МЭДЭЭ НЭМЭХ  

Шивээсний ид шид

  • 5,580 уншсан
  • 2
  • 2015/03/19

Хүний нүүр, биен дээр байдаг мэнгэнд эрт цагаас эхлэн маш их ач холбогдол өгсөөр иржээ. Мэнгэ нь хүний заяа тавиланд нөлөөлж, амьдралыг нь өөрчлөх чадвартай гэж итгэж байв. Мэнгийг арилгаж огт болохгүй, тэгвэл хүний хүний эрчим хүчний суурь алдагдана гэж үздэг байжээ. Харин хүмүүс бэлгэдлийн дүрс, шидэт тэмдгүүдийг биен дээрээ нэмж зурснаар хувь заяагаа өөрчлөхийг хичээж байв. Энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүд ч шивээс үнэхээр хүнд сайн, муу олон янзаар нөлөөлдөг болохыг ажиглажээ. Зарим хүн учрыг нь сайн ойлголгүйгээр зүгээр л тааралдсан зургаа шивүүлдэг. Энэ нь маш хүчтэй эртний бичээс, эсвэл шидэт дүрс байж болно. Ингэвэл хүн насан туршдаа зовох, эцэст нь ухаарч шивээсээ арилгахын тулд юугаа ч хайрлахгүй өгөх хэрэг гарч болох юм.

Оросын тату-мастер Константин Авраменко иймэрхүү жишээ олныг мэдэх аж. Нэгэн удаа хонгон дээрх дүрс бичээсийг арилгуулахаар залуу бүсгүй түүнд ханджээ. Энэ бүсгүй шивээс хийлгэсэн цагаасаа хойш амар заяа үзээгүй гэнэ: эхлээд нөхөр нь, дараа нь нялх хүүхэд нь нас баржээ. Бүсгүйн хонгон дээрх шивээс «чөтгөр» гэсэн утгатай үг болохыг мастер түүнд хэлж өгчээ. Энэ бичээсийг арилгуулсны дараа бүсгүй дахин хүнтэй сууж гадаадад гарсан байна. Энэ мэт олон хүмүүс сөрөг утгатай шивээсээ арилгуулахаар ирдэг гэнэ. «Хадуур барьсан эмгэн»-ийг (үхэл) арилгуулж байсан хүн ч бий гэнэ. Шивээс хүний зан араншин, биеэ авч явах байдалд хүртэл нөлөөлж болзошгүй аж. Нэгэн саваагүй бүсгүй бүр жаахан охин байхдаа мөрөн дээрээ эрвээхэйн дүрс шивүүлсэн байжээ. Түүнд нөхөр тогтдоггүй, өөрөө ч хөнгөмсөг зантай нэгэн болов. Сэтгэл зовсон нэг садан нь шивээсээ арилгуулахыг зөвлөжээ. Гэтэл энэ нь хөнгөмсөг явдалт бүсгүйчүүдийн тэмдэг байсан юм санж. Шивээсээ арилгуулсны дараа бүсгүйн амьдрал тэгширснийг хэлэх хэрэгтэй.

Гэхдээ хүн өөрөө элдэв санаагүй, зүгээр л гоёл чимэглэл болгож шивээс хийлгэвэл яах ч үгүй. Харин хийлгэж буй дүрс, тэмдэг зэргийг гүн гүнзгий утга агуулгатай хэмээн итгэж, амь оруулсан тохиолдолд амьдрал нь өөрчлөгддөг гэдэгт тату-мастерууд итгэлтэй байгаа аж. Жишээ нь, бүрэг ичимхий хүн өөрт байхгүй чанараа олж авахаар хүч чадлын бэлгэдэл болсон дүрсийг шивүүлдэг. Эртний бөө, тахилга тайлга үйлдэгчид, овог аймгийн толгойлогчид далдын хүчинтэй харьцаж, хүч чадал олж авахад нь туслах олон янзын дүрс тэмдгээр биеэ чимэглэсэн байдгийг санаж байгаа биз?

Дахин анхааруулахад, энэ бол далдын хүчинтэй холбоотой эртний зан үйл. Ийм зүйлээр хамаагүй наадах осолтой. Орчин үеийн хүн энэ бүхнийг мэдэхгүй байлаа гэж бодоход дотоод ухамсар гэж нэг аюултай юм бий. Тэр хэзээ ч, юуг ч мартдаггүй. Эв нь таарвал гараад л ирнэ. Тэр тусмаа “рун” гэж нэрлэгддэг дүрс шивүүлж хэрхэвч болохгүй. Учир нь ийм дүрс болгон урвуу байрлалтай хоёр эсрэг тэсрэгийг агуулж байдаг. Гар дээрээ рун шивүүлбэл хичнээн зөв, эерэг  утгатай үг байсан ч эсрэгээр эргэж болзошгүй. Дотоод ухамсар тань үүнийг “шүүрээд л авна”. Ийм хүчтэй дүрсийг  дараа нь арилгалаа ч ул мөр нь үлдэх аюул бас байдаг ажээ. Шивээс сонин сайхан гоёл ч, хэтрүүлж болохгүй учир байдгийг санаж яваарай!

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шивээсний ид шид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/07/02
    angelin joliegiin shivees maani gesen. uneheer n ner aldart hurch chadlaa

    0 0 Хариу бичих
  • dalai 2015/03/19
    Ene ih unshhad ih zvil oilgoj chaddag shvvvv

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох