МЭДЭЭ НЭМЭХ  

«Fair Trade» - ямар утгатай тэмдэг вэ?

  • 2,856 уншсан
  • 0
  • 2015/03/27

Хувцас хунар, хүнсний бүтээгдэхүүн, кофены дээр "Fair trade" буюу “Шударга худалдаа” гэсэн тэмдэг олонтаа тааралддаг. Энэ нь байгаль орчинд хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бодит үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан худалдааны бүтцийг сурталчилдаг олон нийтийн хөдөлгөөний тэмдэг юм. Дэлхий нийтийн үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүндээ "Fair Trade" тэмдгийг авахын тулд “Шударга худалдаа”-ны 10 зарчмыг мөрдлөг болгон дагах хэрэгтэй байдаг аж.

Үүнд:

1. Бага, дунд орлоготой иргэд ядуурлаас ангижирч, эдийн засгийн хараат бус байдалтай болох нөхцлийг бүрдүүлэх

2. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлагаа нээлттэй байлгаж, мэдээллийн ил тод байдлыг хангах

3. Ашиг орлогын хойноос хөөцөлдөх биш, нийгэм, эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангасан, итгэл хүндэтгэл, эв нэгдэл, харилцан ойлголцох зарчимд тулгуурласан үйл ажиллагаа явуулах



4. Зах зээлийн үнэлгээнд тохирсон шударга үнэ өртөг баримтлах

5. Хүүхдийн эрх ашгийг хөндөхгүй байх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт оролцоогүй байх



6. Жендерийн тэгш байдлыг хангах, түүнчлэн арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, эрүүл мэнд, улс төрийн үзэл бодол, гишүүнчлэл, нийгмийн байдал зэргээс үл хамаарсан бодлого баримтлах

7. Хөдөлмөрийн нөхцөл нь Олон улсын болон тухайн орны хууль тогтоомжинд нийцсэн байх



8. Жижиг ба дунд үйлдвэрлэлийг дэмжсэн

9. Реклам сурталчилгаа болон маркетингийн шударга арга барилуудыг хэрэглэх, бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх

10. Байгаль орчинд хор хөнөөлгүй, хялбархан задардаг, дахин боловсруулж, хянаж болох түүхий эд, материалыг үйлдвэрлэлдээ хэрэглэж байх

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
«Fair Trade» - ямар утгатай тэмдэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох