МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадын хуурамч хүнс

  • 14,683 уншсан
  • 7
  • 2015/03/26

Хятадад эдийн засаг, аж үйлдвэрлэл хөгжихийн хирээр хуурамч бүтээгдэхүүний зах зээл маш эрчимтэйгээр хүрээгээ тэлж байна. Цахилгаан хэрэгслэл, хувцас хунар, жижиг сажиг зүйлийг дуурайлган хийдэг байсан хятадууд одоо хуурамч хүнсийг ихээхэн хэмжээгээр хийх болжээ. Хэдэн сая өлөн зэлмэн хүнд хоол унд хүрэлцэхгүй болоод тэр биш, зүгээр л хялбар аргаар ахиухан мөнгө олох гэсэндээ ингэдэг байна. Зарим үйлдвэрлэл илчлэгдэн хаагдсан нэртэй, зарим нь одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байдаг аж. Ийм хоол бидэнд хүрч ирээгүй байгаа хэмээн найдна!

Хуурамч гоймон

Хятадын хуурамч хүнс

2010 онд ялзарсан үр тариагаар хийсэн, маш хортой хольц бүхий ихээхэн хэмжээний хуурамч гоймонг илрүүлжээ. Хятадын өмнө зүгт орших Дунгуань хот орчимд хуурамч гоймон хийдэг 50 гаруй цэг байсан гэнэ. Эрх баригчдын мэдээлснээр эдгээр нууц үйлдвэрүүд лавтайяа 500 тонн муудсан гоймон нийлүүлж амжсан байжээ.

Хархны мах

Хятадын хуурамч хүнс

Сүүлийн хэдэн жилд 1000 гаруй хүн хархны мах зарсан хэргээр баривчлагджээ. Хархны махыг маш бохир заваан нөхцөлд бэлдэж үхрийн мах хэмээн зардаг байна. Жинг нь нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн хориотой химийн бодис, ус зэргийг шахдаг аж. Гэхдээ хятадууд уламжлалт малын махыг зарахдаа ч ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс дээрх аргыг хэрэглэдэг болохыг анхаараарай.

Харанхуйд гэрэлтдэг мах

Хятадын хуурамч хүнс

2011 онд нэгэн эмэгтэй хагас кг гахайн мах худалдаж авчээ. Хоол хийгээд үлдсэн махаа хөргөгчинд хийгээгүйгээ санаад шөнө босч хартал ширээн дээрх мах нь хөх өнгөөр туяаран гэрэлтэж байв гэнэ. Гахайн мах фосфортой бактераар бохирдсон нь шинжилгээгээр илэрчээ.

Цементтэй самар

Хятадын хуурамч хүнс

Хятадад хамгийн их дуулиан тарьсан хэрэг. Зальт этгээдүүд самрын ясыг цуглуулж дотор нь цаас бетон хийгээд жирийн цавуугаар нааж орхидог байв. Хятадын зах зээл дээр самар маш үнэтэй. Итгэхэд хэцүү ч хямдхан хуурамч самар маш сайн “гүйсэн” гэдэг.

Хуурамч өндөг

Хятадын хуурамч хүнс

Хятадын зарим компани хуурамч өндөг хийж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ийм өндгийг желатин, ус, хүнсний будгаар, харин хальсыг нь лааны тосоор хийдэг байжээ.

Меламинтэй сүү

Хятадын хуурамч хүнс

2009 онд 53 мянган хятад хүүхэд меламинтэй сүүнд хордож шуугиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Меламин бол найрлагаараа цианидтай төстэй маш хортой бодис юм. 4 хүүхэд амь алдсан. Сүүн дэх уургийн агууламжийг нэмэгдүүлэх зорилгоор меламин хольсон гэж шинжээчид үзжээ.

Цаастай банш

Хятадын хуурамч хүнс

Бээжингийн гудамжны наймаачид махны оронд жирийн картон цаасыг жижиглэж амтлаад гахайн өөхтэй хольж банш хийн зарж байгаа тухай 2007 онд сонин хэвлэлээр анхааруулж байжээ. Тэднээс баригдсан хүн байхгүй тул дээрх мэхлэлт давтагдахгүй гэх газаргүй юм байна.

Хуурамч дарс

Хятадын хуурамч хүнс

Хятадад хэдэн тонн хуурамч дарс гүйлгээнд гарсан байна. Энэ нь гоёмсог шошготой саванд хийсэн хямдхан жимсний ундаа гэнэ.

Хуурамч цагаан будаа

Хятадын хуурамч хүнс

2011 онд Шаньси мужийн Тайюань хотод төмс, баримлын шавраар хийсэн их хэмжээний хуурамч будаа зарагдсан шуугиан дэгджээ. Төр засаг мэхлэгчдийг одоо хүртэл барьж чадаагүй байгааг Хятадын нийтийн хоолны ассоциаци шүүмжилсээр байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадын хуурамч хүнс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • дэлгэрхангай 2015/07/21
    хятад хүнс хэрэглэхээ болих биш бүүр оруулж ирэхээ манайхан больчихож болдоггүй юм байхдаа. бас төр засгийхан энэ тал дээр анхаармаар л юм. бодлого хуулиар зохицуулмаар л юм.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/06
    Yanaa umnu hyatadad neg gazar bansh idej bsan sanagdchlaa

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/05/13
    haan buuz lav harhnii mah,esvel tsaasar hiisen bha.hyatadaas oruulj irdeg gesn.

    0 0 Хариу бичих
  • сс 2015/04/27
    хуурамч будаа ороод ирчихсэн юм бишүү дээр авсан чинь яг резин идэж байгаа юм шиг байсан яг ийм гонзгой зууван гэдэс дүүрээл заваан идхэд ямарч наалдац байхгүй шууд хаясан шалгамаар л юм

    2 0 Хариу бичих
  • Davaajav Adiyasuren 2015/04/13
    Хятад юм хэрэглэхээ л болчихож болдоггүй юмуу

    4 0 Хариу бичих
  • hulan 2015/03/26
    yasan zawaan ymbee

    0 1 Хариу бичих
  • Зочин 2015/03/26
    эдгээр бүтээгдэхүүний зарим нь манайд орж ирсэн байгаа гэхэд гайхах юм байхгүй

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох