МЭДЭЭ НЭМЭХ  

Сарны гадарга доор аварга том хөндий хонгилууд (агуйнууд) байж болзошгүй!

  • 2,784 уншсан
  • 2
  • 2015/03/22

Сарны гадарга доор олон км-ийн голч бүхий аварга том хөндий хонгилууд байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна!

2012 онд NASA-аас GRAIL хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Ebb, Flow хэмээх хоёр автомат станцыг Сар луу илгээж Сарны соронзон орон ба дотоод бүтцийн талаар судалгааны материал, өгөгдөл цуглуулсан юм.

Эрдэмтэд GRAIL хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан өгөгдлийг боловсруулж байх явцад нэгэн сонирхолтой дүгнэлт хийгдсэн нь, Сарны гадарга доор олон км-ийн голч бүхий аварга том лавын хонгилууд (лавын урсгалаас үүссэн хоолой) байж болзошгүй гэнэ. Энэ талаарх судалгааны өгүүлэл саяхан явагдсан 46 дахь удаагийн Сар болон Гараг Судлалын олон улсын хурлын эмхэтгэлд хэвлэгджээ.

Өгүүллийн хаяг: http://www.hou.usra.edu/meetings/lpsc2015/pdf/2174.pdf

Энэ талаар дагнан ажиллаж буй судлаачийн тооцоогоор бол, автомат станцуудын илгээсэн өгөгдөл нь Сарны гадарга доор 1-2 км-ийн голч бүхий хонгилууд заавал байх ёстойг зааж байгаа гэнэ. Өмнө нь гадарга луу ил гарсан 100 м-ийн радиус бүхий хонгилын амсар олдож байсан гэнэ. Саран дээр хүндийн хүч бага, агаар мандалгүй, байгалийн элэгдэх процесс сул явдаг учраас хэрэв ийм хонгилууд үнэхээр байгаа бол тэдгээрийн голч нь хамгийн ихдээ бүр 5 км хүрч мэднэ гэнэ.

Газар доорх ийм хөндий хонгилууд ирээдүйд Саран дээр хүн амьдрах бааз, хот суурин байгуулахад маш их ач холбогдолтой байж мэдэх билээ. Учир нь сансрын цацраг, солир, температурын эрс тэрс өөрчлөлт гэх мэт тааламжгүй үзэгдлээс найдвартай хамгаалж чадах юм.

GRAIL хос станц

Сарны гадарга доор аварга том хөндий хонгилууд (агуйнууд) байж болзошгүй!

Хос станц нь GRAIL A (Ebb), GRAIL B (Flow) гэсэн нэгжүүдээс бүрдэнэ.

Зургийн эх сурвалж: https://en.wikipedia.org

Сарны гадарга доор байж болзошгүй аварга том хонгилын масштаб зураг

Сарны гадарга доор аварга том хөндий хонгилууд (агуйнууд) байж болзошгүй!

Филадельфи хотын хэмжээтэй харьцуулсан байдал.

Зургийн эх сурвалж: geektimes.ru

Үлмэдэх Саран дээр

Сарны гадарга доор аварга том хөндий хонгилууд (агуйнууд) байж болзошгүй!

Зөвлөлтийн хүүхдийн зохиолч Н.Носовын цуврал зохиолын гол баатар бол Үлмэдэх. Түүний олон адал явдлын нэг нь Саран дээр өрнөдөг. Ихмэдэх тэргүүтний зохион бүтээсэн гараг хоорондын пуужингаар Үлмэдэх ба түүний нөхөд огт санаандгүй байдлаар Сар луу нисч орхино. Саран дээр, түүний гадарга доор хөндий ертөнц байдаг. Тэр хөндий дотор дахиад нэг бөөрөнхий ертөнц оршино. Харин тэр ертөнцөд Сарны оршин суугчид амьдарна. Үлмэдэх ба түүний нөхөд тэнд очиж баахан адал явдал туулна даа.

Зургийн эх сурвалж: Goldman
Эх сурвалж: http://www.hou.usra.edu/meetings/lpsc2015/pdf/2174
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сарны гадарга доор аварга том хөндий хонгилууд (агуйнууд) байж болзошгүй!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Animovie 2015/05/19
    Naruto Last Movie deer yg iimerhuu ym gardiimdaaa uzeerei

    0 0 Хариу бичих
  • ok 2015/03/23
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15746 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    2 5 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох