МЭДЭЭ НЭМЭХ  

Кобра могойг хэрхэн бүжиглүүлдэг вэ?

  • 840 уншсан
  • 0
  • 2015/03/28

Энэтхэг төдийгүй өмнөд Африкийн улс орнууд ялангуяа Фасад очсон хүмүүсийн анхаарлыг кобра могой бүжиглүүлэгчид ихээр татдаг. Могой тоглуулагч могойг сагснаас нь гарган бүжиглүүлж түүнийг ховстох нь лимбээр тоглож буй аятай ямар ч холбоогүй байдаг. Учир нь кобра могой таг дүлий. Сонсох эрхтэн түүнтэй төстэй ямар нэг мэдрэхүй байхгүй тул дуу чимээг сонсдоггүй. Зөвхөн газраас дамжиж буй доргилтыг мэдэрдэг. Могой доргилт чичиргээг сайн мэдэрдэг.
Могой сагснаасаа гарч дээш цогнойдог нь үнэндээ дайрах байрлал юм. Кобра биенийхээ цээжин хэсгээр агаарт цогнойж хүзүүгээ хавтгайлан томруулдаг. Энэ үед бүх үе нь салдаг. Могой тоглуулагч лимбэ баруун зүүн тийш хөдөлгөн могойн харах чиглэлийг байнга өөрчилдөг. Могой лимбэний хөдөлгөөнийг даган толгойгоо савлах нь үзэгчдэд бүжиглэж буй мэт харагддаг. Үнэндээ могойн савлах нь физик үзэгдэл бөгөөд биеэ агаарт тогтоохын тулд ийн хөдөлдөг. Биеэ хөдөлгөхөө болимогцоо шууд газарт унадаг.
Олон төрлийн кобра могой байдаг. Харсан зүйл рүүгээ шууд дайрдаг Хаан кобра могойг хэзээ ч бүжиглүүлэхээр сонгодоггүй. Тэд дэлхий дээрхи хамгийн том хортой могой юм. 5м гаруй урттай тэдгээр могой зэлүүд газарт амьдардаг бөгөөд бусад төрлийн кобра могойг бодвол хүнээс зугтдаг. Могой тоглуулагчид тайван мэдрээгүй зүйл рүүгээ дайрдаггүй Азийн кобраг сонгодог.

Кобра могойг хэрхэн бүжиглүүлдэг вэ?
Эх сурвалж: Ертөнц сэтгүүл
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Кобра могойг хэрхэн бүжиглүүлдэг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох