МЭДЭЭ НЭМЭХ  

Давхар утгатай алдартай зурагнууд

  • 20,857 уншсан
  • 6
  • 2015/03/26

Алдартай зураачдын эдгээр бүтээлийг зэрвэс харахад аймшигтай зүйл огт үгүй. Харин маш нарийн аргаар харах юм уу, эсвэл дор бичсэнийг уншсаны дараа байдал өөр болоод явчихна.

Хендрик ван Антониссен  «Эрэг дээрх учрал»

Энэ олон хүн эрэг дээр юу хийж байгаа юм бол? Тэнгисийн жирийн л дүр зураг байх шиг.

Зургийг рентген туяагаар шинжилж үзэхэд дээрх олон хүн үхсэн халимыг сонирхон зогссон зураг байжээ. Хожим нь зураач үхсэн амьтан хүний санаанд нийцэхгүй байх хэмээн сэтгэж өөрчлөн зурсан гэнэ.


Жан-Франсуа Милле  «Сахиусан тэнгэр»

Төмстэй сагсан дээр тонгойсон тариачид. Ургац багатай хэцүү үед тэдний царай уй гашуутай байхаас өөр яахав.

Зургийг рентген туяагаар судалж үзэхэд эхлээд сагсан дотор нялх хүүхдийн амьгүй цогцсыг зурсан байжээ. Зураачийн анхны санаа бол хүүхдээ оршуулах гэж буй эцэг эх байж.


Гюстав Курбе «Бэрийг бэлдсэн нь»

Энэ дуусаагүй зурган дээр шинэхэн бэрийг хуриманд бэлдэж байгаа нь дүрслэгдсэн гэж ихэнх хүн боддог.

1960 оны рентген шинжилгээ бүсгүйг үнэхээр ёслолд бэлдэн хувцаслаж байгааг харуулжээ. Гэхдээ хуриманд биш, оршуулганд...


Пабло Пикассо «Хөгшин гитарчин»

Энэ их алдартай хөрөг. Гэхдээ зураачийн хувьд хэцүү цаг үе байжээ. Зургууд нь зарагдахгүй байсан тул Пикассо зургаа өөрчилж шинэ, сэтгэл донсолгосон утгатай зураг зурах болсон байна.

«Хөгшин гитарчин»-ы дор өөр зураг: эх хүүхэд хоёр гэрийн тэжээвэр амьтадтайгаа дүрслэгдсэн  зураг байсныг рентген баталжээ.


Жан-Огюст-Доминик Энгр  «Жак-Марк де Монбретон де Норвены хөрөг»

Цаг хугацаа урагшлахын хирээр олон нийтийн үзэл бодол, ёс журам, шүтээн сахиус бүгд өөрчлөгддөг. Ромын цагдаагийн газрын даргын энэ хөрөг Наполеоны байлдан эзлэлтийн дараахан зурагджээ. Ар талд нь Наполеоны хүүгийн гипсэн баримал байсан нь шинжилгээгээр батлагдсан юм.

Харин Наполеон ялагдсаны дараа зураач үүнийг даржээ. Эс тэгвээс амь насанд нь аюул учирч ч болзошгүй байлаа.


Ямар нэгэн эртний эдлэл, хуучин зүйл худалдаж авахын өмнө энэ зүйлийн түүх намтар, учир холбогдлыг нь сайтар судлах хэрэгтэйг эдгээр баримтууд сануулж байгаа юм. Ширээн дээрх гоёмсог ваар чандартай бумба байвал яана, зурган дээр оршуулга дүрслэгдсэн байвал яана? Гэр орондоо сөрөг энерги оруулах нь байж болшгүй хэрэг шүү. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Давхар утгатай алдартай зурагнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2015/09/01
    Ha ha gene shuu il ch bai dald ch bai , ertniih ch bai sayhniih ch bai inerg l bol inerg...

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/28
    They call it art but i call it bullshitt

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/09
      Cause you're a dumb shit

    • Зочин 2015/08/31
      no one cares about that

    • Зочин 2015/03/30
      Do you even lift?

  • Зочин 2015/03/26
    Хаха юу яасан сөрөг энерги вэ? Овоо аятайхан юм бичиж байснаа дэмийрээд явчихийн.

    6 7 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох