МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн урт настай 5 амьтан

  • 10,765 уншсан
  • 2
  • 2014/05/24

 

“Ханако” загас

Японы карп кои хэмээх тэжээвэр загас 200 хүртэл насалдаг байна. Ханако нэрт улаан кои загас амьдралынхаа туршид хэд хэдэн эзний нүүр үзсэн бөгөөд түүний хайрснаас дээж авсан эрдэмтэд уг загас наанадаж 225 жилийн настай болохыг тогтоожээ.


“Цэцэн” нэрт альбатрос шувуу

Хамгийн өндөр настай шувуу хэмээн биологчид тодруулаад байгаа энэ эмэгчинг анх 1956 онд анхны дэгдээхэйгээ гаргаад байхад нь бөгжилсөн юм байна. Альбатрос шувууд 5 нас хүрэхээс өмнө үржилд ордоггүй тул Цэцэн тэр үед дор хаяж 5 настай байсан гэж үзвэл одоо 63 настай гэсэн үг. Гэтэл энэ төрлийн шувуудын дундаж наслалт 12-40 жил байдаг юм байна. Цэцэн амьдралынхаа туршид 3 сая км зам туулсан тооцоо гарч байгаа нь Дэлхийгээс Сар хүртэл 4 удаа нисээд эргээд ирэх зай юм. Энэ урт амьдралдаа Цэцэн олон янзын гай гамшгийг үзэж туулсан байж таарна. Жишээ нь, 2011 оны цунами Цэцэнгийн жил бүр үүрээ засдаг Номхон далайн хойд хэсгээр дайран өнгөрсөн билээ. Гайхалтай нь, ийм өндөр насалсан ч Цэцэн одоо болтол үр удмаа төрүүлж өсгөсөөр байгаа юм.


“ Мин ” нэрт нялцгай биетэн

2006 онд Исландын хойд эргээс олдсон Arctica islandica зүйлийн нялцгай биетийг судлаад, байгальд амьдарч буй амьтдын дотроос хамгийн их буюу 507 настай болохыг нь баталжээ. Нялцгай биетийн хясаан дээр байх жилийн судлаар насыг нь тогтоодог юм байна. Харамсалтай нь, судалгаа хийхээр тээвэрлэх үед энэ амьтан үхсэн байна. Тэгээгүй бол цаашид хэд наслах байсныг бүү мэд. Нялцгай биетэн маань Хятадын Мин угсааны хаанчлалын үед (1368—1644 он) төрсөн байх магадлалтай тул Мин гэсэн нэртэй болжээ.


“Туи Малила” нэрт яст мэлхий

Мадагаскараас гаралтай энэ яст мэлхий нь хамгийн урт настай мэлхий юм. 1965-05-19-нд үхэхдээ 188 настай байжээ. Туи Малила гэдэг нь тонга хэлээр « Малила хаан » гэсэн үг юм байна. Энэ мэлхий барагцаагаар 1777 онд төрсөн бөгөөд Английн далайчин Жеймс Кук Полинезийн Тонга улсын хааны гэр бүлд бэлэглэсэн гэдэг. II Елизавета хатан хааныг энэ бүлэг арлуудад айлчлан ирэхэд хамгийн түрүүнд Туи Малила яст мэлхийг сонирхуулж байсан түүхтэй.

Мөн Калькутта хотын амьтны хүрээлэнд амьдарч байсан Адвайта нэрт аварга эрэгчин яст мэлхий бас л маш урт насалсан амьтан юм. Гэхдээ эрдэмтэд насыг нь яг тогтоож чадаагүй бөгөөд, зарим нь 150, зарим нь 250 насалсан гэцгээдэг.


Гренландын халим

Гренландын халимыг 60-70 жил насалдаг гэж үзэж байсан боловч 1990-2007 онуудад агнасан халимнуудын биеэс тэртээ 19-р зууны үед хэрэглэж байсан занар болон хаш чулуугаар хийсэн жадны зэв олдсон нь ихээхэн шуугиан дэгдээжээ. 2007 онд Аляскийн эргээс хүзүүндээ 1890 оны үеийн сэрээний шүд зоолгосон гренландын халим баригджээ. Бараг нэг зууны өмнө энэ халимыг ангуучлахаар оролдсон гэсэн үг. Энэ бүхнээс үндэслээд гренландын зарим халим 200 хүртэл насалдаг тухай эрдэмтдийн таамаглал үнэн болох нь батлагджээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн урт настай 5 амьтан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/06
    гоё мэдээлэл байна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/24
    bayrlajiinoo viva good luck

    7 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох