МЭДЭЭ НЭМЭХ  

Үхэлтэй нүүр тулгарсан ч зугтаж чадсан азтай хүмүүс

  • 18,935 уншсан
  • 8
  • 2015/03/18

Ер “үхэж өгдөггүй” баатруудыг зөвхөн кинонд л гардаг гэж бодож явлаа. Гэтэл эр зориг, авхаалж самбаа, тэвчээр хатуужлынхаа ачаар хамгийн бэрх нөхцөл байдлыг даван туулж амьд үлдэж чадсан хувьтай хүмүүс амьдрал дээр байдаг ажээ. Тэдний бодит түүхээс танилцуулья.

Анна Багенхольм хөлдсөнийхөө дараа амьд үлджээ

Анна Элизабет Йоханссон Багенхольм гэгч эмэгтэй 1999 онд цанаар гулгаж яваад осолдож мөстэй ус руу годройтон унажээ. Их бие, толгой нь 20 см зузаан мөсөн дор орж, цанатай хөл нь мөсөн дээр тогтсон байна. Энэ үед биеийн температур нь 13, 7 °C хүртэл унасан бөгөөд ийм байдалд орсон хүн амь гарч байсан түүх урьд өмнө огт байгаагүй гэнэ. Азаар Анна ус мөс хоёрын завсар дахь агаартай хэсгийг олсон тул 40 минутын турш амьсгалах боломжтой байжээ.

Түүнийг аврах ажиллагаа 80 минут үргэлжилсэн байна. Бүсгүйг татан гаргах үед амьдын шинжгүй байсан ч 3 цагийн дараа эмнэлэгт зүрх нь цохилж эхэлсэн гэнэ. Бүсгүй маш удаанаар тэнхэрчээ. Түүний бие “ичилт”-ийн байдалд орсон тулдаа л бүсгүй амьд үлдэж чадсан гэж эмч нар үзэж байгаа юм байна.


Мауро Проспери Сахарын цөлд 9 хоног төөрчээ

Марафон гүйлтийн тамирчин Мауро Проспери Мароккод болсон тэмцээний үеэр элсэн шуургатай тааралдаад замаа алдан төөрч, ямар ч хоол ундгүйгээр 9 өдөр Сахарын цөлөөр тэнэж бараг 300 км явжээ. Мауро амьд үлдэхийн тулд шээсээ ууж, өдөртөө амран өглөө орой л явдаг байж. 5 өдрийн дараа хаягдсан бяцхан сүм олж тэнд орогногч сарьсан багваахайнаас хэдийг барьж цусыг нь уусан гэнэ. Сарьсан багваахайн мах нь бүр их усгүйдэлд хүргэдэг гэж мэдэх тул идсэнгүй.

Цөхрөнгөө барсан эр амиа хорлохоор шийдэж эхнэртээ захиа бичээд судсаа зүссэн ч өтгөрч бүлэгнэсэн цус нь гарсангүй. Ингэхээр нь үхэх цаг болоогүй юм байна хэмээн бэлгэшээж цааш явжээ. 8 өдөр зөвхөн шээсээ уусаар яваад бяцхан баян бүрдэд очсон байна. 2 хоногийн дараа түүнийг нүүдэлчид олж эмнэлэгт хүргэжээ. Энэ хугацаанд Мауро 18 кг турсан гэнэ.


Весна Вулович -10 мянган метрийн өндрөөс унасан ч амьд үлдсэн онгоцны үйлчлэгч

1972-01-26-нд Копенгаген – Белградын чиглэлд нисэж явсан Yugoslav Airlines DC-9 онгоц дотор бөмбөг дэлбэрч онгоц ууланд унажээ. Зорчигчид, нисэх бүрэлдэхүүн нийлээд 28 хүн байснаас 27 нь үхэж, онгоцны сүүл хавьд байсан үйлчлэгч Весна Вулович ганцаараа амьд үлджээ.

Тэрээр хүнд бэртэл авч бүслэхийнээсээ доош мэдээгүй болсон ч, сайтар эмчилгээ хийлгэсний дараа явж чаддаг болжээ. Шүхэргүйгээр хамгийн өндрөөс унаад амьд үлдсэн хүн гэж түүнийг Гиннесийн номонд бичсэн байдаг гэнэ.


Фране Селак – 7 золгүй тохиолдлоос амьд гарч, дээр нь сугалаа хожжээ

Хорватын хөгжмийн багш Фране Селакийг хамгийн азтай хүн гэж нэрлэх нь зөв юм уу, эсвэл хамгийн азгүй хүн гэх нь ч зөв байж магадгүй. Учир нь энэ хүн 7 удаа үхэлтэй тулгарч,  долууланд нь амь гарч чадсан байна.

1962 онд түүний суусан галт тэрэг замаасаа гарч мөсөн голд унасан гэдэг. 17 хүн нас барж мань эр жаахан шалбархайтай хоцорчээ. Жилийн дараа Загребаас Риека руу нисэж явтал онгоцны хаалга гэнэт нээгдэж 19 зорчигч унаж амь алджээ. Селак бухалдсан өвсөн дээр унаж амьд үлдсэн байна.

1966 онд түүний сууж явсан автобус мөргөлдөж голд унажээ. 4 хүн нас барж, Селак дахиад л амьд үлдэж. 1970 онд машинтайгаа явж байтал машин нь гэнэт шатжээ. Селак дөнгөж гарч амжтал бензиний сав нь дэлбэрсэн гэнэ. 3 жилийн дараа өөр нэг машин нь бас л шатаж мань эр үснийхээ ихэнхийг хуйхлуулаад өнгөрсөн байна. 1995 онд автобусанд дайруулсан боловч гайгүй өнгөрч, дараа жил нь уулын замаар машинтайгаа явж байтал жолоодлогогүй болсон ачааны машин довтлон иржээ. Селак сүүлийн мөчид машинаасаа үсрэн гарч амжсан байна.

2003 онд 81 настай Селак сугалаанд 600 000 фунт хожсон гэнэ.


Рой Салливан – 7 удаа аянганд ниргүүлжээ

Аянга нэг газраа 2 буудаггүй гэдэг ч, Америкийн ой хамгаалагч Рой Салливан 7 удаа ниргүүлээд амьд үлдэж чаджээ.

1942 онд буусан аянга хөлийн эрхий хурууных нь хумсыг авч оджээ. 1969 онд ухаан алдатлаа ниргүүлж хөмсөггүй болсон гэнэ. 1970 онд мөр нь мэдээгүй болж, 1972 онд үсээ хуйхлуулжээ.

1973 онд цохисон аянга малгайг нь үстэй нь цуг шатаажээ. 1975 онд хөлийнхөө шагайг гэмтээж, 1977 онд чээж, гэдэс хавийг нь гэмтээжээ. Эхнэр нь бас нэг удаа аянганд цохиулж байсан гэдэг. Хачирхалтай нь энэ азтай хүн 1983 онд 71 настайдаа азгүй дурлалаас болж амиа хорлосон гэлцдэг.


Жо Симпсон мөсөн ангал руу унаж 3 өдрийн турш мөлхжээ

Жо Симпсон бол Перугийн Андын Сиул Гранде хэмээх 6344 метрийн өндөр оргилд гарсан Их Британы 2 уулчны нэг юм. Бууж явахдаа Симпсон хөлөө хугалсан тул хамтрагч Саймон Йейтс нь түүнийг өөртэйгөө холбон уяад цуг доошилж явжээ. Гэнэт золгүй явдал тохиолдож уяагаа огтлохоос өөр аргагүй байдал үүсэв. Ингээд Симпсон 30 метр гүн мөсөн ангал руу унасан байна.

Гайхалтай нь Симпсон амьд үлдсэнээр үл барам лагерь луугаа 3 өдрийн турш мөлхсөөр хүрч иржээ. Хожим нь Симпсон энэ тухайгаа ном болгон бичсэн бөгөөд түүний түүхээр баримтат кино хүртэл хийсэн юм.


Анатолий Бугорский хурдасгагч цацрагт өртжээ

Оросын цөмийн физикч Анатолий Бугорский У-70 хэмээх протон синхротрон-хурдасгагчийн төхөөрөмжтэй ажиллаж байх үедээ гэнэ алдаж доош тонгойтол протон цацраг түүний толгой дундуур харван гарчээ. “Мянган нарнаас илүү хүчтэй” гэрэл гарах шиг болсон гэж хожим нь өөрөө  ярьсан байдаг. Сонирхолтой нь өвдөлт мэдрэгдсэнгүй. Цацрагийн тун орох үедээ 200 000 рад, гарах үедээ 300 000 рад байсан гэнэ. 500-600 рад л хүнийг үхүүлэх аюултай гэж үзэж байсан тул Бугорскийг хэн хүнгүй л найдваргүйд тооцож байжээ.

Гэвч эрдэмтэн амьд үлдсэнээр барахгүй диссертаци бичиж хамгаалжээ. Түүний оюуны чадавх өөрчлөгдөөгүй ч, зүүн талын чих сонсголгүй, нүүрний нь зүүн хэсэг мэдээгүй болсон байна.  Бугорский хэвийн ажиллаж чадаж байсан ч хааяа татаж унадаг эмгэгтэй болсон гэдэг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үхэлтэй нүүр тулгарсан ч зугтаж чадсан азтай хүмүүс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • зочин 2015/10/29
    Ter 7 udaa uheltei nuur tulsan hun chin uuruu uhel daguulaad yvaad bdag muu eriin amitan uu ugui yu

    0 0 Хариу бичих
  • zochin 2015/03/26
    Ene dollar oldog link ni boloxgvi ymu vnen ymbolow uu

    0 1 Хариу бичих
  • money 2015/03/21
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15814 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    2 5 Хариу бичих
  • ok 2015/03/21
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15746 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 4 Хариу бичих
  • Зочин 2015/03/20
    Ami buhtei hognuud yumaa neeree ed nar

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/20
    Yasn ami buhtei hvmvvs ve

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/20
    тэр ослоос 7 удаа амьд үлддэг эр ёстой жинхэнэ азтай ч азгүй эр юма

    2 0 Хариу бичих
  • tsoomoo 2015/03/19
    nuguu havtsalruu unaad garaa chuluund daruulaad hed honog sheesee uuj baigaad garaa tairdaad ami gardag nuhur yagaad baihgui baina. kino n garaad baidag bizde james franko togolson

    8 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох