МЭДЭЭ НЭМЭХ  

"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт

  • 1,752 уншсан
  • 2
  • 2015/03/30

Товч: Та энэ сургалтаар “сошиал медиа маркетинг”-ийн ойлголтыг авч, шууд практик байдлаар ашиглаж эхэлнэ.

Багшийн танилцуулга

Монголын анхны олон нийтийн хөрөнгө босгох плтаформ Oluulaa.org-ийг үүсгэн байгуулагч, интернэт маркетингийн “Баяр Агентлаг”-ийн захирал Сандагдоржийн Баярсайхан.

 

Ажил ба сонирхол:

Миний бие сүүлийн 8 жил тасралтгүй сошиал медиа, агуулгын маркетинг, интернэт маркетингийн чиглэлээр ажиллаж байна. Програм хангамж, олон нийтийн хөрөнгө оруулалт, платформ эдийн засаг, хүний хөгжил, мэдлэгийн менежмент, ухаалаг утас, үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр сонирхон судалдаг.

Багштай харилцах:

  /BayarGegeen

 

 /BayarGegeen 

Алсын хараа:

Миний алсын хараа ойрын 5 жилд багтаж интернэт маркетингийн сургалт, зөвлөгөө, үйлчилгээг Монголдоо хөгжүүлж, цаашдаа Монгол залуустайгаа хамтран Дэлхийн зах зээл дээр гарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

 

Боловсрол мэдлэг:

1999-2003

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Бизнесийн Удирдлагын тэнхимийн Үйлдвэрлэлийн менежментийн бакалавр (Industrial manager ), Монгол улс

 

Сэдэв: “Бүтээмж ашигт ажиллагааны уялдаа холбоо”

Удирдагч багш Академич Т.Дорж

2008-2013

СЭЗДС-Хандон Глобал Их сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистрийн зэрэг (MBA), Солонгос улс

 

Сэдэв: “Analysis on behavioral change of smart phone users in Mongolia”

Удирдагч багш: Prof. Daiyon Cho

Ажлын туршлага:

2007 оноос эхлэн вэб програмчлалын чиглэлээр 60 гаруй төслүүдийг амжилттай удирдаж ажилласан. Монголд анх удаа ухаалаг утсанд зориулан програм бичих сургалтыг эхлүүлсэн.

 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн Залуусын хөдөлгөөн “Like төсөл”-ийн интернэт маркетингийг удирдаж 30 хоногийн хугацаанд Фейсбүүк хуудсыг 60,000 like-тай болгосон. Энэ үйл ажиллагаагаар Outbound болон Inbound маркетинг хэрхэн хосолж богино хугацаанд амжилттай ажиллаж болдгийг суралцсан.

 

 

“Сошиал медиа маркетинг” - ийн практик сургалт

(Нийт 3 цаг 30 минут үргэлжилнэ)

 

Сургалтын тухай:

Та энэ сургалтаар богино хугацаанд “Сошиал медиа маркетинг”-ийн зөв ойлголт авч, шууд практик  хэлбэрээр суралцаж эхэлнэ.   

Тавигдах шаардлага

  • Та компьютер, сошиал медиагийн талаар ямар ч мэдлэггүй байж болно.
  • Сургалтанд нас харгалзахгүй.
  • Өөрийн компьютер шаардлагагүй.

 

Энэ хичээлээс юу суралцах вэ?

 

  • Сошиал медиагийн талаар ерөнхий ойлголт авч, сошиал вэбүүдийн талаар мэдлэгтэй болно.

  • Фейсбүүк дээр шууд профайлаа үүсгэж (анхан бол), үр дүнтэй ашиглах арга тактикуудыг суралцана.

  • Өөрийн бизнесийн эсвэл байгууллагын фейсбүүк хуудсаа үүсгэж, Like өсгөх шилдэг зөвлөгөөнүүдийг өгнө.

  • Твиттер дээр хэрхэн профайлаа үүсгэх (анхан бол), түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай тактикууд суралцана.

  • Мөн твиттер дээр хувийн, байгууллагын, бизнесийн хуудсаа тус тус хэрхэн хөтөлж явах арга техникүүд, Follower өсгөх аргыг суралцана.

  • Youtube, linkedin хоёрыг хэрхэн ашиглах тухай товч суралцана.

  • Сошиал медиаг маркетингийн онол, шинэлэг арга туршлагуудыг салбар тус бүр дээр хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгнө.

  • Сургалтын гол давуу тал нь компьютер дээр практик хэлбэрээр явагдаж, шууд суралцах боломжийг олгодлог.

 

Хэн хамрагдаж болох вэ?

 

  • Байгууллагын маркетинг, борлуулалт, пи-арын менежер, алба хэлтэсийн дарга, захирал нар

  • Компаний захирал, ТУЗ, нөлөө бүхий хүмүүс

  • Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл

  • Төрийн ба төрийн бус байгууллагуудын олон нийттэй харилцах эсвэл маркетинг, пи-ар хариуцсан ажилчид, хороо, хэсгийн ажилчид

  • Оюутан, залуус

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Хичээлийн төлөвлөгөө

 

 

Сошиал медиа гэж юу вэ?

  • Тоо баримт, статистик мэдээлэл

  • Сошиал медиагийн концепци

Монголд голчилон ашиглагдах сошиал вэбүүд

  • Фейсбүүк, Твиттер, Youtube, Linkedin-ийн тухай

Фейсбүүк гэж юу вэ? түүнийг үр дүнтэй ашиглаж сурах нь

  • Фейсбүүк дээр профайл үүсгэх, үр дүнтэй ашиглах арга техникүүд

  • Фейсбүүк дээр байгууллагынхаа хуудсыг үүсгэж, хэрэглэгчид татах арга техникүүд

  • Фейсбүүк дээр аян зохион байгуулах, сурталчилгааны данс үүсгэх, зөв удирдах, хэмжих

  • Фейсбүүк дээр хүмүүсийн анхаарал татах пост бэлтгэх арга техникүүд

Твиттер гэж юу вэ? түүнийг үр дүнтэй ашиглаж сурах нь

  • Твиттер дээр профайл үүсгэх, үр дүнтэй ашиглах арга техникүүд

  • Твиттер дээр байгууллагын хуудсаа үүсгэж, хэрэглэгчид татах арга техникүүд

  • Твиттер дээр аян зохион байгуулах, сурталчилгааны данс үүсгэх, зөв удирдах, хэмжих

  • Твиттер дээр хүмүүсийн анхаарал татах пост бэлтгэх арга техникүүд

Linkedin, Youtube гэж юу вэ? түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

Практик дадлагын ажил:

  • Сошиал медиа маркетинг үр дүнтэй хийх арга, тактикууд

  • Сошиал медиа орчинд зөв арга замаар хэрэглэгчидтэйгээ харилцаа тогтоох

  • Сошиал медиа маркетингийн үр дүн, үр ашгаа хэмжиж, анализ хийх

  • Сошиал медиа дээр апликешн ашиглаж бүтээмжээ өсгөх

  • Сошиал медиа дээр зорилтот хэрэглэгчээ зөв тодорхойлох

Асуулт ба хариулт?

 

Сургалтын товч мэдээлэл

Сургалтын түвшин:

Анхан, дунд, гүнзгий

Сургалтын төлбөр:

60,000₮, БҮРТГҮҮЛЭХ: www.academy.greensoft.mn  

Сургалт болох өдөр:

2015/4/24 өдөр

Сургалт 7 хоног бүрийн Баасан гараг бүр: (12:30-15:30)

  • Онол                                                              (12:30-14:00)

  • Мэргэжих ба практик сургалт                         (14:00-15:30)

Багштай харилцах:

  • Утас: 88092225

Сургалт болох газар:

 

203, 302 тоот, White horse center
17 хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол

Утас: 77101251

Зохион байгуулагч: Виртуал академ

Багш: Баяр Агентлаг ХХК-н захирал С.Баярсайхан  

 

Өмнөх сургалтын мэдээлэл:

Сургалт №1

МҮХАҮТ болон Анагаах, Мэдээллийн технологийн чиглэлийн залуус сургалтанд хамрагдав.

Сургалт №2

Сургалтын анги танхим

 

 

 

"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт

"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт

Та энэ сургалтаар “сошиал медиа маркетинг”-ийн ойлголтыг авч, шууд практик байдлаар ашиглаж эхэлнэ.

Зургийн эх сурвалж: https://www.facebook.com/BayarAgency
"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт
"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт
"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт
"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
"Сошиал медиа маркетинг"-ийн практик сургалт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Bayarsaikhan Sandagdorj 2015/04/06
    Баярлалаа. :)

    1 1 Хариу бичих
  • Амар Эрдэнэцогт 2015/04/06
    Амжилт хүсье

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох