МЭДЭЭ НЭМЭХ  

Одой ба тарваган хүмүүсийн тухай

  • 4,736 уншсан
  • 3
  • 2015/03/25

Одой хүн (лилипут) гэдэг нь эцэг эхээсээ удамшсан өнчин тархины өөрчлөлтийн эмгэгтэй, өөрөөр хэлбэл удамшлын өвчтэй хүн юм. Одойчууд голдуу 40-90 см өндөртэй, жин нь 5-15 кг дотор хэлбэлзэж байдаг. Өнөө үед дэлхий дээр 800 орчим тооны одой хүн байна гэсэн судалгаа бий. Нас бие гүйцсэн одой хүний биеийн харьцаа харьцангуй зөв, ерөнхийдөө хүүхэд шиг л биетэй байдаг. Эдгээр нь “өсөлтийн дааврын хямрал” гэдэг ховор тохиолдох өвчинд нэрвэгдсэн хүмүүс юм. Тэд гол төлөв цирк зэрэг үзвэр, үйлчилгээний газруудад ажилладаг байна.

Харин тарваган хүн гэдэг нь ямар нэгэн өвчин бие махбодийг нь дарангуйлснаас өсөлт нь зогссон хүн юм. Одойчуудын нэгэн адилаар тэдний өнчин тархи өвчилснөөр өсөлтийн дааврын дутагдалд ордог байна. Энэ нь голдуу нялх балчир үед нь тохиолддог. Тарваган хүмүүс оюун ухаанаар ердийн хүмүүсээс огт дутахгүй. Харин бэлгийн хөгжлийн түвшин арай доогуур, бамбай булчирхайн дааврын дутагдалтай байх тохиолдол элбэг.

Заримдаа бие бялдрын болон оюуны хомсдолтой тарваган хүмүүс ч тааралддаг. Ийм хүмүүс төрөл бүрийн өвчинд өртөмхий, ялангуяа бөөрний дутагдал, рахит, гэдэсний гажигтай байх нь олонтаа. Мөн тарваган хүмүүсийн биеийн харьцаа тэнцвэргүй: жижигхэн богино гар, хөл, том толгойтой байдгаараа онцлог.

Эцэст нь дүгнэж хэлэхэд: одой хүн хүүхэдтэй л адил зөв харьцаатай биетэй бол тарваган хүний биеийн харьцаа алдагдсан байдаг. Одой хүний өвчин удамшсан байдаг бол тарваган хүн хэвийн эцэг эхээс төрж, нялх балчир ахуйдаа өвчинд өртсөн байдаг. Тэд хичнээн хүнд өвчтэй байлаа ч, бидний нэгэн адил энэ дэлхийн үр сад, сайн сайхан амьдрах эрхтэй хүмүүс. Намхан хүмүүсийн дунд шүтээн болсон суутнууд цөөнгүй байдгийг бид мэдэх билээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Одой ба тарваган хүмүүсийн тухай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/25
    yay game of throne odoo shine serial garnadaa goy doo yzne deee tyrion lannister odoo haana ochij hogoo jireh yum boldooo hoorhiii kkkkk

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/26
      He gonna be allright coz he is the fucking King of tits and wine bro

  • jon-snow 2015/03/25
    Lannister Tyrion wtf u doing here my lil bro?

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох