МЭДЭЭ НЭМЭХ  

Япончуудын ариун цэврийн өрөөний онцлог

  • 14,749 уншсан
  • 3
  • 2015/03/18

Япончуудын 00 өрөө өнөө үед ч гэсэн жуулчдыг ихээхэн гайхашруулдаг аж.

Дээр үед Япончууд ариун цэврийн цаасны оронд модон савх хэрэглэдэг байсан гэдэг. Одоо мэдээж 00 цаас хэрэглэнэ л дээ. Гэхдээ япончуудын хэрэглэдэг ариун цэврийн цаас шал өөр, усанд маш амархан уусдаг. Иймээс өөр газар хийсэн ариун цэврийн цааснаас эхлээд өөр зүйл доош нь хаяж хэрхэвч болохгүй! Учир нь тэндэхийн бохирын хоолой нь маш нарийхан тул амархан бөглөрч, улмаар нэр нүүрээ “баасдах” учрал гарч болзошгүй!

Японд азийнхны хэрэглэдэг суудаг жорлон түгээмэл байдаг ч, европ загварын бочкитой суултуур улам бүр дэлгэрсээр байна. Гэхдээ энд ч сонирхолтой ялгаа бий. Жишээ нь, ус хэмнэх үүднээс бочкины чанх дээр гар угаах тосгуур байрлуулдаг байна. Таныг усаа татах агшинд эндээс ус гоожиж та гараа шууд угааж болох нь. Таны гараа угаасан усыг дараагийн хүн 00-д хэрэглэнэ гэсэн үг.

Япон эмэгтэйчүүд маш бүрэг ичимтгий улс. Тэд 00 өрөөнд ороод нэг дор олон удаа усаа татаад байдаг нь гарч болох “төрөл бүрийн” чимээг нуух гэсэн оролдлого болохыг тогтоожээ. Иймээс 00 өрөөнд хөгжим эгшиглүүлэх буюу татагдаж буй усны дууг бичиж тавих болжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Япончуудын ариун цэврийн өрөөний онцлог
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/10/16
    Японд азийнхны хэрэглэдэг суудаг жорлон түгээмэл байдаг ч, европ загварын бочкитой суултуур улам бүр дэлгэрсээр байна. Гэхдээ энд ч сонирхолтой ялгаа бий. Жишээ нь, ус хэмнэх үүднээс бочкины чанх дээр гар угаах тосгуур байрлуулдаг байна. Таныг усаа татах агшинд эндээс ус гоожиж та гараа шууд угааж болох нь. Таны гараа угаасан усыг дараагийн хүн 00-д хэрэглэнэ гэсэн үг. гэдэг нь худлаа байна. харин тэр ая хөгжим явдаг нь үнэн.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/16
      vneheer deeree tsorogtoi bdgiim odoo orchin veiih n oor bolj bga halaagchtai ugaagchtai bolson

  • WAVY 2015/06/15
    Хөөрхөн гэдэг нь.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох