МЭДЭЭ НЭМЭХ  

X Files цуврал 13 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирж байна!

  • 3,164 уншсан
  • 3
  • 2015/03/25

1990-ээс 2000-аад оны хооронд бүтэн арав шахам жил дэлгэцнээ гарч хит болж байсан, тухайн үедээ бараг өөрийн шүтэн бишрэгчдийн бүхэл бүтэн армийг дэлхий даяар бий болгож чадсан алдарт X Files (Нууц материал) цуврал 13 жил "пауз" авсныхаа дараа дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Гол дүрийн жүжигчид болох Дэвид Духовни, Жилиан Андерсон нар ч гэсэн Фокс Малдер, Дана Скали нарын дүрээрээ үзэгчидтэйгээ дахин уулзах гэнэ. Энэ баяртай мэдээг цувралыг бүтээгч Fox Television Group үзэгчдэд дуулгасан байна. Хэдийгээр яг дэлгэцэнд хэзээ гарах нь одоогоор тодорхой бус боловч ямартай ч 6 шинэ анги гарна гэдэг нь тодорхой болсон байна. Урьдчилсан таамгаар бол 2015 оны эцэс эсвэл 2016 онд дэлгэцэнд гарах бололтой.
Энэ мэдээг дуулсан шүтэн бишрэгчид "13 жил үргэлжилсэн рекламны пауз арай гэж нэг юм дуусч бид одоо киногоо үргэлжлүүлэн үзэх нь ээ" хэмээн баяртай байгаа гэнэ. :P

Нууц материал

X Files цуврал 13 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирж байна!

Холбооны мөрдөх товчооны тусгай хэлтсийн мөрдөгч Фокс Малдер, Дана Скали нар

X Files цуврал 13 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирж байна!
Эх сурвалж: http://www.slashfilm.com/x-files-limited-series/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
X Files цуврал 13 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирж байна!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/08/18
    manai tv nuudeer uzuuleh boluu

    0 0 Хариу бичих
  • baga-nas 2015/03/26
    Joohondoo mordogch Dana ckali shig mordogch bolchihsonoor tosoolooj Mulder shig iim tsarailag zaluutai suuh yumson gej boddog baij bilee.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/25
    Ёооо ямар гоё вэээээээ

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох