Сүм, хийд, баар, фитнесс, саун, цанын баазын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл түр зогсоолоо

Нийслэлийн Онцгой комисс дөнгөж сая хуралдлаа.

Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Цаг үеийн нөхцөл байдал өдөр сараар биш, цаг минутаар өөрчлөгдөж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгээний газар, фитнесс, амралтын газар, цанын бааз, дэн буудал, бильярд, саун, жуулчны баазын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл түр зогсоож, ресторан, кафе ажиллах цагийг 22:00 цаг болголоо.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 27-ны 06.00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэл тусгай хуваарьт шилжүүлж төрийн албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний ажилтнуудад саад болохгүй байхаар зохион байгуулсугай.

Хүүхэд залуучууд, оюутан сурагчид халдвар өвчний талаарх мэдээлэл дутмаг байгаа учраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг нас насанд нь зохицуулан танилцуулахыг боловсролын хэлтэс, эрүүл мэндийн салбарынханд маргаашийн дотор бэлдэх үүрэг даалгавар өгч байна.

Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу араг хэмжээг шуурхай авах чиглэлээр нөөцийг бэлэн байлгах, зайлшгүй тохиолдолд амралт, сувиллын газруудыг урьдчилан сэргийлэх, тусгаарлах чиглэлээр ашиглана.

Тээврийн цагдаагийн албанд улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл сунгасан учраас хяналт, шалгалтаа өндөржүүлнэ.

Хязгаарлалт өөрчлөгдөнө гэж хэн ч хэлж мэдэхгүй учраас цаашид үргэлжилнэ гэдэг байдлаар ажлын бэлэн байдлын бэлтгэл хангах хяналт сайжруулах чиглэлээр зохион байгуулагдана.

Өнөөдрөөс эхлэн дэлхийн бусад орнуудаас ирж байгаа иргэдийг хамгийн багадаа 14 хоногийн хугацаанд орж ирсэн боомт, хил гаалийн нутаг дэвсгэр дээр тусгаарлана. Үүнтэй холбоотой зардал, хүнс бусад байр орон сууцтай холбоотой зардлыг хувь хүн өөрөө хариуцна гэдгийг албан ёсоор УОК шийдвэрлэсэн. Ингэснээр иргэд өөрсдөө бэлтгэлээ хангаж ирнэ. Хэн нэгэн гомдол санал тавилаа гээд хүлээж авах асуудал байхгүй. Сэтгэл санааны хувьд бүрэн бэлтгэгдсэн байх мэдээллийг өгөх хэрэгтэй.

Зах худалдааны төвүүд, хүн олноор цугладаг газрууд ямар шийдвэр гаргах судлах шаардлага байна. Ахуйн хэрэглээнээс бусад бүх төрлийн томоохон зах, худалдааны төвүүдийн шийдвэр ямар байхыг холбогдох байгууллагууд судалж ажиллана.

Улсын Онцгой комиссын захирамжаар нийслэлийн албан хаагчдыг гадаад, дотоодод сургалтаар явахгүй байх бүх цаг үед бэлэн байх шийдвэр гарсан. Өмнө нь гарсан зорчсон алба хаагчийн судалгаа мэдээллийг гаргаж байгаа” гэв.

Ямар ч шалтгаантай байсан нийслэл рүү иргэд оруулахгүй. Төр шийдвэрээ гаргасан, анхааруулсан. Цаг үеийн нөхцөл ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хотоос битгий гар, айл битгий хэс хөдөө битгий яв гэж бүтэн сар анхааруулсан. Бид дүрэм журмаа баримталж ажиллана. Нийтийн эрх ашгийн төлөө нэг ч хүнд найр тавихгүй.

Ачаа тээвэр, бараа үйлчилгээтэй холбоотой тээвэр явж байгаа. Үүнийг НОБГ-ын холбогдох албан тушаалтнуудтай ярилцаад явах боломжтой.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж хийх ёстой. Зарим байгууллага өөрсдөө зардлаа даан. Бүх зүйл нийслэл, улсын төсвөөс гэж байхгүй.

Нийслэлийн хяналтын цэгүүд дээр зорчигч тээвэр, иргэдийн асуумж, лавлагааг цаашдаа ч авна. Ингэснээр хариу арга хэмжээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.

АTM болон бусад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг банкууд, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд хариуцна.

Такси, нийтийн тээвэр өөрсдөө хариуцан гар ариутгах, халдваргүйтгэлийн ажлыг хариуцаж хийхээр заасан байгаа.

Энэ цаг үед шаардлага, зөвлөмж хүлээж авахгүй зөрчил гаргасан, эсэргүүцсэн иргэдтэй цагдаа, холбогдох байгууллагууд хариуцлага тооцон торгууль, шийтгэл ногдуулан нэр ус, хаягтай нь олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Хотын эргүүл цаашдаа ч өдөр бүхэн ажиллана гэж ойлгох хэрэгтэй.

Хаан ямар хүмүүс, хөл хорио тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдалд анхаарч ажиллаж байхад зорилготойгоор зохион байгуулалттайгаар материал тарааж байгаа бол эрсдэлд оруулж байна гэсэн үг. Материал тараах битгий хэл хөөрөг битгий барь, битгий цугла гэж байгаа учраас тийм хүмүүстэй хариуцлага тооцож ажилла.

Ямар ч сүм хийд, шашны байгууллагууд энэ хугацаанд үйл ажиллагаа явуулж, хүн цуглуулахгүй.

Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хорио цээрээс шалтгаалан орлого багасаж байгаатай холбогдуулан, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд ямар шийдвэр байж болох, юунд судалгаа тооцоо хийж хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн дэмжиж болохыг бусад байгууллагуудтай хамтран гуравдугаар сарын 1-нээс өмнө гаргана.

Шилжилт хөдөлгөөнийг маргаашнаас эхлүүлнэ” гэв.