МЭДЭЭ НЭМЭХ  

Усыг хэрхэн тогтмол ууж сурах вэ?

  • 7,097 уншсан
  • 5
  • 2015/03/26

Өдөрт дор хаяж 2 литр ус ууж байх нь эрүүл мэндэд сайн гэж бүгд мэднэ. Гэхдээ бид усыг их хэмжээгээр ууж чаддаггүй шүү дээ. Хийжүүлсэн ус, цай, кофе зэргээр шингэнийхээ хэрэгцээг хангасан гэж өөрөө өөрийгөө итгүүлээд л яваад байдаг. Үнэндээ цэвэр ус л бие махбодийг бүрэн цэвэршүүлж, хоол хүнсээр орж ирэх амин дэм, эрдэс бодисыг шингээж, зөв турааж, ядаргааг тайлж байдаг. Иймд усыг аль болохоор ихээр ууж байх нь зүйтэй.

  1. Усыг ямар нэгэн үйл ажиллагаатайгаа “холбож” сур. Өглөө сэрмэгц ядаж 3 балга ус уу. Ажил дээрээ компьютерийн ард сууж байхдаа ч, гэртээ хоол ундаа бэлдэж байхдаа ч хажуудаа аягатай ус тавиад балгаж бай. Гэрээсээ гарахын өмнө, гэртээ орж ирээд заавал хэдэн балга ус ууж бай.
  2. Аяганд усаа бага багаар хий. Хүчээр аяга ус ууснаас хэдхэн балга уусан нь илүү ашигтай. Гэнэт цэрийтэл их хэмжээгээр уух нь ашиггүйгээс гадна сэтгэл зүйд нөлөөлж та ахин ус уутлаа удах болно.
  3. Эхний үедээ усанд амт оруулж нимбэг, жүржний хэрчим хийж болно. Аажмаар усаа ихэсгэж улмаар дан ус ууж сураарай.
  4. Усны гоёмсог сав, аягатай нь хослуулан авч, ширээн дээрээ ил тавиад хэрэглэж байгаарай.
  5. Хоол идээд 1-1,5 болсны дараа ахин юм идмээр санагдаад байвал энэ нь өлсөж байгаа хэрэг биш, харин цангаж байгаагийн дохио болохыг ойлгоорой. Энэ үед ус уу.
  6. Шингэний агууламж ихтэй алим, жүрж, манго, өргөст хэмх, улаан лооль, шийгуа, тоор, амтат гуа зэрэг жимс, ногоо сайн идэж бай.

Та мэдэхгүй байж болох усны зарим чанар:

Ус вирусээс сайн хамгаална. Учир нь “чийглэг” хоолойд эсрэг биетүүд амьдардаг.

Ус уухад толгойн өвчин намдана.

Ус нь нэгэн төрлийн тосолгоо болж өгдөг учир үе мөчний өвдөлт багасна.

Бие организм усаар дутагдах үед цус өтгөрч, хүчиллэг шинжтэй болох ба “муу” холестерины хэмжээ нэмэгдэж судасны ханыг гэмтээх эрсдэл үүсдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Усыг хэрхэн тогтмол ууж сурах вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • brlalaa 2015/05/31
    Baga bagaar uuh ni zuv uym bna

    0 0 Хариу бичих
  • Bolormaa Tsendmaa 2015/05/05
    bayrlalaa odoo baga bagaar us uuj bnaa

    0 0 Хариу бичих
  • tt 2015/04/05
    jims ch zugeer shu untahiinhaa umnu us uuj buuruu ajilluulaad yahaw gd alim iddeg tgeel amnii tsangaa garchihdag shu

    1 0 Хариу бичих
  • tuul 2015/03/28
    Heregtei medeelel baina. Baga bagaar us uuj surnaa

    1 0 Хариу бичих
    • Алтантовч Зина 2015/04/17
      saihan medeelel bnaa bayarlalaa


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох