МЭДЭЭ НЭМЭХ  

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

  • 9,090 уншсан
  • 4
  • 2015/03/16

Мөнгө нь багтахаа болиод үрж ядаад байгаа хүн байна уу? Тэгвэл үнэ нь дэндсэн дараах зүйлс рүү анхаарлаа хандуулаарай. Өдөр тутам хэрэглэдэг жирийн нэг зүйлийг ийм өндөр үнээр авч байхын оронд ашигтай, хэрэгцээтэй хөрөнгө оруулалт хийсэн нь дээр баймаар юм. Гэхдээ хүмүүс авдаг болоод л ийм зүйлс байдаг байх даа.

Хамгийн үнэтэй рашаан ус - 60 000 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Энэ саванд 2 янзын рашаан бий: эхнийхийг Францын (заримдаа Исландын) мөсөн булгаас, хоёрдахийг нь Фижи арлын булгаас авсан гэнэ. Лонх нь 24 каратын алт, бүтээгдэхүүний нэр нь Acqua di Cristallo Tributo a Modigliani.

Хамгийн үнэтэй попкорн - нэг галлон нь (4,4 л орчим) 250 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Алтыг идэж болно гэж хэн санах билээ? Попкорныг бүрхсэн алтан үйрмэгт хамаг учир байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй найрлага нь ерөнхийдөө шигшмэл, хамгийн сайн гэсэн бүхнийг хийсэн амттан юм байна. Жишээ нь, Вермонтын органик сахар, Данийн давс гэх мэт...

Хамгийн үнэтэй сахлын хутга - 100 000 ам/доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Онцлог нь, солирын найрлагад байдаг металл болох цэвэр иридээр бариулыг нь хийжээ. Харин ирийг нь ердөө 100 атомын өргөнтэй (үсний ширхэгээс 5000 дахин нарийн гэсэн үг) цагаан индранил чулуугаар урласан байна. Боолт нь цагаан алт гээд бодчих. Ийм хутга ердөө 99 ширхэг гарсан байна.

Хамгийн үнэтэй харандаа - 13 000 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Хуш модоор хийсэн энэ харандаа 18 каратын цагаан алтан таглаатай аж. Таглаан дээрх 3 ширхэг бриллиант нь 3 мянган жилийг бэлгэдэж байгаа гэнэ. Дотор нь үзүүрлэгч бий. Германы Faber-Castel компани бүтээжээ.

Ариун цэврийн алтан цаас - 250 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Манай жагсаалтын хамгийн гайхалтай бүтээгдэхүүн энэ байх. Алтан 00 цаасыг хэн хэрэглэдэг байна аа? Энэ металл зөөлөн биш, бас шингээх чадвар муутай, муутай биш, бүр байхгүй шүү дээ! Энэ барааг үйлдвэрлэсэн компани үйлчлүүлэгчиддээ дээр нь зураг зурахыг санал болгож байгаа юм байх.

Хүүхдэд зориулагдсан хамгийн үнэтэй бүтээгдэхүүн: соска - 50 000 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Энэ соска 14 каратын цагаан ба шар алтаар чимэглэгдсэн, мөн хар цагаан бриллиантан гоёлтой. Уг бүтээгдэхүүнийг Австралийн Kalfin Jewelry компани гаргажээ.

Хамгийн үнэтэй нохойн байр - 475 000 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Энэ байшин 2 унтлагын өрөө, амралтын өрөө, амьтанд зориулсан үнэтэй мебельтэй гэнэ. Орыг нь хонины арьсаар бүтээсэн байх ба агаарын температурыг тогтмол байлгадаг системтэй аж. Түүнээс гадна 52 инчийн плазма зурагт, эзний хяналтын камер бий. Эзэмшигч нь Их Британы алдартай мэс засалч бөгөөд өөрийнх нь тансаг харш зэргэлдээ байдаг ажээ.

Хамгийн үнэтэй дүрдэг цайны уут – 15 000 доллар, цай нь - 8 000 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Бриллиантан чимэглэлтэй энэ уут дэлхийн хамгийн сайн цай гэж алдаршсан 8 000 долларын үнэтэй Ambrootia Snowmist цайнд гайхалтай таарна. Энэ цай нар гарахын өмнөхөн анхилуун үнэрээ ид ханхлуулж байдаг тул яг энэ үед нь амжиж хураадаг ажээ. Ийм үнэтэй сайхан цайг хамгийн тансаг уутанд хийлгүй ч яахав дээ.

Хамгийн үнэтэй ор - 84 000 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

Энэ орны 6240 ширхэг пүрш, яс мод, дэвсгэр гудас, цагаан хэрэглэл гээд л бүх зүйл нь гар хийцийнх гэнэ. Даавуу материал нь хөвөн даавуу, ноолуур, хонины арьс, торгоны хольцтой холимог эдлэл аж. JAB ANSTOETZ компанийн чамин бүрээсээр хулдсан нь орыг бүр үнэтэй болгожээ. Энэхүү тансаг орыг The Majesty хэмээн нэрлэсэн байна.

Хамгийн үнэтэй футболка - 400 000 доллар

Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс

100% органик хөвөн даавуугаар хийсэн энэ футболкийг үйлдвэрлэх явцад агаарт хаягдах хорт бодисын ялгаралтыг 90% багасгасан гэнэ. Гэхдээ энэ нь бүтээгдэхүүний үнийг өсгөх цор ганц шалтгаан биш ажээ. Футболканы энгэр дээрх зургийг 9 каратын хар ба цагаан бриллиантаар чимэглэсэн юм байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хэтэрхий үнэтэй жирийн зүйлс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/19
    http://referralvibe.com/?reff=11728

    0 2 Хариу бичих
  • Зочин 2015/03/16
    hamgiin suuliin pudbolk ih taalagdlaa

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/05/03
      harhaas umsuhiin zaya alga daa geech

  • aa 2015/03/16
    kk huuhedtei awj ugmuur sosog bnda

    1 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох