МЭДЭЭ НЭМЭХ  

Сократыг юуны учир цаазалсан бэ?

  • 7,026 уншсан
  • 9
  • 2015/03/24

Сократ бол МЭӨ 470– 399 онд амьдарч байсан эртний Грекийн суут ухаантан, философич, хойч үеийнхэндээ цэцэн мэргэний бэлгэдэл болж үлдсэн агуу хүн юм. Энэ суут ухаантанд Афины эрх баригчид  алах ял оноож, цикута хэмээх нэг төрлийн ургамлын хор уулган хөнөөсөн байна.

Афины Мелит хэмээх яруу найрагч Сократыг хууль зөрчиж, хориотой үйл ажиллагаа явуулсан,  чухамдаа гэвэл: “газар доорхыг ч, тэнгэр дээрхийг ч үзэж судлахаар оролддог, худлыг үнэн болгож, үүнийгээ хүмүүст итгүүлэх гэдэг” хэмээн анх буруутгажээ.

Ингээд Сократыг сүсэг бишрэл зөрчсөн, афинчуудын итгэн сүжиглэдэг бурхдыг үгүйсгэж, шинэ бурхад бий болгосон, буг чөтгөрийн ивээлд орсон гэж олон нийтэд зарласан гэдэг.


Яг үнэндээ бол шалтгаан нь огт өөр зүйлд байсан юм. Сократ ухаалаг, хурц, ёжтой үгээрээ Афины боол эзэмшигч ардчилалыг шүүмжилдэг байсан нь эрх баригчдын таалалд огтхон ч нийцсэнгүй. Үүнийг шүүх хурлын явц ч баталж байгаа юм.

Сократ буруутай эсэх талаар эхний удаа санал хураахад цөөхөн хэдэн хүн л түүний эсрэг байсан гэдэг. Харин Сократ буруугаа хүлээхийн оронд афинчуудын гэсгээн шийтгэх хоцрогдсон уламжлалыг шүүмжилсэн нь гал дээр тос нэмжээ. Ингээд дийлэнхийн саналаар Сократад цаазын ял оноосон нь тэр байж.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сократыг юуны учир цаазалсан бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Зочин 2015/04/03
    Философичийн маань хувьд үнэн гэдэг үхэлээс үнэ цэнэтэй .. Одоогийн малууд согтуу байхдаа л дэмийрдэг 21р зуунд хоцорч төрсөн хүмүүс МЭӨ 10000 ондоо төрчихгүй юугаа хийж ууж явсан согтуу толгойнууд нь дэлдэк нтр шиг юм бичдэг байна аа

    2 0 Хариу бичих
  • - 2015/03/30
    Энэ мэдээллээс хүн яг юу сурах вэ? Нийтлэгч ээ? Үхэх байсан ч зоригтой бай гээд байгаа юм уу эсвэл хурц хэл ам чинь чамайг үхэлд хүргэнэ гээд байгаа юм уу? Мэдээллээ зорилготой, нийтлүүлж байгаа газар нь бас жаахан шүүлтүүртэй баймаар юм. Танайхыг овоо гайгүй гэж боддог байсан. Бодлогоо алдаж эхэлбэл бусад шар хэвлэлийн адил хэнд ч үнэлэгдэхгүй болох магадлалтай шүү.

    2 7 Хариу бичих
    • Зочин 2015/04/03
      зүгээр болсон түүхийг бичихэд зорилго байгаа юу? сократ үхэх болсон шалтгаан нь ийм байлаа гээд л хэсэгхэн юмыг орчуулаад бичсэн л юм шиг байна

    • Зочин 2015/04/03
      зүгээр болсон түүхийг бичихэд зорилго байгаа юу? сократ үхэх болсон шалтгаан нь ийм байлаа гээд л хэсэгхэн юмыг орчуулаад бичсэн л юм шиг байна

    • Зочин 2015/04/03
      зүгээр болсон түүхийг бичихэд зорилго байгаа юу? сократ үхэх болсон шалтгаан нь ийм байлаа гээд л хэсэгхэн юмыг орчуулаад бичсэн л юм шиг байна

  • Зочин 2015/03/24
    hi

    0 0 Хариу бичих
  • deldek 2015/03/24
    Sokrat ah sogtuu bjildee huurhiii

    1 1 Хариу бичих
  • kkkkkk-d 2015/03/24
    Chi bol hen ch medehgui erguu mal. Ene aguu huniig teneg gej baigaag bodohod chi bol buur usan tolgoit dunhuu

    8 0 Хариу бичих
  • kkkkkk 2015/03/24
    ugaasaa teneg baagii l bsan bh l daaa

    0 5 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох