МЭДЭЭ НЭМЭХ  

Зөгийн бүл , эх зөгийн тухай

  • 494 уншсан
  • 0
  • 2015/03/29

Зөгийн бүл дэх зөгийн тоо улирлаас шалтгаалан хэдэн мянгаас хэдэн зуун мянга болон олширч байх ба бүл бүхэн өөрийн өвөрмөц үнэртэй байх тул зөгий өөрийн үүрээ хэзээч андуурдаггүй бөгөөд өөр бүлийн зөгийг ч өөрийн үүрэндээ оруулдаггүй байна. Нэг бүлд нэг л эх зөгий байдаг, эх зөгий зөвхөн үржилд орохын тулд л үүрнээсээ гарах ба хавар 2-р сараас эхлэн өндөглөж эхлэх бөгөөд ид үржлийн үедээ өдөрт 1500-3000 орчим өндөг гаргадаг. Эх зөгийг өндөг байхаас нь эхлэн бусдаас нь тусгаарлан ялгаж сүүнцэрээр тэжээж арчилсаар 16 хоногийн дотор бие гүйцсэн эх зөгий болгон өсгөдөг байна. Эх зөгий зөвхөн өндөглөж үр удмаа үлдээхээс гадна зөгийн бүлээ удирдан нэгтгэж ажил үүргийн хуваарийг нь гаргаж байдаг ба 3-5 жил наслах боловч ид үржлийн хугацаа нь 2-3 жил үргэлжилдэг байна. Хаврын сүүл зуны эхээр төрсөн ажилчин зөгий 40-50 хоног насладаг, зуны сүүл намрын эхээр төрсөн ажилчин зөгий өвөлжих чадвартай төрж 4-5 сар амьдардаг бол эх зөгийн ингэж бусад зөгийнөөсөө урт наслах чадварын нууц нь түүнийг зөгийн сүүнцэрээр тэжээсэнд байдаг байна.
Амьд зөгийн хатгуур эмчилгээ
ЖИРЭН эмнэлэг. 10-р хороолол, 3-р эмнэлэгийн зүүн талд, Бүрэн төв, 2 давхарт, утас 98467220. Даваагаас Баасан гаригуудад 14.00-16.00 Бямба Ням гаригт 12.00-14.00 цагуудад ажиллана.Үзлэг сорил 10000₮, 1 удаагийн эмчилгээний төлбөр 25000₮ , 10-15 удаагийн эмчилгээ нь 1 курс болдог

Зөгийн бүл , эх зөгийн тухай
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зөгийн бүл , эх зөгийн тухай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох