МЭДЭЭ НЭМЭХ  

Мөсөн уул яагаад живдэггүй вэ?

  • 5,236 уншсан
  • 1
  • 2015/03/17

Далай тэнгисээр хөвөгч аварга том мөсний хэлтэрхийг мөсөн уул гэдэг. Тэд хаанаас, яаж бий болдог вэ?


Эх газрыг хучсан цасан бүрхүүлээс тасарч унасан их хэмжээний цас мөс далайн усанд унаж хөвөн  одно. Жишээ нь, хойд зүгийн мөсөн уул голдуу Гренландын эх газраас, өмнөдийнх Антарктидийн цасан бүрхүүлээс эхтэй байдаг. Өмнө зүгийн мөсөн уул хэмжээгээрээ хойд зүгийнхээс хавьгүй том байдаг гэнэ. Мөсөн уулын оршин тогтнох хугацаа, туулах зам нь далайн урсгалын хурд, чиглэл зэргээс ихээхэн хамаарна. Антарктидийн аварга том, -60 C хүйтэн мөсөн уулс нь маш “урт настай”, хэдэн 10 жил болох тохиолдол ч бий. Харин Гренландын, хэмжээгээрээ багавтар мөсөн уулнууд голдуу -30 С хүйтэн байх ба 2-3 жил болоод л хайлан алга болдог аж. 

Мөс уснаас хөнгөн учраас хамгийн гүн ус ч өвөл ёроолдоо хүртэл хөлддөггүй. Хэрэв тиймгүйсэн бол живж доош унасан мөс ёроолын усыг дээш шахаж аажмаар ус бүхлээрээ хөлдөх байсан.

Ус мөс болон хөлдөж эхлэхэд эзлэхүүн нь 10% орчмоор ихсэж үүний улмаас нягт нь багасна. Ингэж мөс уснаас хамаагүй хөнгөн болж гадаргуу дээр хөвөх боломжтой болдог.

Далайн гүнд усны температур 0-с доош градус байх боловч ус хөлддөггүй. Үүний учир нь усны дээд давхаргын үүсгэх даралтын хүчинд байгаа юм.

Мөсөн уул яагаад живдэггүй вэ? гэсэн асуултанд анх Оросын эрдэмтэн Михаил Ломоносов хариулжээ.

Мөсөн уулын нягт 920 кг/м орчим, голдуу цаснаас үүсэлтэй тул цэнгэг устай. Харин далайн ус илүү нягт тул мөсөн уул бүтнээрээ живдэггүй. Гэхдээ усны гадаргуу дээр мөсөн уулын орой буюу 10% нь хөвж, их бие буюу 90% нь усан дор байдгийг мартаж болохгүй.

Задгай далайд мөсөн уултай учрах нь тун аюултай. Хэрэв хөлөг онгоц мөсөн уулыг цаг тухайд нь олж харахгүй бол мөргөлдөж гэмтэх, зарим тохиолдолд сүйрэх тохиолдол ч гардаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Мөсөн уул яагаад живдэггүй вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/18
    Эрдсийн хатуулгийн ялгаанаас гадна нягтаараа ялгарах 2 өөр орчин болчихож байгаа биз дээ. Ус хөлдөх процес нь усны молекулууд хөрмөгцөө орон зайн зөв бүтэцтэй болж тодорхой эрэмбэд орох тул эзлэхүүнээ тэлдэг. Тэхээр энэ ялгаа хооронд архимедийн хүч илэрч мөсний багахан хэсгийг уснаас түрж дийлэх нь.

    4 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох