МЭДЭЭ НЭМЭХ  

Манай галактикийн хэмжээ бидний төсөөлж байснаас даруй 1.5 дахин том байж магадгүй гэнэ!

  • 2,144 уншсан
  • 1
  • 2015/03/13

Манай Тэнгэрийн Заадас (англ. The Milky Way; орос. Млечная Путь) галактик бидний төсөөлж байснаас даруй 1.5 дахин буюу 50 хувиар том хэмжээтэй байж магадгүй гэнэ. Sloan Digital Sky Survey (SDSS) төслийн хүрээнд АНУ-ын Нью-Мексико мужийн Апачи Пойнт дахь одон орон судлалын төвд 2007 оноос хойш явуулж буй судалгааны үр дүн эрдэмтдийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байна.
Өмнө нь эрдэмтэд Тэнгэрийн Заадасын зээрэнхийн диаметрыг 100000 мянган гэрлийн жилийн урттай гэж тооцоолж байсан бол одоо энэ тоо даруй 1.5 дахин уртасч магадгүй нь (Зураг 1).
Товч түүх дурдвал, бүр 2002 онд эрдэмтэд Тэнгэрийн Заадасын төвөөс дор хаяж 65000 гэрлийн жилийн зайд алслагдсан Ганц Эвэртийн Цагираг (Monoceros Ring) хэмээх оддын бүслүүрийг нээсэн юм. Ганц Эвэртийн Цагираг нь манай галактикийг гадуур нь 3 удаа хүрээлэн ороосон байдалтай оршдог аж. Энэ объектын гарал үүслийн талаар эрдэмтдийн лагерь даруй хоёр хуваагдаж, нэг хэсэг нь түүнийг манай галактикийн үргэлжлэл гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь түүнийг манай галактикт хамааралгүй тусгаар объект гэж маргаж байсан юм (Зураг 2). Тэгвэл хамгийн сүүлийн үеийн судалгаа эхний таамаглалыг зөв гэж баталж магадгүй болоод байгаа аж.
Таамаглалыг цааш үргэлжлүүлэн шалгаж, судалгааг өрнүүлэхийн тулд эрдэмтдэд илүү өндөр нарийвчлалтай зураг сэлт шаардлагатай буйгийн зэрэгцээ Ганц Эвэртийн Цагирагийн 3 хэмжээст загвар хэрэгтэй байгаа юм.

Зураг 1. Бүр "том" Тэнгэрийн Заадас?

Манай галактикийн хэмжээ бидний төсөөлж байснаас даруй 1.5 дахин том байж магадгүй гэнэ!

Манай галактиктэй ямар нэг хамааралгүй тусгаар объект гэж өмнө нь үзэж байсан Monoceros Ring оддын бүслүүр нь үнэн хэрэгтээ манай галактикийн үргэжлэл байж мэдэх нь.

Зургийн эх сурвалж: http://astronomynow.com/

Зураг 2. Ганц Эвэртийн Цагираг (Monoceros Ring)

Манай галактикийн хэмжээ бидний төсөөлж байснаас даруй 1.5 дахин том байж магадгүй гэнэ!

Өмнө нь ихэнх эрдэмтэд уг цагирагийг манай галактикийн дэргэд орших Canis Major Dwarf хэмээх (Огторгуйн Чонын Одой) галактикийн үлдэгдэл гэж үзэж байсан юм. 2003 онд нээгдсэн уг одой галактик манай Тэнгэрийн Заадасын татах хүчинд "тасар татагдан" бутарч буйн үлдэгдэл нь ийнхүү бүслүүр цагираг болон харагдаж байна гэж тооцож байжээ.

Зургийн эх сурвалж: heasarc.gsfc.nasa.gov
Эх сурвалж: http://news.discovery.com/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай галактикийн хэмжээ бидний төсөөлж байснаас даруй 1.5 дахин том байж магадгүй гэнэ!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Bayarsaikhan Sandagdorj 2015/04/06
    Энэ талаар судлах хүсэл төрчихлөө.

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох