МЭДЭЭ НЭМЭХ  

Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!

  • 61,838 уншсан
  • 33
  • 2015/07/29

Эрт цагт гэмтнийг цаазлахын тулд олон янзын аймшигтай арга хэрэглэдэг байсныг орчин үеийн хүн сэтгэл түвшин харж чадамгүй. Тэр тусмаа өчүүхэн төдий л алдаа эндэгдэл гаргавал хүний санаанд багтамгүй муухайгаар тамлуулж дуусах тавилантай байжээ. Улс орон бүр өөр өөрийн онцлог цаазын аргатай байсныг түүх гэрчилнэ.  

Зааны хөлд гишгүүлж алах

Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ арга ихээхэн түгээмэл хэрэглэгдэж байв. Гэхдээ зааныг жингээ шилжүүлэх тусгай аргад зориуд сургаж золиосоо аль болох удаан тарчлаахыг эрмэлздэг байсан гэнэ. 


Банзан дээрх зугаалга

Энэ аргыг голдуу далайн дээрэмчид хэрэглэдэг байсан. Үхэх үйлтэн тавцангаас банзан дээгүүр алхсаар ус руу годройтож унана. Хөлгийг мөшгин дагагч өлсгөлөн акулууд тэдэнд живэх зав ч өгдөггүй байлаа.


Бестиарий

Бестиарий бол Эртний Ромд өргөн дэлгэрч байсан цааз. Ялтныг ямар ч зэвсэггүйгээр өлсгөлөн араатантай хамт тулааны талбарт гаргана. Ялангуяа улс төрийн гэмт хэрэгтнүүдийг ийм аргаар шийтгэдэг байжээ.


Маззателло

18-р зууны үеийн Италид энэ аргаар хэрэгтнийг цаазалж байв. Хотын төв талбай дээр ялтанг маззателло хэмээх алхаар толгой руу нь цохиж унагана. Дараа нь хоолойг нь хэрчиж “гүйцээдэг” заншилтай байжээ.


Босоо сунгалт

Анх АНУ-д бий болсон энэ цаазыг одоо ч Иран зэрэг оронд хэрэглэдэг. Ер нь дүүжлэн алахтай төстэй ч зарим ялгаа бий. Ялтны дор нүх нээгдэхгүй, хөл дороос нь сандал түлхэж унагахгүй, харин өргөгч краны тусламжтайгаар дээш өргөж, тамлан боодог аж.


Арьсыг нь хуулах

Энэ нь олон нийтийг айлган сүрдүүлэх бодлоготой цааз юм. Хүний арьсыг өвчиж аваад гудамжинд тэлж хадаад орхидог байв.


Цуст бүргэд

Скандинавын орнуудад энэ аймшигт цаазыг гүйцэтгэдэг байсан гэдэг. Золиос бологчийн ар нурууны дагуу зүсэж хавиргыг нь хугалаад дээш сөрдийлгөн “бүргэдийн далавч” хэмээн тохуурхдаг байжээ. Энэ нүхээрээ уушгийг нь гаргаж хавирганд нь өлгөнө. Өвчин шаналгааг нь улам нэмэхийн тулд шарханд нь давс цацна.


Сараалжин дээр шарах

Хэрэгтнийг сараалжин төмөр дээр хэвтүүлж дор нь гал өрдөнө. Цаазыг аль болох удаанаар сунгахын тулд зөөлөн гал түлж үхтэл нь зовоодог байжээ.


Няцалж алах

Америкт ч, Европт ч заанаар гишгүүлэхтэй адил аргаар тамладаг байв. Ялгаа нь зааны оронд том чулуу хэрэглэдэг байжээ. Энэ нь нэг ёсны эрүү шүүлт юм байна. Гэмтэн өчиг өгөхгүй бол дээрх чулууг нь нэмнэ. Ингэсээр эцсийн эцэст үхлээр төгсдөг байжээ.


Испани гижигдэгч

Алуурчин “муурын савар” гэх төхөөрөмжөөр золиосны хүний арьс махыг урж тасчина. Үхэл голдуу хэзээ хойно, шарх идээлж бохирдсоноос болж ирдэг байлаа.


Түүдэг галд шатаах

Түүхэнд хамгийн алдартай цааз. Хэрэв золиос азтай бол ганцаараа биш, хэд хэдэн хүнтэй хамт цаазлагдана. Энэ үед түүдгийн гал илүү их байх тул хөөрхий амьтан шатаж зовж амжилгүй, угаартаж үхэх магадлал өндөр байдаг аж.


Хулсаар цоолох

Энэ туйлын шаналгаатай бэрх цаазыг Азид хэрэглэдэг байв. Ялтанг хулсны үзүүрлэсэн найлзууранд барьж хүлнэ. Хулс маш хурдан (өдөрт 30 см хүртэл) ургадаг тул хүний биеийг аажмаар сүлбэн нэвтэлж гардаг байна.


Амьдаар булах

Түүхэн янз бүрийн цаг үед, дэлхийн олон оронд энэ аргыг хэрэглэж хоригдлуудыг алах явдал түгээмэл байв. Хамгийн сүүлд 1937 онд Нанкины хядлагын үеэр япон цэргүүд олон тооны хятад хүмүүсийг амьдаар нь булсан явдал тэмдэглэгдэн үлджээ.


Лин Чи

“Зоосны нүхээр цувуулж алах” буюу Европчуудын хэлдгээр “мянган шархны үхэл” нь Ази тивд, тэр дундаа Хятадад түгээмэл байсан цааз юм. Алуурчин золиосны биеэс бага багаар нь огтолж авсаар маш удаанаар үхүүлдэг аймшигт цааз ажээ.


Колумб зангиа

Колумб болон Латин Америкийн мансууруулах бодисын наймаачид энэ аргаар цагдаагийнхан, өрсөлдөгч бүлгийнхэнд мэдээлэл алдсан урвагчдыг гэсгээдэг. Гэмтний хоолойг яран зүсэхэд хэл нь гадагш унжиж ирдэг байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цаазаар авах хамгийн харгис аргууд +18!!!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

33 Сэтгэгдэл


  • Bat Mungun 2015/12/09
    Zoosnii nuheer alah ni hamgiin aimaar yumaa manai mongol noëdoos ingej aluulsan hun bdag yum bnlee aimshigtai

    0 0 Хариу бичих
  • Mongol Ulaanbaatar 2015/09/15
    Enkhjin minii fb haygaar orood ireerei asuuh zvil bna

    0 0 Хариу бичих
  • Xashbat Ch 2015/08/09
    Olon jiliin omno anh udaa Counter toglochihood ene olon torliin zebsguudiig zubhun bie bienee alahiin tuld zohioson gej bodohoor setgel obdoj baij bilee. Getel tedgeer zebsguud deerh tsaaziin arguudiin hajuud yuu ch bish, harin ch enerengui horooh arga yum baina

    0 0 Хариу бичих
  • Д. Пути 2015/08/09
    mah ideh shud ni amand hun ideh shud ni setgeld

    0 0 Хариу бичих
  • М. Эрдэнэ 2015/08/09
    Sanaand bagtamgui vm.eruul xun iim tamlal xiicheed taiban amidarch yabch chadaxguie

    0 0 Хариу бичих
  • Gunsenhorloo Suvdaa 2015/07/30
    Hun hamgaas muuhaig bodoj uildej hiij bga ni l aimshigtai yumaa...hun hunee hairlah setgel haana ni bagataj bna wee...gj bodlogshirch uldlee...

    1 0 Хариу бичих
  • Нууцлаг Нэгэн 2015/07/29
    aimar ymo ghde sonirholtoi xxa

    0 1 Хариу бичих
  • Chinbaa Chinbat 2015/07/29
    aimaar yumaa muu яргачид

    0 1 Хариу бичих
  • Д. Хишигдаваа 2015/07/29
    hyatadaas ilvv manjuud ilvv aldarshij bsn tsag etsesdee manjuud hyatadad ezlegdsen shvdee

    0 0 Хариу бичих
    • Battur Javzaa 2015/07/29
      yu yaraiad bndaa ezlegdsen geheesee uussan gevel taarah bh

  • Oyun Otgontsetseg 2015/07/29
    aimar yuma.

    0 0 Хариу бичих
  • Мишээл Ариунболд 2015/07/29
    Manj gdg undesten chine shal oor uls shvv hyatad gj bodood bhshig bn humuus odoo manj undesten unstsan hyatadad uustsan bga

    2 0 Хариу бичих
    • Ама Сан 2015/08/09
      odoogiin Taivan-chuud namjuudiin ur udam

  • Тамир Энхболд 2015/05/23
    ene zoosnii nuh aimar bnaa yaay

    2 0 Хариу бичих
  • Batamgalan Sampildondow 2015/05/18
    Hujaanuudiin zoosoor aldag chini mgl chhudiig ih tamlaj alsandaa

    0 1 Хариу бичих
    • Tauga Ochirbat 2015/11/25
      Хужаа нарт зөвхөн 1919-1921 оны хооронд л эзлэгдэж байсан.

    • Batka Tumen-Ochir 2015/06/06
      Хужаа нар биш манжууд, Монголчууд хэзээч хужаа нарт эзлэгдэж бгаагүй

  • Oyunbaatar Sedragchaa 2015/05/14
    Юу хэлэхэв

    0 0 Хариу бичих
  • Byylee Byylee 2015/05/04
    маш хэрцгий дотор эвгүй болж байна

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/04/29
    Manai Shadar wan chingvnjaw gdg hvnig manjuud lin chi buyu zoosni nvheer gargah gdg argaar tsaazalsan ym gsn

    2 1 Хариу бичих
  • Ж. Алтанчимэг 2015/04/29
    Aimaar yumaa muu yum holuur l bg

    0 0 Хариу бичих
  • Dorjpalam Sukhee 2015/04/22
    Аймшигтай юм

    0 0 Хариу бичих
  • Batmunkh Battungalag 2015/04/19
    Sonin l yum Ba.

    0 0 Хариу бичих
  • Nambo Naranbayar 2015/04/09
    Hunii sanaand bagtamgui muuhai tamlaluud bh yum

    1 2 Хариу бичих
  • Boldoo Boby 2015/04/09
    Chingunjaviig zoosnii huheer tsuvuulsan gedeg yum medehgui bol zugeer l duugui bgaach busdiig teneg mangaraar duudaad ?!

    7 0 Хариу бичих
  • Bayn Aav Bayn Aav 2015/04/08
    lin chi geer ymar ch mongol hun aluulj bgaagui bultreed bai buur deer ued hytad omnod hesgeer bsan tsaaz yl teneguudee

    0 8 Хариу бичих
  • Зочин 2015/03/31
    muusain hyataduudaas bolj ardiin baatar Chingunjav maani nohoin uhlees ch dor uhseniig bodhoor haraal idmer yumdaa

    1 1 Хариу бичих
    • Д. Саруулсайхан 2015/07/29
      Hyataduud bishee manjuud.tuhain ued chini hyataduud uursduu manjuudad bur olnooroo hyaduulj bsan tsag

    • Монгол Хүү 2015/04/15
      Хятадуудаас болж үхээгүй хятадуудад тамлаж алсан. Монгол хүн монгол хүнээ барьж өгсөнөөс урвагчаас болж үхсэн юм.

  • Зочин 2015/03/31
    Хотгойдын Чингүнжавыг Манжууд лин чингээр хөнөөсөн гэхээр хэцүү хэцүү

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/31
    OMG

    0 0 Хариу бичих
  • - 2015/03/31
    Энэ бүх харгис тамлагаат одоо цагт байсан бол аймар шүү!

    0 0 Хариу бичих
    • Sun Moon 2015/04/24
      odoo ch bas baigaa


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох