгдээхэй олжээ. Өрөвч сэтгэлтэй хүү дэгдээхэйг арчлан өсгөсөн байна. Одоо Эбби нэрт шувуухай аврагчаасаа ганц ч алхам холддоггүй гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай дэлхий тийм ч болохоо больчихсон газар бишээ ( II хэсэг )
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • зочин 2016/09/08
    сайхан юмаа хоолой зангирч бхын

    0 0 Хариу бичих
  • Чимка 2015/05/02
    Нээрээ аймар аймар юм уншсаар байгаад тйи м байх ёстой мэтээр хүлээж авдаг болчихож. Ийм мэдээ уншсан чинь хоолой зангирч байна. Нээрээ ийм байдаг билүү гэж бодогдож байна

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/02
    дандаа болж бүтэхгүй юм уншсаар байгаад бүрү дүүрчихсэн байсан байна шүү. Тиймээ манай дэлхий бол тийм ч болохоо байцан газар биш. Бидэнд сайхан ирээдүй бий.

    4 0 Хариу бичих
  • zochin 2014/05/21
    iim saihan setgelt humuus ih bgasai mongotei bsan bol gantsch gesen huuhed hogchidod tus bolo yumsan gj bodhin,

    4 0 Хариу бичих
    • Зочин 2014/05/22
      Сэтгэл байхад болно гээд байхад л мөнгө гээд байх юмаа

  • Зочин 2014/05/20
    uneheer goy medee mash ih setgel hudulluu bayrlalaa viva ahiad iim medee zunduug oruulaarai ene bol yostoi tasarhai medee blaa thanks

    8 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох