МЭДЭЭ НЭМЭХ  

Бархасбадь ба зураг алаачид

  • 2,408 уншсан
  • 0
  • 2015/03/11

2015 оны 1 сарын 24-нд Хабл телескоп Бархасбадь гарагийн ээлжит нэгэн зургийг даржээ. Гэтэл хэдэн зураг алаач тэр зургийг фотобомбодсон байх нь тэр. Тэдгээр зураг алаач нар бол Европа, Ио, Каллисто гурав юм.
Аягүй гоё гарсан Бархасбадийн хөрөг зургийн наана түүний тоо томшгүй олон дагуулынх нь гурав нь харин сайхан зураг алчихсан байж байдаг байгаа.

Бархасбадь ба зураг алаачид

Бархасбадь ба зураг алаачид

Бархасбадь (эртний грек. Зевс, эртний ром. Жюпитер эсвэл Юпитер) гараг одоогоор нээгдээд буй 67 дагуултай. Эдгээрийн 3 нь эх гарагийнхаа наад талд тод харагдаж буй ховор мөчийг Хабл дуран авай зураг болгон буулгажээ. Дагуулуудын сүүдэр гараг дээр туссан байхыг бид бас харна.

Зургийн эх сурвалж: http://imgsrc.hubblesite.org/

Зураг алаачид: Европа, Каллисто, Ио

Бархасбадь ба зураг алаачид

Зүүн доод хэсэгт Европа харагдаж байна. Түүний дээд талд Каллисто харагдаж байна. Хамгийн баруун дээд талд Ио харагдаж байна. Түүнчлэн Европа ба Каллистогийн сүүдэр Бархасбадь дээр буужээ.

Зургийн эх сурвалж: http://imgsrc.hubblesite.org/

Европа

Бархасбадь ба зураг алаачид

Эртний грекийн дээд тэнгэр Зевсийн тоо томшгүй олон амрагийн нэг болох Европагийн нэрээр уг сарыг нэрлэжээ. Бархасбадиасаа 6 дахь дагуул. 1610 онд алдарт одон оронч Галилей анх нээсэн. Амьдралын хэлбэр оршин байх магадлал тун өндөр гэж тооцогдож байгаа тэнгэрийн эрхсүүдийн нэг. Энэ сэдвийг хөндсөн "Europa Report" хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт кино хамгийн сүүлд 2013 онд дэлгэцнээ гарсан байдаг.

Зургийн эх сурвалж: http://en.wikipedia.org/

Ио

Бархасбадь ба зураг алаачид

Зевс тэнгэрийн их хатан Герагийн шивэгчин, мөн Зевсийн тоо томшгүй олон амрагийн нэг болох Иогийн нэрээр нэрлэгдсэн. 1610 онд Галилей нээсэн. Нарны аймаг дотроо, геологийн үйл явц хамгийн идэвхитэй өрнөдөг тэнгэрийн эрхэс юм. Бархасбадиасаа 5 дахь дагуул.

Зургийн эх сурвалж: http://en.wikipedia.org/

Каллисто

Бархасбадь ба зураг алаачид

1610 онд Галилей нээсэн. Бархасбадиасаа 8 дахь дагуул. Зевс тэнгэрийн тоо томшгүй олон амрагийн нэг болох Каллистогийн нэрээр нэрлэгдсэн. Домог ёсоор, Каллисто нь ан агнуур, онгон байгалийн охин тэнгэр Артемисийн бараа бологч байжээ. Манай Монголд 1960-аад оны үед анх орчуулагдсан Георгий Мартыновын "Каллисто гараг" хэмээх уран зөгнөлт романаас бид Каллисто хэмээх нэрийг анх дуулсан биз ээ. Саяхан "МонСудар" компаниас уг романыг дахин хэвлэн гаргасан.

Зургийн эх сурвалж: http://en.wikipedia.org/
Эх сурвалж: http://www.popmech.ru/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бархасбадь ба зураг алаачид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох