МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадуудын хийдэг даварсан хулхидалт

  • 11,650 уншсан
  • 12
  • 2014/05/22

Хятадууд цүнх, цаг, DVD-нээс эхлээд бараг бүх брендийг дуурайлган хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ хэзээнээс алдартай. Гэхдээ бүр даварсан, аливаа хэм хэмжээг уландаа гишгэсэн үйлдэл бас байх юм. Тэгэхдээ толгой нь тун сүрхий ажиллаж, асар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахыг нь яана! Эдний заримаас сэрэмжлүүлэг болгон сонордуулъя.

 

Цагаан арьстан прокатаар авах

Хятадад цагаан арьстнуудыг прокатаар авч нэг өдрөөс хэдэн сар хүртэл хугацаанд хэрэглэж болдог. Хуурамч цагаан арьст түнш нь компаний нэр хүндийг өргөж, гадаад харилцаа сайтай, мөнгө ихтэй, өөдрөг яваа компани байна гэж бусдад бодогдуулах үүрэгтэй. Үүний тулд цагаан арьстай байх, хятадаар ярихгүй, дөнгөж сая онгоцноос буусан мэт дүр үзүүлэх л хэрэгтэй. Тэгээд ажил хэргийн уулзалтанд оролцож, бусадтай гар барьж инээмсэглээд л мөнгөө халааслана.


Apple фирмийн хуурамч дэлгүүр

Куньмин хот дахь Apple дэлгүүрийг гаднаас нь харвал гойд ялгарах юмгүй: гялалзсан iPadууд, хэвлэмэл рекламнууд, хэзээд туслахад бэлхэн байх гавшгай худалдагч нар гээд л...Гэвч ойртоод харвал нэг л бишээ. Жишээ нь, Apple гэсэн логоны дор Apple Store гээд бичсэн ч байх шиг, гэтэл жинхэнэ дэлгүүрт зүгээр л алимны зураг байдаг шүү дээ. Хэдийгээр бараа нь “ориг” байлаа ч дэлгүүр нь хуурамч гэж хэний толгойд орох билээ? Хамгийн хөгжилтэй нь, худалдагч нар өөрсдийгөө үнэхээр Apple компанид ажилладаг гэж боддог аж.


IKEA-ийн хуурамч дэлгүүр

Apple-ийн дэлгүүрүүд жижигхэн тул хуурахад хялбар байж гэж бодъё. Гэтэл хятадууд бүр цаашилж IKEA-н мебелийг зардаг дэлгүүр бий болгожээ. Агуулах маягийн дэлгүүрүүд нь Хятадаас өөр газар бол дуурайлгаж чадахааргүй том хэмжээтэй аж. Жишээ нь, 11Furniture дэлгүүрт IKEA-н загваруудыг хуулбарлан хийж тавиад зогсохгүй бүр онцлох тэмдэг шар-хөх өнгөний сонголтыг хүртэл дууриалгасан байна.


Хуурамч банкны эзэн

Цагаан будааны наймаачин Лин Чунпины толгойд бүр онцгой санаа орж иржээ. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр түүнийг  америкийн Atlantic банкийг 2 жилийн турш хөөцөлдсөний эцэст  60 сая доллараар худалдан авсан болохыг зарласан байна. Үүнээс хойш Лин ихэд алдаршиж, домогт бизнесмен хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд түүнд улс төрийн томоохон албан тушаал ч санал болгож байжээ. Удалгүй энэ бүхэн шал худал зүйл болох нь илэрч мань хүн торны цаана орсон байна.


Хуурамч Их сургууль

Хэрэв сургууль яг л жинхэнэ мэт үйл ажиллагаа явуулж байвал яаж хуурамч байж болох билээ? Хариулт нь энгийн: хуурамч Их сургууль жинхэнэ Их сургууль дотроо байдаг аж. Чжао Ляньшан гэгч эр залуучуудад сургуульд элсэн орсон тухай хуурамч мэдэгдэл илгээж, хичээлийн байр түрээслэн багш нар хөлсөлжээ. 4 жилийн дараа оюутнууд өөрсдийн сурч байгаа Шаньдуны Их сургуулийн дипломыг авч чадахгүйгээ мэджээ. Энэ үед залилагч хотоос алга болоод өгсөн байна.


Хуурамч цагдаагийн академи

Өнгөрсөн жил Хятадын цагдаагийн газар бүхэл бүтэн цагдаагийн хуурамч академийг илрүүлжээ. Цзямусын Ардын цагдаагийн академи гэгч нь залуучуудад 3 жилийн хөтөлбөртэй олон нийтийн дэг журам тогтоох сургалт явуулж, диплом өгч, ажлын байраар хангахаар амласан байна. Энд  ирээдүйн цагдаа нарт үнэхээр залилан хийгчдийг илрүүлж барих аргыг зааж байсан нь инээдтэй. 2 цагдаа оюутны дүрээр орж уг ажиллагааг илрүүлж таслан зогсоосон байна.


Хуурамч бүтээгдэхүүний музей

Урлагийн бүтээлийг хуурамчаар хийх нь байдаг л асуудал. Харин хуурамч үзмэрээр дүүрэн музей ямар санагдаж байна? Зөвхөн Хятадад л ийм юм байдаг аж. Одоо Хятадад музейн галзуурал болж жилд 400 гаруй музей шинээр нээгдэж байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө 9,8 сая долларын өртгөөр боссон Цзибаочжай мүзей хаалгаа нээжээ. 12 үзмэрийн танхимтай энэ музейд тавигдсан 17-р зууны үеийн Цин угсаатны хаанчлалд хамаарагдах вааран сав орчин үеийн хүүхэлдэйн киноны баатруудын зургаар чимэглэгдсэн байдаг гэнэ. Музейн зөвлөх 40 000 үзмэрийн 80 орчим нь хуурамч гэж “ичингүйрэн” хүлээсэн бол эзэн нь “ Аль нь жинхэнэ, аль нь хуурамч болохыг бурхан багш өөрөө ч ялгахгүй “ хэмээн мэдэгдсэн гэнэ.


Хуурамч үхэл

Энэ явдал Хятадын Хубей тосгонд болсон юм. Хийжүүлсэн ундаа зардаг нэг хүн амь даатгалын 10 000 юанийг олж авахын тулд өөрийгөө үхсэн болгож жүжиг тавьжээ. Түүний оршуулганд 300 хүн, 80 орчим цагдаа цугларчээ. Учир нь мань эр нутгийн эрх баригчдын уршгаар хохирсон мэт дүр эсгэсэн юм байж. Гэвч өөрөө авсандаа хөдлөөд бүх булхай нь илчлэгджээ.


Хуурамч Парис хот

Барууны орнуудад Хятад хороолол байдаг бол Хятадад Парис хот бий. Бүр Эйфелийн цамхагтай, Ялалтын арктай, Версаль ордон усан оргилууртайгаа байдаг гээч. Хотод 100 000 хүн оршин суух багтаамжтай гэнэ.


Цагаан ордны хуулбар

Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг Хуан Кяолин цэцэрлэгтээ Цагаан ордны хуулбарыг 10 сая доллараар бариулсан байна. Зөвхөн гадна талдаа ч биш, дотоод засал нь хүртэл эх загвартайгаа яг адил гэнэ. Энэ барилга одоо жуулчдын ирэх дуртай газруудын нэг бөгөөд 2002 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан Жорж Буш ирж байсан гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадуудын хийдэг даварсан хулхидалт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

12 Сэтгэгдэл


  • Zochin 2015/11/04
    za z;aa

    0 0 Хариу бичих
  • t 2015/02/20
    76 gishuun

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/13
    Tianducheng

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/08
    huuramch paris chin zgr bejin dotor l bdiishdeee zgr uzver yuun surtei tailbarldiin sda

    0 1 Хариу бичих
  • ---- 2014/07/02
    Хуурамч хуулбар 2оос өөр хийж чадах юмгүй золигнууд байн даа яая даа эд нарыг нэг бол биширмээр ч иаар ч юм шиг нэг бол үзэн ядмаар ч юм шиг

    0 0 Хариу бичих
  • ---- 2014/07/02
    Хуурамч хуулбар 2оос өөр хийж чадах юмгүй золигнууд байн даа яая даа эд нарыг нэг бол биширмээр ч иаар ч юм шиг нэг бол үзэн ядмаар ч юм шиг

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/24
    Ordos hotiin tuhai hudlaa bichsen biz.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/23
    tarxi n xuulbarlaxaas ilvvg setgej chadaxgvi xvmvvs odoo yaay gexewdee xuulaal bj dee xaxaxaxa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/22
    buzar llruud

    0 0 Хариу бичих
  • jeje 2014/05/22
    xaxa

    0 0 Хариу бичих
  • nana 2014/05/22
    ene huuramch paris hot n hytadin ali mujiin ali hotod n bdgiig n medeh hvn bnuu?

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/22
    Ed nar alna aa alna

    0 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох