МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

  • 18,647 уншсан
  • 5
  • 2015/03/16

Гардан тулааны үеэр өрсөлдөгчдөө нилээдгүй аюул учруулж мэдэх хүйтэн зэвсгийг хүн төрөлхтөн мөн ч олноор нь бүтээсэн байх юм. Эрчүүддээ сонирхуулж тэдний заримаас танилцуулъя.

Пата

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Пата бол Энэтхэгт бүтээгдсэн зэвсэг. Эхэн үедээ зөвхөн маратх дайчид л хэрэглэж байсан боловч удалгүй Энэтхэг даяар тархжээ. Энэ нь хуягласан бээлийд бэхэлсэн сэлэм юм. Сэлэмний үзүүрээс эхлээд тохой хүртэл нэгэн цул зүйл болох тул гарыг сайн хамгаалах боловч дайчин бугуйгаа хөдөлгөж чаддаггүй. Ийм зэвсгийг морьтон эрс хэрэглэхэд тохиромжтой байсан байж таарна.

Цестус

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Ромын боксчид гартаа цестус угладаг байсан тул тулаан нь голдуу үхлээр төгсдөг байв. Цестус гэдэг нь бээлий маягаар гартаа ороодог металлаар бүрхэгдсэн арьсан тууз юм байна. Ер нь Ромын бокс маш харгис спорт гэж тооцогддог байсан бөгөөд ялагдагч үхдэггүй юмаа гэхэд зэрэмдэглэгдэж дуусдаг байжээ.

Сантенсу

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Самурай нарын хэрэглэдэг байсан сантенсу нь энгийн боловч маш аюултай зэвсэг. Энэ нь бөгжинд бэхлэгдсэн халаасны бяцхан гадастай адил зүйл. Бөгжөө зүүхээр зэвсэг алганд таарна. Энэ зэвсэг маш энгийн тул зэмшигч нь дураараа өөрчилж болдог байв. Нэмэлт өргөс суулгаж хөнөөх чадварыг нь сайжруулдаг байлаа. Ер нь сантенсу биеэ хамгаалах биш, устгах зориулалтын зэвсэг байсныг хэлэх хэрэгтэй.

Туркан омгийнхны хурууны хутга

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Төмөр, хөнгөн цагаанаар хийсэн энэ хутгыг нүүдэлчин Турканчууд ахуйн хэрэглээндээ ашиглахаас гадна зэвсэг болгон хэрэглэдэг байжээ. Энэ нь мөн л хуруундаа угладаг 7-8 см орчим хурц сөртгөртэй зэвсэг юм. Хоол хүнсээ хэрчих, шүдээ цэвэрлэх зэрэгт хэрэглэж болно. Тулааны үед маш аюултай зэвсэг, учир нь үүгээр өрсөлдөгчийнхөө нүдийг сохлохыг хичээдэг байжээ.

SAP бээлий

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Металл хүндрүүлэгч бүхий SAP бээлийг өнөө үед аюулгүйн албаныхан байнга хэрэглэдэг. Бие хамгаалагчид, гэмт хэрэгтнүүд, хууль сахиулах байгууллагынхан ч гэсэн гардан зодооны үед хэрэглэхээр байнга авч явдаг. Кастетийг бодвол учруулах гэмтэл нь харьцангуй бага.

Барын савар (Bagh Nakh)

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Уг нь Bagh Nakh хүйтэн зэвсэг гэхээсээ илүү бэлэгдлийн чанартай зүйл байж. 1700-гаад оны үед Энэтхэгт барын дүрст бурхныг шүтдэг Майсур хотод бий болсон гэдэг. Энэ нь хөндлөн сууринд бэхлэгдсэн 4-5 ширхэг хурц махир ялтас аж. Ийм зэвсэг барын савар лугаа адил арьс махыг урж тасдаж чадна.

«Бугын эвэр»

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Хятадын маш аюултай зэвсгийг багуачжан кунг-фугийн сургуулийг үндэслэгч Дун Хай Чуань зохион бүтээжээ. Чуань өргөл татвар цуглуулахаар ганцаараа явдаг байсан бөгөөд бүлэг дээрэмчдийг ч хутганыхаа хүчээр ялж байсан гэдэг домог бий. Энэ хутгыг хэрэглэх технолог нь зэвсэггүй тулалддаг багуачжан кунг-фугийн систем дээр үндэслэгдсэн байна. Харин сурагчид нь олон жил бэлтгэгдсэний дараагаар энэ зэвсгийг хэрэглэх эрхтэй болдог. Сураагүй хүн өөрөө өөрийгөө шархдуулах, гэмтээх эрсдэл их гэнэ.

Тэкко

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Тэкко буюу «Төмөр нударга» нь Окинагийн уламжлалт зэвсэг бөгөөд мод төмрөөр хийсэн хавирган сар мэт иртэй зэвсэг юм. Тэккогийн тэнхлэг дээр байх 3 ширхэг жижигхэн өргөсөөр дайсныхаа үе мөч, хавирга, эгэм рүү хатгахыг зорьдог. Хэрэв өрсөлдөгч нь хутганы эзний мөрнөөс шүүрч авах гэж оролдвол гараа тасдуулах аюултай.

Гадлинг

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Европын рыцариудын зэр зэвсгийг сонирхсон бол тэдний хуягласан бээлийг анхааралдаа авсан байх. Уг нь гар хамгаалах үүрэгтэй байсан энэ бээлийг сүүлдээ кастет маягаар хэрэглэх болжээ. 14-р зууны сүүл үеэс эхлэн бээлийд металл хадаас өргөс зэргийг бэхэлж гадлинг гэж нэрлэх болсон байна. Хэрэв рыцарь гэнэт сэлмээ алдвал энэ зэвсэг сүүлчийн найдвар нь болох юм.

Кастет-хутга

Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд

Энэ нь бүс, ханцуйд нууж болдог хутганы нэг төрөл юм байна. Ир нь бариултайгаа перпендикуляр, хуруун завсраар гарч ирдэг хэлбэртэй. 19-р зууны “Алтны галзуурал”-ын үед гэмт хэрэгтнүүдийн дунд түгээмэл хэрэглэгдэж байжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн аюултай хүйтэн зэвсгүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • zochin 2015/11/11
    phillipne biluu haana ch bilee /Bruce Lee modoor zodoldohiig sursan/, yamartai ch Aziin 1 ornii ulamjlalt mahir hutga carambit bas bna...

    0 0 Хариу бичих
  • tseegii 2015/09/18
    erchuuded zoriulsan ch gsn sonirholtoi blaa bayarlalaa :)

    0 0 Хариу бичих
  • irgen 2015/06/13
    ihenhdee hereggui shar medeegeer tarkhi ugaahaa bolioch. viva.mn gutrangi humuuseer duurciim uu

    0 2 Хариу бичих
    • Зочин 2015/09/19
      naa chin uuruu shar medee gedeg vgniihee utgiig meddgvi ym bishvv

    • Зочин 2015/06/14
      энэ шар мэдээ юмуу


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох