МЭДЭЭ НЭМЭХ  

Эцэг хүний элбэрэл

  • 3,472 уншсан
  • 0
  • 2015/03/18

Алдарт Жет Ли гол дүрд нь тоглосон “Далайн диваажин”(Hai yang tian tang), (анг. Ocean Heaven) гэдэг “уйлуулдаг” киног та нар лав үзсэн байх. Үзэж амжаагүй байгаа бол өнөөдөр үзээрэй, маш сайхан кино. Энэ кинонд гардаг үйл явдалтай тун төстэй үнэн түүхийг дор өгүүлэх гэж байна.

Хорвоогийн ээж аавууд бүгд л хүүхдүүдээ эрүүл чийрэг байгаасай, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Гэтэл хүүхэд нь төрөлхийн хүнд өвчтэй, биеэ дааж амьдрах чадваргүй байвал яана? Хичнээн хүсээд ч мөнх насалж, хүүхдээ гараас нь хөтлөөд байх боломж бий бил үү? 

Жон Д'Эри гэгч эр Эндрю, Том хэмээх хоёр сайхан хүүтэй хүн. Тэд нь 18 сарын насны зөрүүтэй.

Хөвгүүд хоорондоо тун эвтэй, хэзээ ч муудалцдаггүй байсан гэнэ. Тэднийг багад нь сэтгэл түгшээх зүйл юу ч ажиглагдсангүй.

Харамсалтай нь, бага хүү Эндрю аутизм (уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэг) өвчтэй болох нь удалгүй мэдэгджээ.

Эндрю насанд хүрээд ирэхийн алдад өвчин нь бүр дордож арчаагаа алдах вий гэхээс Жон ихэд айдаг байлаа. Ийм өвчтэй хүмүүс нас бие гүйцсэн хойноо амьдралын ямар ч зорилгогүй, найдлагагүй, боломж бололцоо ч үгүй, түшиг тулгуур ч үгүй болдог аж.

“Миний хүү хэзээ ч бусдын гар харж амьдрахгүй, арга зам олдож л таарна” гэж Жон хатуу шийджээ. Ингээд нэг санаа олсон байна.

Нэгэн удаа машин угаалгын газрын хажуугаар өнгөрч явахдаа “Эндрюгийн хийж чадах ажил байна” гэж боджээ.

Ингээд авто угаалгын газар байгуулж, үйлчлэгчдээр нь дан аутизм өвчтэй хүмүүсийг ажиллуулах болжээ. Ийм өвчтэй хүмүүс нэг ажил дээр анхаарлаа маш сайн төвлөрүүлж чаддаг, жижиг сажиг зүйлд анхааралтай ханддаг онцлогтой юм байна. Энэ нь машин угаах ажилд яг тохирч байлаа.

“Аутизм бол бидний өрсөлдөх чадварын гол үзүүлэлт мөн” гэсэн уриатайгаар Жон бизнесээ эхлүүлжээ. Энэ нь нүдээ олсон хэрэг байв. 2013 онд Жон Парклендэд "Rising Tide Car Wash" гэдэг машин угаалгын газар нээжээ. Одоо энд 43 ажилчин байдгийн 35 нь аутизм өвчтэй хүмүүс гэнэ.

Том дүүтэйгээ цуг ажиллахын тулд Уолл-стрит дэх ажлаа орхижээ. Тэр эндэхийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг захирал. “Манай ажилчид ажлынхаа явцад дадлагаждаг. Тэд их сайн ажиллаж, аз жаргалтай байдаг. Энд ирэхээс өмнө тэдэнд ямар ч итгэл найдвар байгаагүй. Тэд амжилтанд хүрээд ирэхээрээ илүү нээлттэй болдог” гэж тэр өгүүлж байна.

“Би энд ажиллаж эхэлснээр дүүтэйгээ илүү дотносож, түүнийгээ хэзээ хэзээнийхээс илүү ойлгодог болсон” гэж Том хэлсэн юм.

Жон, Том хоёр өвчтэй хүмүүст нэр төр,  бие даасан байдал, хамт олон, амьжиргааны эх үүсвэр бэлэглэсэн буянтай сайхан ажил хийж байгаа хүмүүс. Энд л өвчтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас дутуугүй гэж ойлгодог, хөдөлмөрөө үнэлүүлдэг ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эцэг хүний элбэрэл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох