ЭЕШ-ыг зургаадугаар сарын 8-11-нд авна

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байгаа. Гэсэн ч ЭЕШ-ыг уламжлал ёсоор авна. Энэ дагуу ЭЕШ-ын хугацааг зургаадугаар сарын 8-11-нд авахаар болсон байна. 

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас өгсөн мэдээллээр энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 28000 гаруй сурагч ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгсөж байгаа юм байна. Мөн өмнөх онуудад төгссөн их дээд сургуульд элсэж амжаагүй 4000 орчим хүн байгаа гэнэ. Ингэхээр энэ жил нийт 32000 орчим хүн ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоолол байгаа аж.