МЭДЭЭ НЭМЭХ  

Эх дэлхийн цаг энэ сарын 28-нд болно

  • 859 уншсан
  • 0
  • 2015/03/15

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Эдгээрээс хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлж буй,цаашид бүр аюулын хэмжээнд очих магадлалтай нэг том бэрхшээл бий. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт. Үүнээс болж дэлхийн дулаарал нэмэгдэж бидний болон амьдран суугаа дэлхийн хувь заяанд аюулын харанга дэлдэж байгаа билээ.
Уур амьсгалын өөрчлөлтийг хүн бий болгосон,хүн л өөрөө зогсоож чадна. Гэхдээ ганц нэгээрээ биш,бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэгдэж байж тэрхүү аюулаас өөрийгөө болон эх дэлхийгээ хамгаалах боломжтой билээ. Чухамдаа энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүст зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа юм. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог,нэгдэх боломжийг олгодог.

Эх дэлхийн цаг энэ сарын 28-нд болно
Эх сурвалж: http://mongolia.panda.org/?240574/---2015---28--
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эх дэлхийн цаг энэ сарын 28-нд болно
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох