МЭДЭЭ НЭМЭХ  

Байгалийн гайхамшгууд

  • 5,106 уншсан
  • 3
  • 2015/03/17

Медуз нуур

Палау бүлэг арлуудын нэгэн дээр хоёр сая орчим медуз амьдардаг нуур бий. Тэгэхдээ алтан ба саран гэсэн 2 төрлийнх л энд оршино. Эдгээр нь усны хүчилтөрөгч ихтэй хэсэгт / 15 орчим метрийн гүнд / амьдарна. Энд тэдэнд дайсан байхгүй тул харвах эсээ хэдийний гээжээ. Саран медузууд шөнөдөө хөвөн гарч ирж хавч хэлбэртнүүдийг ангуучилдаг. Алтан медузууд тэдний биед наалдсан далайн замгаар хооллоно. Замгийг гэрлээр хангахын тулд тэд өдөртөө эргэлдэн хөдөлж байдаг.


Тамын хаалга

Туркмений Каракумын цөлд “ тамын хаалга “  байдаг бөгөөд энэ нь 40 жил тасралтгүй асч байгаа галт хийн өрх Дарваз юм. 1971 онд энэ хавийг судалж байсан хайгуулчид хайгуулын цооног гаргажээ. Гэнэт газар цөмөрч / дороо хөндий байсан байна / том гэгч хийн өрх үүссэн гэнэ. Азаар хэн ч бэртэж гэмтсэнгүй. Оргилсон хий хүн амьтныг хордуулж магадгүй тул шатаахаар шийдэж. Гал хэд хоногийн дараа унтрах биз гэтэл Дарваз өнөөг хүртэл ассаар л байна.


Амазоны лянхуа

Өмнөд Америкийн Гайанагийн зарим голд, Бразил, Боливийн Амазонка голын усанд навчных нь диаметр 3 метрээс илүү гардаг асар том лянхуа / удвал цэцэг / тааралдана. Захаараа дээш боссон энэ том навч 50 кг ачааг даах чадалтай.


Газраас ургасан давалгаа

АНУ-ын Аризон болон Ют мужийн хилээс холгүй Уэйв оршино. Энэ царцсан далайн давалгаа  мэт харагдах геологийн тогтоц нь үнэн хэрэгтээ чулуужсан элсэн манхан юм. Сая сая жилийн турш элсэн манхан усны нөлөөгөөр ийм гайхалтай хэлбэрийг олсон бөгөөд түүн дээрх олон өнгийн хээ угалз нь химийн процессийн үр дүн ажээ. Геологийн энэ процесс өнөөдөр ч гэсэн нүдэнд үзэгдэхгүйгээр явагдсаар байдаг гэнэ.


Өнгөө өөрчилдөг нуурууд

Индонезийн Флорес арлын Келимуту галт уулын оройд өөр өөр өнгөтэй 3 нуур оршдог. Нэг нь “ Настангуудын нуур ”, нөгөө нь “ Охид, хөвгүүдийн нуур “, гурав дахь нь “ Илбэдүүлсэн нуур “ гэдэг нэртэй. Тэд мянга мянган жилийн турш өнгөө өөрчилж, хар, ногоон, оюу, эсвэл улаан өнгөтэй болдог. Энэ нь оргилж буй галт уулын хий нуурын усанд байгаа эрдэс бодисуудтай холилдож урвалд орсноор усны өнгийг өөрчилж буй хэрэг юм. Гэвч нутгийнхан үхэгсдийн сүнс хилгэнэхэд нуурын ус хувирдаг гэж итгэдэг. Домогт өгүүлснээр Келимуту уулын нууранд талийгаачдын сүнс оршдог ажээ.


Гэрэлтэгч мөөгнүүд

Гэрэл үүсгэгч бусад организмын адилаар мөөг ч бас биолюминесценц чадвартай. Ихэнх төрлийн мөөгний үүсгэж буй гэрэл сулхан тул маш харанхуйд л харж болдог. Гэвч нэн тод гэрэлтдэг мөөг бас байна. Poromycena manipularis мөөг 40 метрийн зайнаас харагдахаар хүчтэй гэрэл цацруулдаг бөгөөд энэ гэрэлд ном уншсан ч болохоор гэнэ.


Галт хүрхрээ

Калифорны Йосемити гэдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “ Морин сүүл “ нэрт хүрхрээ байдаг бөгөөд 2-р сарын хэдхэн хоногт л өөрийн давтагдашгүй гайхамшигт шинж чанараа үзүүлдэг байна. Энэ үед жаргах наран хүрхрээнээс буух усанд ойж, Эль-Капитан оргилоос галан лав нижигнэн буух мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.


Солонгон холтост модод

Шинэ Британи, Шинэ Гвиней болон Филиппиний Минданао арал дээр солонгон эвкалипт ургадаг байна. Холтосных нь тод өнгөнөөс болж ийнхүү нэрлэжээ. Залуу эвкалиптын холтос ногоон байдаг. Дараа нь нарийн судлууд үүсч хэсэг тус бүр нь цэнхэр, ягаан өнгөтэй болно. Нилээд хугацааны дараа эдгээр нь ягаан, улбар шар бүр сүүлдээ хар хүрэн өнгөтэй болдог  ажээ.


Дэлхийн хамгийн том хужрын орд

Борооны улиралд Уюни бага зэргийн чийглэг болсон байдаг.

Өмнөд Америкийн Андын нурууны Альтиплано мужид дэлхийн хамгийн том хужрын орд Уюни оршдог. Бараг 10 мянган ам. метр талбайтай энэ орд олон мянган жилийн өмнө аварга том усан сан байсан бөгөөд уур амьсгал хуурайшахын  хирээр хатаж давсны асар том агуулах болон хувирчээ. Чийгтэй улиралд Уюни зах хязгааргүй толь мэт харагдах боловч энд жилийн ихэнх хэсэгт гандуу байдаг. Уюнид жил бүр 25 мянган тонн давс олзворлодог. Уюни ашигт малтмалын орд төдийгүй нутгийнхны хувьд ариун газар юм.


Чулуужсан ой

Мадагаскарын арал дээр Цинги-дю-Бемарахын дархан цаазат газарт цинги гэж нэрлэгдэх ер бусын шохойжсон тогтоцын бүхэл бүтэн “ойг ” харж болно. Нүхтэй шохойн чулуу удаан хугацаагаар усанд идэгдэж янз бүрийн сонин хачин хэлбэртэй болсон байдаг.Гайхалтай нь, давхарга болгонд янз бүрийн амьтад амьдрах бөгөөд эдгээрийн дунд зөвхөн Мадагаскарт л  тааралдах амьтад ч нилээд бий. Цингигийн дээд талд хурц нарнаас айдаггүй, шовх оргилоор давхиж чаддаг амьтад байна. Доод талаар нь чийглэг орчинд дуртай аварга  эмгэн хумс, том хамелеон, маргад өнгөт могой, улаан харх зэрэг амьтад амьдардаг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Байгалийн гайхамшгууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/18
    Үнэхээр гайхалтай мэдээлэл оруулж өгсөн баярлалаа.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/17
    bugdend ni ochood uztsen ym bnoo

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/17
      pee haha arai2 bas arai shu


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох