МЭДЭЭ НЭМЭХ  

Нойр гэж юу вэ?

  • 3,475 уншсан
  • 1
  • 2015/03/12

НОЙР ГЭЖ ЮУ ВЭ?
Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Ингээд бодохоор унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Харин хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг билээ.

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

Сая төрсөн нярай- 22-23 цаг
2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
8-10 насны хүүхэд-10-11 цаг
11-12 насны хүүхэд- 10 цаг
13-14 насны хүүхэд -9.5 цаг
15-16 насны хүүхэд -9 цаг
17-18 насны хүүхэд -8.5 цаг
Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.

Түүхэнд үлдсэн нойртой холбоотой сонирхолтой баримтуудаас:

Алдарт цэргийн жанжин Напелион Бонапарт, нэрт зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л 4-6 цаг унтдаг байсан гэдэг. Энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралт болдог байсан байна. Мөн Маргарет Тэтчер нэгэнтээ хоногт 4-5 цаг унтдаг байснаа дурссан. Тэрбээр их унтсаны хэрэг юунд байдгийн учрыг гайхдагаа ч хэлжээ. Харин нэрт физикч Альберт Эйнштейн хамгийн багадаа 10 цаг унтдаг байжээ.

Нойр гэж юу вэ?
Зургийн эх сурвалж: Medic.mn
Эх сурвалж: https://www.facebook.com/MedicMNG
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нойр гэж юу вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/12
    http://referralvibe.com/?reff=11728

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох