МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнц хэдэн настай вэ?

  • 6,085 уншсан
  • 7
  • 2015/03/31

Нас бол зүгээр нэг тоо гэж ярьцгаадаг ч, Ертөнцийн насны тухайд бол маш чухал үзүүлэлт. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Орчлон ертөнц 13,8 тэрбум жилийн настай гэж тогтоогджээ. Манай Ертөнцийн “насан баярын” бялуу хэдэн лаатай байхыг эрдэмтэд яаж тогтоодог юм бол? 

Ертөнцийн эртний объектуудыг судлах, Ертөнцийн тэлэлтийг хэмжих гэсэн 2 арга байдаг гэнэ. 
1-р арга буюу Ертөнцийн нас нь түүний дотор орших объектуудынхаас их байх боломжгүй гэсэн онол. Өөрөөр хэлбэл “хөгшин” оддын насыг тогтоож Ертөнцийн насны хязгаарыг баримжаалж болно гэсэн үг. Одны насыг массаар нь тодорхойлдог. Масс ихтэй од илүү хурдан шатдаг. Жишээ нь, Нарнаас 10 дахин их масстай одны “шатахуун” 20 сая жил ажиллахад хүрэлцдэг бол Нарны массны тал хувьтай тэнцэх масстай одод 20 гаруй тэрбум жил амьдрах чадвартай. Мөн гэрэлтэх чадвар ч түүний массаас хамаарна: масс ихтэй байх тусам од тод гэрэлтэнэ. 

Бөмбөлгөн оддын бөөгнөрөл бол яг ийм шинж чанартай. Одоогоор мэдэгдэж буй иймэрхүү бөөгнөрлийн хамгийн “хөгшин” одод 11-18 тэрбум жилийн настай гэж тогтоогдсон аж. Тэдгээрийн  орших зайг нарийн тодорхойлоход нэн түвэгтэй байдаг нь масс болон гэрэлтэх чанарт нь нөлөөлдөг тул дээрх тоо ийм их хэлбэлзлэлтэй гарч байгаа юм. Хэрвээ оддын бөөгнөрөл эрдэмтдийн тогтоосноос цаана оршиж байвал одод илүү тод гэрэлтэнэ, үүн дээр үндэслэн тэд масс ихтэй буюу илүү залуу гэсэн дүгнэлт хийж болох гэнэ. Иймэрхүү бүрэн тодорхойгүй зүйл их байгаа ч Ертөнцийн нас 11 тэрбумаас яагаад ч бага биш гэдэг нь бүрэн батлагдаад байгаа аж. Үүнээс их байна уу л гэхээс бага биш!

2 дахь арга нь Ертөнцийн тэлэлтийн тухай онол юм. Манай Ертөнц аажим аажмаар тэлсээр л байгаа. Хэрэв тэлэлтийн хурд тодорхой бөгөөд тогтмол байдагсан бол Ертөнцийн насыг яг таг тооцоолон гаргахад асуудалгүй гэнэ. Гэвч олон шалтгааны улмаас энэ боломжгүй. Иймээс бусад хүчин зүйлүүдийг харгалзан үзэхэд хүрдэг аж. Тэдгээрийн нэг нь Ертөнцөд давамгайлагч материйн хэлбэр юм. Нэн тэргүүнд харанхуй энерги дотор үзэгдэгч болон үл үзэгдэгч (хар) материйн эзлэх хувийн жинг нарийн тогтоох хэрэгтэй. Нягтшил ч зохих үүргийг гүйцэтгэнэ. Ертөнцийн нягтрал болон “хольцыг” тодорхойлохын тулд эрдэмтэд НАСА-ийн WMAP (Wilkinson Microwave Anisotropy Probe), Европын сансрын холбооны Планк (Planck) төвийн үйл ажиллагаанд ихээхэн найдвар тавьж байна. 2012 онд WMAP Ертөнцийн насыг 13.772 тэрбум жил (59 сая жилийн хэлбэлзлэлтэйгээр) гэж тогтоосон бол 2013 онд Планка 13,28 тэрбум жил гэж тооцоолжээ. Хоёул 1-р аргыг ашигласан байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнц хэдэн настай вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • Зочин 2016/07/17
    Teriig medej er n yahiin delhiigee buren sudlaagui bjiij :D

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/06/02
    Eejees n asuuuy yrn

    1 0 Хариу бичих
  • batorgil 2015/05/19
    2 р аргаар нь ашиглавал хэр зүрүүтэй гарах бол . Юу гэж бодож байнй

    0 0 Хариу бичих
    • batorgil 2015/05/19
      Ойролцоо гарах байхаа.гэхдээ тэр аргийг нь ашиглаж чадахгүй болоол ашиглахгүй байгаа байхаа

  • Some1 2015/04/02
    13.7* hedii 0.1 ch gesen ter ni 100 say jil shuu dee

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/01
    13 terbum

    0 0 Хариу бичих
  • need-gamma 2015/03/31
    Hen medhevdee heden nastaig ni

    0 2 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох