МЭДЭЭ НЭМЭХ  

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

  • 8,144 уншсан
  • 0
  • 2015/03/27

Загварын ертөнцөд гоо сайхны үнэлэмж, стандарт байнга өөрчлөгдөж байдаг нь хачирхалтай. Бүр хамгийн тохиромжгүй гэмээр төрх байдалтай загвар өмсөгчид өндөр амжилтанд хүрч чадахыг нь яана!

Энэ бүгдээс харахад загварын ертөнцөд орон зайгаа олж авахын тулд заавал “төгс төгөлдөр” байх албагүй байгаа биз? Давтагдашгүй өнгө төрхтэй, зорилготой дайчин байхад л гүйцээ.

Келли Миттендорф

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Америкийн загвар өмсөгч Келли Миттендорф бол тун этгээд сонин төрхтэй бүсгүй. Түүнийг үзэсгэлэнтэй гэж хэлж яагаад ч боломгүй, харин ч эсрэгээр маш царай муутай гэмээр. Гэтэл яг энэ “дутагдал” нь түүнийг загварын ертөнцийн өндөр босгыг алхан орж, чамгүй амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн гэнэ.

Велвет Д’Амур

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Велвет бол дэлхийн хамгийн махлаг загвар өмсөгч. Илүүдэл жин нь түүнийг од болгосон гэлтэй. Алдарт Жан-Поль Готье түүний үзүүлбэрээр шоугаа хаадаг уламжлалтай. 136 кг жинтэй модель маань турахгүйн тулд ихээхэн анхаардаг аж.

Моффи

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Моффи 2013 оноос нэрд гарч эхэлжээ. Энэ бүсгүй төгс гэмээр сайхан төрхтэй ч, айхтар сөлөр нүдтэй аж. Чухамдаа энэ нүд нь загварын ертөнцөд амжилт гаргахад тусалсан гэж байгаа.

Дафна Селф

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Дафна бол манай гарагийн хамгийн хөгшин загвар өмсөгч. Тэр одоо 85 настай. Их Британы алдартай моделиудын нэг болох энэ эмэгтэй өнгөрсөн зууны 50-иад оны эхээр загвар өмсөж эхэлсэн байна. Загварын агентлагууд одоо хүртэл Дафнаг урьсаар байгаа гэнэ.

Эрика Ирвин

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Хэт өндөр бие нь америк бүсгүйг гайхалтай загвар өмсөгч байхад нь саад болдоггүй аж. Амазон Ив хэмээх нууц нэрээр зарлагдан гардаг энэ модель 2 метр 5 см-ийн өндөртэй. Дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч нэр нь түүнд нэмэлт алдрыг л авчирдаг ажээ.

Шантель Браун-Янг

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Энэ канад бүсгүй бол сэтгэлийн тэнхээ гэж юу байдгийг харуулж чадсан эрэлхэг эмэгтэй. Тэр 3 настайгаасаа л арьсны пигментийн өөрчлөлтөөр шаналж эхэлжээ. Винни Харлоу гэх нууц нэрээр үзүүлбэрээ сонирхуулдаг энэ эмэгтэйн арьс загварын чамин хувцсанд гайхалтай донж нэмж чаддаг байна.

Маша Тельна

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Украйны загвар өмсөгч Мария ер бусын том нүдтэй. Дэндүү том гэж хэн нэгэн нь хэлж магадгүй ч, загварынхан түүний нүдийг хүссэн янзаараа будаж, гайхалтай чадвараа харуулах боломжийг алддаггүй аж.

Ханна Габи Одиль

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Бельгийн энэ загвар өмсөгч их хачирхалтай төрхтэй гэнэ. Том дух, туранхай хацар, хурц нүд, цасан цагаан арьстай. Ялангуяа гэрэл зурагчид түүний сонирхолтой загвараар хувцасласан зургуудад тун дуртай ажээ.

Лили Макменами

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Загварын ертөнцөд түүн шиг тохиромжгүй төрхтэй модель байхгүй л болов уу. Хачирхалтай нь америк бүсгүй ямар ч л байсан нэрд гарч чаджээ. Гэхдээ энэ нь Лилийн ээж, цуутай супермодель Кристен Макменамийн ач гэж хэлэх хүмүүс бий.

Диандра Форрест

Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид

Диандра бол альбинос. Зузаан уруул, хар нүдтэй афроамерик бүсгүйн арьс, үс нь цайвар юм байна. Диандра төрсөн цагаасаа эхлээд л доромжлол, зовлонг амсаж эхэлжээ. Өөртэй нь адил альбинос төрсөн ах нь л түүнийг ойлгож хамгаалдаг байсан гэнэ. Одоо алдартай модель болсон түүнийг Бейонсе хүртэл клипэндээ тоглуулахаар урьжээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Стандарт бус төрхтэй загвар өмсөгчид
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох