МЭДЭЭ НЭМЭХ  

Ном уншдаг охинтой болзоорой...

  • 1,918 уншсан
  • 6
  • 2015/03/12

Хувцас авах мөнгөөрөө ном авдаг, хэт их ном цуглуулчихсан учраас хувцасны шүүгээндээ зайгүй охинтой болзоорой. Унших номын жагсаалтаа гаргасан, бүүр 12 настайгаасаа номын сангийн уншигч болсон охинтой болзоорой.
Ном уншдаг охин олоорой. Барьж яваа цүнхэнд нь уншиж амжаагүй ном байнга байдгаараа тэд илхэн байдаг юм. Номын дэлгүүрийн банзан тавиур луу шимтэн ширтэж, хүссэн номоо олж хараад чимээгүйхэн хашгиран баярлаж байдгаараа тэд илхэн байдаг юм. Хуучин номын худалдаан дээр шарласан хуудсыг тааламжтайяа үнэрлээд зогсож байгаа этгээд охиныг харж байна уу? Тэр чинь уншигч. Номын хуудсыг үнэрлэхгүй өнгөрч чадахгүйгээр барахгүй үнгэгдэж, шарласан хуудсанд нь бүүр амиа тавина гээч.
Гудамжны төгсгөлийн кофены газарт ном уншаад, хүн хүлээж байгаа бүсгүй бол тэр охин. Хажууд нь байгаа аяга руу сэмхэн өнгийгөөд харахад кофеных нь сүү гүйцэт холилдоогүй дээгүүр нь хөвж байх вий. Яагаад гэвэл тэр аль хэдийн номын ертөнцөд, зохиолчийн төсөөлөлд хөл алдчихсан яваа. Суу. Цаадах чинь чам руу муухай харна, яг л ном уншдаг охид саад болсон хүмүүс рүү хардаг шиг. Уншиж байгаа ном нь таалагдаж байгаа эсэхийг асуу.
Шинэ кофе түүнд авч өг.
Чи ном уншдаг охинтой болзох эрхтэй. Чиний амьдралыг төсөөлж болох хамгийн гоё өнгөөр будах охинтой үерхэх эрхтэй. Нэгэн хэвийн гөлгөр царай, уйтгартай өдрүүд, олигтой сэтгэл хөдөлгөхгүй санал тавих гэж байгаа бол ганцаараа насыг барсан чинь дээр дээ. Харин ертөнцийг, түүнээс цаана байгаа ертөнцүүдийг хүсч байгаа бол ном уншдаг охинтой болзоорой.

Ном уншдаг охинтой болзоорой...
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ном уншдаг охинтой болзоорой...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • ном 2015/09/05
    Ном бол ертөнцийг харх цонх

    1 0 Хариу бичих
  • Хэрэггүй 2015/06/12
    Өөрөө бол ном унших хэрэггүй нэг ном уншдаг охин олоод авчих гэж үү ккк..

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/17
    Gadnaa saihan bish ch dotroo goo uzesgelentei ohiduud baidag shd te, suuliin uyd ihenh ohiduud heterhii gyal tsal gadna taldaa anhaardag bolood bga shd.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/16
    Yun teneg yum niitledeg yum bde

    0 1 Хариу бичих
  • bembi 2015/03/16
    khaana bdiin bol ter okhiduud

    0 0 Хариу бичих
  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/12
    http://referralvibe.com/?reff=11728

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох