МЭДЭЭ НЭМЭХ  

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй байгалийн 10 үзэгдэл

  • 20,372 уншсан
  • 11
  • 2014/05/21

Хүн төрөлхтөн зуун зууны туршид байгаль ертөнцийн олон нууцыг тайлсаар ирсэн билээ. Одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа байгалийн учир битүүлэг зарим үзэгдлийн талаар сонирхуулъя.

 

Газар хөдлөх үед тэнгэрт ажиглагддаг хурц гэрэл

Газар хөдлөлт болохоос өмнө, эсвэл дараа нь тэнгэрт нүд гялбам хурц гэрэл харсан тухай мэдээлэл МЭӨ онуудаас эхлэн тэмдэглэгдсэн боловч 1966 онд Японд болсон газар хөдлөлт хүртэл эрдэмтэд анхаарлаа хандуулдаггүй байв. Энэ үзэгдлийг тайлбарлах нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй л байна. Дэлхийн тектоник хавтан хөдлөх үед кварцын давхаргуудад цахилгаан цэнэг хуримтлагдсанаас ийм үзэгдэл бий болдог байж болох юм.

Эсвэл газар хөдлөлтийн цохилтын долгион эрдэс бодисуудын физик шинж чанарыг өөрчилж цахилгаанжих болон гэрэлтэх чадвартай болгодог байж магадгүй.


Наскагийн зураг

Перугийн элсэн цөлд аварга дүрсүүдийг хэн яах гэж зурсныг одоогоор тайлж чадаагүй байна. 450 хавтгай дөрвөлжин км талбайд үргэлжилсэн эл аварга бүтээлд геометрийн дүрсүүд, амьтан ургамал, хааяа хүний дүрс байгааг агаараас сайн харж болно. Түүнийг Наскагийн ард түмэн 1000 жилийн турш байгуулсан гэсэн таамаглал байгаа ч зориулалт нь ойлгомжгүй байгаа юм.

Эхлээд одон орны зурхайн хуанлийн нэг хэсэг байна гэж үзэж байсан ч няцаагджээ. Мөн харь гарагийнхны илгээлт, өвөг дээдсийн нууц мэдээлэл байж болзошгүй гэсэн хувилбарууд ч байдаг юм байна.


Хаан эрвээхэйн нүүдэл

Жил бүр хэдэн сая хаан эрвээхэйнүүд өмнө зүгийг зорин 3000 гаруй км замыг туулан нисдэг. Тэд Мексикийн уулархаг мужид тогтмол ирж өвөлждөг байна. Хэдэн мянган км-ийн цаанаас яаж чиг баримжаагаа олж, тодорхой нэг цэг рүү ирж чадаад байгаагийн учрыг хэн ч тайлж чадахгүй байгаа юм.

Тэд нараар баримжаалан нисдэг байж болох, эсвэл дэлхийн гео соронзон хүчинд татагддаг гэсэн хувилбарууд байна. Саяхнаас эдгээр эрвээхэйн нислэгийн системийг судалж эхэлжээ.


Бөмбөлөг цахилгаан

Энэ бол хүчтэй аадар борооны үеэр бий болдог аюулт цахилгаан юм.

Зарим эрдэмтэд үүнийг плазма гэж үздэг бол зарим нь хемилюминесцент буюу химийн урвалын үр дүнд гэрэлтэх процесс гэж үздэг.


Үхлийн хөндий дэх өөрөө явагч чулуунууд

Калифорн мужийн Үхлийн хөндий хэмээх газарт ширгэсэн нуурын ормон дээр байх том чулуунууд нууцлаг хүчний нөлөөгөөр шилжин хөдөлж байдаг. Эрдэмтэд аль 20-р зууны эхэн үеэс л толгойгоо гашилгаж эхэлсэн боловч одоо ч учрыг нь тайлаагүй байна.

Хайгуулчид 25 кг хүртэл жинтэй 30 чулуунд ажиглалт хийж үзэхэд, тэдгээрийн 28 нь 7 жилийн дотор 200 гаруй метр хөдөлсөн байжээ. Мөрнөөс нь үзвэл голдуу өвөл, секундад 1 метрийн хурдтай шилжсэн байв. Салхи, мөсний гулсалт, газрын гадаргын чичиргээ зэргээс болж чулуу хөдөлдөг байх гэсэн таамаглал байна.


Дэлхийн хүнгэнээн

Энэ нь маш бага давтамжтай цочроох чимээ бөгөөд хүн бүр сонсож чаддаггүй юм байна. Манай гарагийн 20 хүний нэг нь энэ чимээнээс болж тав алдаж байдаг гэнэ.

Эрдэмтэд үүнийг алсын далайн давалгаан, үйлдвэр, элсэн манхнуудаас үүдэлтэй гэж таамаглаж байна.


Цикада эргэж ирсэн нь

2013 онд АНУ-ын зүүн хэсгээр 1996 оноос хойш үзэгдээгүй цикада ялаа гарч иржээ. Энэ тайван, ганцаардмал шавжнууд нь амьдралынхаа ихэнх үеийг газар дор унтаж өнгөрөөнө. 17 жил унтаад нас бие гүйцмэгц хосоо олохоор гарч ирдэг аж.

Хосоо олж үр удмаа үлдээгээд 2-3 долоо хоногийн дараа үхдэг. Өндөг нь газарт булаатай үлдэж бүх зүйл дахин давтагдана. Тэд энэ олон жилийн дараа хугацаа болсныг яаж мэдэж, гарч ирдэг  байна?


Амьтнаар бороо орох

Хорвоогийн өнцөг булан бүрд амьтнаар бороо орох үзэгдэл ажиглагдсан байдаг. Жишээ нь, Сербид мэлхий, Австралид загас, Японд бах мэлхий тэнгэрээс бороо мэт унаж байжээ. Эрдэмтэд энэ үзэгдлийг хүчтэй салхи болон, усан хуйтай холбон тайлбарладаг ч одоогоор батлагдаагүй байна.


Коста-Рикийн чулуун бөмбөлгүүд

1930 онд анх илрүүлсэн, дув дугуй хэлбэртэй эдгээр бөмбөлгийн зарим нь 2 метрийн голдожтой гэнэ. Манай эриний 600-1000 онд хамаарагдах энэ бөмбөлгүүдийг хэн ямар зорилгоор бүтээсэн нь тодорхойгүй, учир нь испанчууд байлдан дагуулсан нутгийнхаа уугуул иргэдийн хэл, бичиг дурсгал, соёлын өвийг бүрмөсөн устгасан гэнэ.

Эдгээрийг сансрын гийчдээс эхлээд сөнөсөн хот зэрэг олон хувилбараар тайлбарлахыг оролдсон боловч одоо хир нь нэг ч үндэслэлтэй хариулт алга.


Байж боломгүй амьд биетийн үлдэгдэл

Хувьслын онолд огт дүйцэхгүй олдворууд илэрсээр байна. Эдгээрийн дотроос хамгийн гайхалтай нь олдсон газар зүйн байрлал, археологийн цаг хугацаандаа огт нийцэхгүй чулуужсан гар, хөлийн мөр гэнэ. Ер нь археологийн зарим олдворууд нь бидний гарал үүслийн тухай онолыг өөрчилж мэдэхээр байгаа юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй байгалийн 10 үзэгдэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • hudlaa2 2015/07/18
    hudlaa2 iim yum bdgun ta nar bitgii ulgert itge

    0 1 Хариу бичих
  • asdfna 2015/07/18
    tengeress amitan ntr buuj irdeg bha unen bh ter yaahav hui salhi ntrt orson bj boloh govid tengeriin horhoi geel tengerees unaal bsan barij uzsen deer uyd

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/02/18
    M

    0 0 Хариу бичих
  • - 2014/11/13
    Библи д нэг ишлэл байдаг санагдаад Гүүглэ их багшааш хайгаад үзлээ тэгсэн нэг ишлэл байна "Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. 17 Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно." (1 Тесалоник 4:16-17)

    2 10 Хариу бичих
    • Fuck 2015/02/18
      naad bibli teegee hol yawaarai

    • Зочин 2014/11/14
      Үхсэн хатсаны чинь Библи.

  • Зочин 2014/10/15
    Тэр чимээ Улаанбаатар хүртэл үүрээр сонсогддог чимээ байна

    2 2 Хариу бичих
  • bayarjavhlan 2014/07/22
    Za hulangoo mini baga galzuuraarai!

    4 1 Хариу бичих
  • batmagnai 2014/07/17
    hulangoo za bitgii hutsaad bai chi

    7 1 Хариу бичих
  • hulangoo 2014/06/13
    ter delhiin hungeneenii modtoi gazriinh ni duu hun orilj bga ym shig sonsogdood bhiin

    1 2 Хариу бичих
    • hulangoo 2014/06/13
      ene ni ymar negen baigaliin noloo dohio bj boloh ym


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох