МЭДЭЭ НЭМЭХ  

Доллар хэний өрийн бичиг вэ? Дээр нь юуг дүрсэлсэн байдаг вэ?

  • 5,487 уншсан
  • 3
  • 2015/03/29

Долларын дэвсгэртийн нууцууд

Нэгтийн долларын дэвсгэрт дээр дүрсэлсэн нууц билэгдлүүдийн тухай бүүр 1928 оноос хойш олон судлаачид бичиж байжээ.

Энэхүү дэвсгэртийн загварыг хожим АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон Генри Уоллесын даалгавраар орос гаралтай зураач Николай Рерих бүтээсэн байна. Рерихт даалгавраа өгч байсан тэр нууцлаг хүмүүс чухам яагаад нэгтийн долларын дэвсгэртийг сонгон юм бол, шууд л 100-тын эсвэл 10-мянгатын эсвэл бүүр 100-мянгатын долларын дэвсгэрт дээр ч дүрсэлж болох байсан биш үү? Тэр үед ийм том номиналтай долларын дэвсгэртүүд цөөхөн ч гэсэн гүйлгээнд байсан юм.

Ер нь олон нууц нийгэмлэгүүд нэгийн тоог бусад тоонуудаас онцгойлон авч үзэж билэгдлийн онцгой утга, ач холбогдол өгсөөр ирсэн юм. Ялангуяа өнөөгийн масонуудыг үндэслэгчид - домогт тамплиерууд бүүр ч онцгойлон эрхэмлэн дээдэлдэг байжээ. Тамплиеруудын хувьд нэгийн тоо нь “олон хэлбэрүүд бүгд нэг эхлэлтэй - мянга бол нэгүүдийн нийлбэр” гэдэг утгыг илэрхийлдэг байна.

Энэ нь далд утгаараа иезуитийн номлолд зааснаар "хүмүүсийн дунд чи ямар ч дүр эсгэж болно, бүүр эсрэг талын нам, бүлэглэлийн нэрийн өмнөөс ч ажиллаж болно, харин масонуудынхаа дунд бол бид нар ахан дүүс, иймээс бид нэгдмэл нэг байдлаа хадгалж байх ёстой" гэсэн үг юм. Масон тамплиеруудын хувьд нэгийн тоо нь бас “сайн үйлс” ба “муу үйлс” хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй?! гэдэг тэдний үзлийг илтгэдэг байна !?.. Эртний загалмайт ламтан-рыцаруудын туган дээр үүнийг дүрсэлсэн байдаг: хоорондоо солбисон 4 хар ба 4 цагаан дөрвөлжингүүд байдгийг олж харж болно... Тэдний хувьд бас цагаан нь сайн сайхны билэгдэл, харин хар нь муу муухайн билэгдэл ажээ. Үүнийг латинаар : “E PLURIBUS UNIUM” гэдэг байна. Гэвч тэд сайн сайхан, муу муухай гэдгийг зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлын үүднээс тэс ондоогоор тайлбарладаг!

Одоо тэгвэл мөхсөн латин хэл дээр бичсэн энэ бичвэрийг одоогийн өнөөгийн нэгтийн долларын дэвсгэрийн баруун талд дүрсэлсэн байгаа цагаан толгойт бүргэдийн аманд зуулгасан туузан дээр байгааг олж харж болно. Дараа нь АНУ-ын билэгдэл болох энэхүү цагаан толгойт бүргэдийг нь сайтар нарийн ажиглан харцгаая. Та үүнийг дээрхи зураг дээрээс эсвэл өөрт байгаа нэгтийн доллар дээрээс харж шалгаж болноо. 

Бүргэдийн цээжийг 13 туузтай рыцарийн бамбай хаасан байгаа. Энэ бүргэд нэг савартаа 13 сум, нөгөө савартаа 13 навч бас 13 жимстэй чиндүүн жимсний модны мөчир атгасан бий. Мөн энэ бүргэдийн нэг далавч нь 32 өдтэй дүрслэгдсэн нь масонуудын ложууд/бүлэглэлүүд/ гишүүдээ нууцад нэвтэрсэн зэргээр нь 32 түвшинд ангилдагтай яг таарч байгаа юм. Харин нөгөө далавч нь 33 өдтэй байдаг нь 33-р зэрэг бол буюу хамгийн дээд онцгой нууцад нэвтэрснийг илтгэдэг.

Бүргэдийн дээр, энэ нь АНУ-ын дээр гэсэн үг болж таарч байгаа юм, Давидын зургаан хошуут од /өөрсдийнгөө Бурханы сонгосон хүмүүс гэж номолдог жүүдүүдийн билэгдэл/ -ыг 13 ширхэг цагаан таван хошуугаар тойруулан дүрсэлсэн байдаг.

Нэгтийн долларын зүүн талд нь АНУ-ын Агуу Дардас гэж нэрлэсэн тамгыг дүрсэлсэн байгаа. Энэхүү дардас дээр масонууд буюу чөлөөт чулуучдын билэгдэл болох чуулуун пирамидыг зурсан байдаг. Масонууд өөрсдийгөө эртний Египетийн нууц нийгэмлэгүүд болон хувилгаануудаас угшилтай гэж батлах зорилгоор өөрсдийгөө чөлөөт чулуучид гэж бас нэрлэдэг. Гэвч энэ пирамид бол ер бусын харагддаг буюу дээд оройг нь таслан авсан байдаг. /Энэхүү орой нь тасархай пирамид манай улстөрийн нэг намын билэгдэл хүртэл болсон байгаа... Энэ бүхэн цэвэр тохиолдол гэж үү.../

Энэ пирамид нь чулууг 13 давхар өрж босгосон байгааг тоолж үзэж болно. Судлаачид үүнийг Илюминатуудын пирамид гэж нэрлэдэг. Илюминатууд гэдэг нь “нууцад нэвтэрч гэгээрсэн” гэсэн утгатай үг бөгөөд тэд эртний масон нийгэмлэгүүдийн бүхэл бүтэн бүлэглэлүүдээс бүрддэг байна. Илюминатууд нь нууцад нэвтэрч гэгээрсэн 13 түвшинтэй байдгийг нэгтийн долларын дэвсгэрт дээрхи энэхүү чулуун пирамидын 13 давхар нь илэрхийлж байгаа хэрэг юм.

Оройг нь таслан авсан пирамидын орой дахь гурвалжин доторхи нүд / масоны бас нэгэн билэгдэл/ гэрлийн цацраг дунд хөвж байгаа мэт харагддаг. Мэргэжлийн билэгдэл судлаачид энэ нүдийг “Бүхнийг тольдож байгаа мэлмий”, бүх масонуудын шүтээн - “Ертөнцийн Агуу Бүтээгчийн” мэлмий, ад чөтгөр Люциферийн нүд гэх мэтээр нэрлэдэг. Гэвч голдуу Чөтгөрийн нүд гэх нь бий.

Нүдний дээр дахиад л 13 үсгээс бүрдсэн латин бичиг байдаг: “Аnnuit Coeptis”. Гурвалжин доторхи нүдний хувьд “Тэр /хэн бэ?/ биднийг ерөөж дэмжиж байгаа” гэсэн утгатай ажгуу. Доод талд нь энэ пирамидыг “Novus ordo seclorum” гэсэн латин уриа бүхий туузаар ороосон байдаг. Энэ латин уриа нь“Дэлхийн Шинэ Дэглэм” гэсэн утгатай... Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?

Ингээд бид одоо юуг олж харав аа?! 1990 оноос хойш манай улс Эх оронд ардчилал, чөлөөт зах зээл нэрийн доор нэвтэрч одоо бүх юмны эзэн суусан байгаа доллар хэний эрх ашгийг тунхаглаж чухам ямар цаад утга учрийг илэрхийлж байна вэ?

Одоо дэлхий дахинд өрнөж байгаа олон үйл явдлууд огтхон ч тохиолдлын хэрэг явдлууд бус бөгөөд үнэндээ бол долларын эзэд хүн төрөлхтөнг “ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГЛЭМ ҮРҮҮ” - орчин үеийн боолын нийгэм үрүүгээ чирч гулдарч байгаа гэсэн үг юм.

Масонуудын "эрх чөлөө, ахан дүүс, тэгш эрх" гэсэн хулхи зарчмууд дээр үндэслэсэн мөртлөө тусгаар тогтносон улс үндэстэн гэдэг ойлголт байх ОГТ боломжгүй бөгөөд жирийн хүмүүст үнэн хэрэг дээрээ ямар ч эрх, эрх чөлөө байх ёсгүй тийм дэлхийн дэглэм үрүү долларын эзэд биднийг хөтөлж байгаа. Үүнд ардчилал, чөлөөт зах зээл, даяарчлал гэх мэт гоё сонсогдох авч цаад шал өөр утгатай уриа лозунгууд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байгааг 25 жилийн дараа ч гэсэн ойлгож ухаарч эхэлсэн гэдэгт найдаж байна!

Энэ бол ердөө билэгдэл төдий мэт боловч энэхүү ёрын билэгдлүүдийг хэн чухам хаана юун дээрээ /олон монголчуудын үхэн хатан зүтгэсээр байгаа доллар/ дүрсэлсэн байгааг эргэцүүлэн бодож ойлгож ухаарах юм бол, мөн бидний нүдэн дээр болж байгаа олон олон ойлгомжгүй үйл явдлуудын цаад учир шалтгаануудыг тэр болгон сайн ухаж ойлгодоггүй байсан бол Та одоо НҮДЭЭ НЭЭХ цаг хэдийнэ болжээ. Бүх зүйлийг эргэцүүлэн шүүн тунгааж бодох гээд үз дээ, тэгээд дүгнэлтээ хийгээрэй.... энэ бол Таны амь амьдралын сонголт юм!   

Ер нь масон илюминатуудын /нууцад нэвтэрсэн хүмүүс гэсэн утгатай/ далд билэгдлүүд нь одоо дэлхийн олон улс орнууд дахь уран барилга, гадна чимэглэл, хотын байгуулалт, төрийн одон тэмдэгүүд /манай Алтан гадас одон, Алтан гадас нэртэй нууц бүлэглэл гэх мэт/, улстөрийн намууд /АН-ын орой нь тасархай пирамид гурвалжин гэх мэт/ МАХНамын улаан сарнай/манайд ургадаггүй ургамал!?/ гэх мэт/ Ротари гэх мэт байгууллагуудын билэгдэл зэрэг олон гол гол зүйлүүд дээр дүрслэгдсэн байдаг нь тохиолдлын хэрэг ОГТХОН ч бус бөгөөд масоны үйл ажиллагааны үндсэн зарчим бол байнга нийгэм олон нийтийн хараа хяналт, анхаарлын гадна байж далдаас алгуурхан сэм төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байдаг явдал юм.

Аливаа юм улс түмнүүдийн хувьд дэндүү чухал зүйлүүд дээр дэндүү олон дахин давтагдаж энэ байдал нь дэндүү урт хугацаанд үргэлжилсээр байвал энэ бол тохиолдолын хэрэг огт бус харин далдаас зориуд тулгаж хэрэгжүүлж байгаа "зүй тогтол" гэсэн юм.

Илюминатуудын нууц нийгэмлэгийг анх Баварын загалмайтан ламтан Адам Вайсхаут үүсгэсэн гэдэг бөгөөд үүнээс хойш энэ нийгэмлэг байнга нууцаар далдуур үйл ажиллагаагаа хийж ирсэн байдаг. Сүүлчийн удаа тэд 1776 оны 5-р сарын 1-нд өөрсдийнхөө оролцоог ил зарласан гэдэг. Үүнээс хойш 2 сарын дараа 1776 оны 7-р сарын 4-нд АНУ-ын тусгаар тогтнолыг зарласан байна. 1782 онд АНУ-ын Агуу Дардсыг бүтээж баталсан байдаг. Энэ дардсын хоёр талыг 1935 онд 1-тийн долларын дэвсгэртийн ард талд анх дүрсэлсэн байна. Энэ бол чухал огноонууд юм, учир нь 13 гэдэг тоо хаанаас гарч ирсэн тухай учрыг олохоор оролдохдоо ихэнх хүмүүс эдгээр огноонуудыг хольж будилдаг. 1782 онд 13 муж улсууд нийлж АНУ-ын анх байгуулсан түүхтэй... Энэ бол масонуудын хувьд маш чухал билэгдлийн тоо билээ. 

Шар шувуу бол масонуудын хувьд бас нэгэн маш чухал билэгдэл нь юм. Нэгтийн дэвсгэрт дээр нүүрэн талын зүүн доод хавьд мөн баруун дээд талд 2 шар шувууг маш жижигхээн дүрсэлсэн байгаа. Жил бүр энэ дэлхийн хамгийн баячууд, эрх мэдэлтнүүд цуглардаг Богемийн төгөл гэж байдаг. Тэнд асар том шар шувууны баримал байдаг ба тэнд тэд масоны зан үйлүүдээ үйлддэг байна. Тэнд мөн нялх хүүхдийг дуурайлгаж хийсэн дүрсийг галд өргөн золиослодог бөгөөд энэ нь тэд хувийн эрх ашиг, мөнгөний хонжооныхоо төлөө асар олон хүмүүст үхлийн гай зовлонг тарьж байдгаа үл хайхрах гэсэн үг юм. Энэ тухай нууцаар хийсэн бичлэгүүд байдаг... интернэтээс хайцгаа.

100 долларын дэвсгэрт дээрхи цифр болон үсгүүдийг ажиглавал бүгд босоо сунгагдсан хэлбэртэй байхад харин 100 гэсэн тооны сүүлчийн хоёр цифр болох 00 –н гаднах хүрээг нь хөндлөн сунгаж харин дотор талыг нь босоо сунгасан байдаг. Мөн энэ цифрүүдийн доторхи хээ нь, түүний дэвсгэр өнгө нь хэвлээр мөлхөгчдийн нүдний торлогийг дэндүү санагдуулдаг. Үүний үр дүнд 100 долларын дэвсгэртэн дээрээс хүмүүс бидэн үрүү могойн хоёр нүд цоо ширтэж байгааг олж харж болно.

Энэ бүхэн манай зарим неолибералчдын бичдгээр цэвэр тохиолдлын зүйлс - хуйвалдааны онол - параной гэж үү дээ? Ингэж итгэх бараг боломжгүй юм. Ялангуяа өнгөрсөн 25 жилийн турш чухам юу болж өнгөрсөн, одоо юунд хүргэсэн, олон олон балмад бодлого үйл ажиллагаа, саяхны түүх, бусад олон олон факт баримтуудыг олж үзэж судалсны дараа бол бүүр ч ...

 

Доллар хэний өрийн бичиг вэ? Дээр нь юуг дүрсэлсэн байдаг вэ?
Эх сурвалж: http://bolor.info/policy-and-economica-in-our-life
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Доллар хэний өрийн бичиг вэ? Дээр нь юуг дүрсэлсэн байдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2015/04/03
    ILLUMINATI CONFIRMED

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/30
    Бодоод үзвэл их юм бий

    0 0 Хариу бичих
  • debunker 2015/03/30
    Za odoo aguu suut uhaatanguud ni bicheed bgaarai tegeed bas amjilt !!!

    0 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох