МЭДЭЭ НЭМЭХ  

Манай дэлхий дээр Жирафийн ордны солирын урсгал болж өнгөрчээ

  • 2,769 уншсан
  • 0
  • 2014/05/25

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Монголчуудын “Од харвах” гэж нэрлэдэг энэ үзэгдэл болж өнгөрчээ. Ийм үзэгдэл жил бүр болдог ч Жирафийн ордны солир манай тэнгэрт өмнө нь харагдаагүй юм байна. 2004 оны 2-р сард олж нээсэн 209P/LINEAR хэмээх сүүлт одноос тасарсан мөс, чулууны өчүүхэн жижиг хэлтэрхийнүүд дээрх үзэгдлийг үүсгэж байгаа аж. Энэ сүүлт од 5 жил тутамд манай нарыг нэг бүтэн тойрч байдаг гэнэ.

Цагт бараг 200 од харвасан бөгөөд энэ сүрлэг сайхан үзэгдлийг Хойд Америкийн оршин суугчид хамгийн тод харах азтай байжээ.

Дэлхий маань нарыг тойрон эргэлдэх замдаа сүүлт одны “сүүл” гэж нэрлэгдэх хий, тоосонцорын бөөмийг дайрч гарснаас солирын урсгал буюу од харвах үзэгдэл бий болдог аж. Эдгээр бөөмс 20-р зууны эхээр сүүлт одноос тасарсан ч манай дэлхий одоо л түүнийг нэвтрэн гарах байрлалд ирж байгаа нь энэ юм байна.

Хүмүүс солирын бороо, солирын урсгал хоёрыг ялгахгүй эндүүрэх нь элбэг. Солирын урсгал гэдэг нь дээр хэлсэнчлэн агаар мандалд шатан алга болох сүүлт одны жижиг хэлтэрхийнүүд юм. Харин солирын бороо нь дэлхий дээр унаж буй сансрын биет буюу солирууд гэнэ. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Манай дэлхий дээр Жирафийн ордны солирын урсгал болж өнгөрчээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох