МЭДЭЭ НЭМЭХ  

Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом

  • 604 уншсан
  • 1
  • 2015/03/20

АНУ-ын Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн (MIT) хэсэг эрдэмтэн нэгэн 3D компьютер тоглоом бүтээжээ. "A Slower Speed of Light" хэмээх уг 3D action тоглоом нь Эйнштейний харьцангуйн тусгай онолын зарим онцгой үзэгдэл эффектийг тоглогчид мэдрүүлэх ёстой ажээ. Тоглогч нь 3 хэмжээст виртуал орон зайд гэрлийн хурдаар хөдлөхөд харьцангуйн онол ёсоор Доплерийн эффект (гэрлийн долгионы өнгө хурдаас хамаарч өөрчлөгдөх), гэрлийн аберраци (гэрлийн эрчим хөдөлгөөний чиглэлээс хамаарч өөрчлөгдөх), хугацаа удаашрах (хөдөлж буй биеийн хувьд бага хугацаа, тайван байсан биеийн хувьд их хугацаа өнгөрөх), Лоренцын хувиргалт (хөдөлгөөний чиглэлийн дагууд зам агших) зэрэг үзэгдлүүд явагдаж эхлэх ёстой юм.

Энэ тоглоом нь нэг талаас харьцангуйн тусгай онолын мөн чанарыг сонирхолтой тоглоомын аргаар хүнд хүргэх зорилготой. Нөгөө талаас тоглогч өөрөө бас зохих хэмжээний шинжлэх ухааны мэдлэгтэй байх ёстой болж байгаа юм. Их дээд болон дунд сургуульд ч гэсэн энэ тоглоомыг ашиглах боломжтой гэнэ.

Тоглоомын албан ёсны сайт: http://gamelab.mit.edu/games/a-slower-speed-of-light/

Тоглоомыг дараах персонал компьютерүүд дээр шалгаж үзсэн байна:
- Intel Core 2 Duo T9900 ба Core i7 (2,8 GHz)
- Windows 7 ба Mac OS X 10.7 (Lion)
- AMD Radeon HD 6970M, AMD Mobility Radeon HD 4850, Nvidia GeForce 9600M GT 8 GB RAM
- Windows XP (2 GB RAM)

Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом
Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом
Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом
Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом
Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом
Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом
Эх сурвалж: http://gamelab.mit.edu/games/a-slower-speed-of-lig
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Харьцангуйн тусгай онол ба 3D тоглоом
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • legion 2015/03/20
    ynztai yumaa Togloj uzeh yumsan

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох