МЭДЭЭ НЭМЭХ  

Ирээдүйн хотууд: Шилдэг 12 төсөл

  • 7,873 уншсан
  • 9
  • 2014/05/27

Ирээдүйн хот ямар байх ёстой вэ? Эхний ээлжинд хүн амын хэт төвлөрөлт, агаар болон орчны бохирдолт, хэт барилгажилтын асуудлыг бүх түвшинд өөр хоорондоо холбогдсон босоо шугаман хэлбэрээр шийдсэн байх ёстой. Мөн оршин суугчид явганаар чөлөөтэй зорчиж болохуйц байх шаардлагатай. Та бүхэнд шилдэг 12 төслийг танилцуулж байна. Зарим төсөл нь хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн байгааг дурдахад таатай байна.

Машингүй хот

Хятад улс Чэнду мужийн орчимд машингүй хот байгуулахаар төлөвлөж байна. Хотын төвд 80 000 хүн амьдрах орон сууцны цөм байх ба үүнийг тойрон бусад байгууламж оршино. Энэ хот бүхэлдээ явган, бас ногоон хот байх юм. Төвөөс хамгийн захын тойрогт байх цэцэрлэг хүртэл 10 хүрэхгүй минут алхах гэнэ. Бусад төвтэй нийтийн тээврээр холбогдоно. Ийм хот эрчим хүчийг 48%, усыг 58% хэмнэх бөгөөд хог хаягдлын хэмжээ 89% багасах тооцоо гарчээ.


Нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй хот

Машингүй, өндөр барилгууд байхгүй, дэлхийн хамгийн эко хот Абу-Дабигийн ойролцоох цөлд баригдаж байна. Нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй Масдар хэмээх анхны хот нь өндөр хурдтай нийтийн тээврийн системтэй, нар салхи, геотермийн эрчим хүчээр оршин тогтнох юм байна. Аварга том “наранцэцгүүд”-ийн дэлбээ нь өдрийн турш хотыг сүүдэрлэж, шөнөдөө хадгалсан дулаанаа ялгаруулж байх аж.


Зүлэгт хот

Энэ хотын гол зарчим нь Хятадын уламжлалт уул усыг шүтэх үзэл юм. Иймээс хүмүүс нэг дор цугларч, харилцан ярилцаж, байгалийн сайханд алжаал тайлах олон нийтийн зориулалттай барилгууд энэ хотод зонхилон босох гэнэ. Бүх шаардлагатай зүйлс гарын дор, жаахан алхаад эсвэл нийтийн тээврээр яваад л хүрчихээр ойр. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар хүн амын шигүү суурьшил ирээдүйн хотын харин ч давуу тал гэнэ.


Цөлийн ногоон хот

Baharash Architecture компани Дубайд ногоон байгууламжаар дэвсгэрлэсэн эко хороолол байгуулах санал тавиад байна. Уг хороолол 550 харш, органик фермүүд, сургууль соёлын газрууд, болон 200 000 кв/м нарны зай хураагууртай байх гэнэ. Энэ хотхон хэрэгцээт эрчим хүчнийхээ 50%-г өөрөө боловсруулах юм байна.


Ирээдүйн ногоон Гетеборг

Шведийн Гетеборг хотыг бүр ногоон болгож болно хэмээн Kjellgren Kaminsky Architecture үзэж байна. Байшингуудын дээвэр дээр нэмэлт байгууламжуудыг / салхин тээрэм, нарны зай.../  барьж эрчим хүч, хоол хүнсний хангамжийн асуудлыг шийдэх гэнэ. Ингэснээр замын ачаалал багасаж, гол нуур тээврийн үлэмж чухал хэрэгслэл болно гэж үзэж байна.


Дээш сүндэрлэсэн хот

Мельбурн хот цаашид зөвхөн дээшээ, эсвэл доошоо баригдах болно гэж Multiplicity төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна. Агаарын болон газар доогуурх шинэ замууд хотын цаашдын хөгжлийг тодорхойлж, хоол хүнс, ундны ус, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох аж.


Явган зорчигчдын хот

Пуэрто-Рикогийн Сан-Хуан хот нийтийн тээврийн шинэ системтэй, автомашиныг хориглосон, амралт зугаалгын бүс болох гэнэ. Сүүлийн 60 жилийн турш хүн ам нь цөөрсөөр байгаа энэ хотын үзэсгэлэнтэй сайхан наран шарлагын газрууд нь усан зогсоол болон, автомашин хэт олширсноос болоод ашиглагдахаа больжээ. Иймээс хотын эрх баригчид 1,5 тэрбум доллараар хотоо өөрчлөн байгуулж болно хэмээн найдаж байгаа гэнэ.


Төвдөө амралтын бүстэй хот

ReThink Athens уралдаанд ялагчаар тодорсон төсөл нь хотын төвийг автомашинд биш, явган зорчигчдод зориулсан амралт зугаалгын ногоон бүс болгон хувиргах юм байна. Ногоон цэцэрлэгүүдээс шууд ойролцоох объект руу нэвтрэх боломжтой.


Хөвөгч хот

Гаити бол ядуу буурайн зэрэгцээ байнга байгалийн гамшигт өртөж байдаг арлын улс юм. Энд гэр оронгүй хэдэн сая хүн бий.

Архитектор Э. Кевин Шопфер эргээс холгүй 30 000 хүн амьдарч, ХАА болон хөнгөн үйлдвэр эрхлэх боломжтой шинэ хөвөгч хотхоныг санал болгоод байна. 3 км-ийн диаметртэй энэ цогцолбор нь хоорондоо шугаман сувгаар холбогдсон орон сууцны 4 хороололтой. Хар салхи, хүчтэй шуургыг тэсвэрлэх чадалтай энэ хотыг яваандаа өргөжүүлэн томруулж  болохоор ажээ.


3 хэмжээст хот

Энэ шийдлийг NeoTax гэж нэрлэдэг бөгөөд eVolo 2011 Skyscraper Competition уралдаанд оролцон сайшаагджээ. Бүх байгууламжууд дээшээ болон хажуу тийшээ баригдана. Босоо, хэвтээ гудамнуудын дунд байрласан байшингууд модуль системд үндэслэгдсэн бөгөөд модуль бүр нь биеэ даасан нэг барилга болж нөгөөтэйгээ газар дээр холбогдсон байна. Нэг үгээр хэлбэл, бид бүгд хөршүүд болж, барилга барих гэж ногоон байгууламжаа сүйтгэх хэрэггүй болох юм.


Чулуун хот

Бельгийн архитектор Винсент Каллебо Хятадын Шэнчьжень хотыг чулуун пирамид хэлбэртэйгээр үзүүлжээ. Энэ хотод ширэнгэн ойн хууль үйлчилнэ. Өндөр цамхагуудад хүн ам шигүү суурьшиж, эндээ мод, цэцэг, ногоо тарьж болох юм байна. Цамхаг бүр олон тооны нарны зай, салхин турбинтай 20 шилэн “чулуу”-наас бүрдэнэ.


Айдсыг ялсан хот

Энэ хотод аливаа байгууламжийн хоорондын зай, тэдгээрийг туулах хөдөлгөөнийг тодруулан харуулсан хэлбэр хийцийн сараалжин гудамж, барилга байшин баригдах аж. Хотын бүх түвшний хөдөлгөөн нь хүмүүст өөрийгөө нээн илрүүлэх боломж олгож байх юм.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ирээдүйн хотууд: Шилдэг 12 төсөл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • Berkhtei 2014/10/20
    Mongol oron ene Абу-Даби shig hogjiltei boloh bolomj 100% bga Hun am tsoon, nutag devsger tom, gazriin baylag mash ih, geed durdaad bval zondoo l ym bn. daan ch tor barij bga hedhen erhemuud huvaagaad zavshchihaar Uls hotiin hogjil udaashraad udaashrah ch gej dee tag zogssontoi l ijil bn doo.

    0 0 Хариу бичих
  • bat-uul- 2014/08/04
    za yvaandaa ene xotiin zarim tuv gsn bairshilyyd yne tsenee aldana duu ,dagyyl xot yvaandaa yne tsenetei bolox ni xaragdaad bga

    0 0 Хариу бичих
  • Jargal 2014/05/30
    Uneheer gaihaltai. :)

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/28
    Хэзээ манайхан ийм төсөл хийх юм бол доо. Одоогийнхоо төлөвлөлтийг ч барахгүй, хачин замбараагүй, ямар архитектор ийм юм төлөвлөдөг байна аа гэж халагламаар л, чихэлдсэн, шавааралдсан, стрессдсэн, бүр харахаас ой гутмаар зохицолдоогүй юм байна ш дээ.

    0 0 Хариу бичих
    • Tuluvlugch 2014/10/29
      Odoogiin Ulaanbaatariin baidaliig turshlagagui arhitectoruud hot tuluvlusund buruug ugdug gevch unen heregtee odoogiin ene baidald hurgeh ehleliig tawisan hun bol Hotiin major asan S.Enkhbold gegch erhemiin buruutai uil ajillagaa gdgigg hun bur medeed baidaggui gazar olgoltiig zambraagui ugsnuur tuluvlult hiihed hundrel uchruulsan. Mungutei bolgon l uuriin tower gej neriidsen barilguudiig hotiin tuvuur 2000 onoos hoish tetris shig urj ehelsenii gaig odoogiin arhitectoruud, tuluvlugchid ruu chiheh n buruu

    • Зочин 2014/06/22
      Улаанбаатар хот хэт их барилгажаад хоорондоо хэт ойрхон, зам талбай муутай, эрүүл амьдрах нөхцөлгүй дэндүү муу төлөвлөгдсөн барилгууд босож машин явах, тавих боломжгүй гаднаа явах суух амрах тоглох боломжгүй хэт их чимээ шуугиантай дэндүү их шорой тоостой чанаргүй олон барилгуудаар дүүрч байна даа.

  • Зочин 2014/05/28
    Yor ni hetsuuhen l tosluud bna

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/27
    huvugch hotod hun amidrahad hetsuu l um bn.usand unaj uhmeer.hedii hamgaalalt hiisen ch aimaar umaa har shuurga ntr bolvol yana

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/05/27
    Машингүй хот тасархай төсөл байна

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох