МЭДЭЭ НЭМЭХ  

Дэлхийн хамгийн сайхан морьд

  • 3,783 уншсан
  • 7
  • 2015/03/31

“Үзэсгэлэнтэй сайхан, омог бардам” гэсэн тодорхойлолтонд хүн төрөлхтнөөс гадна бас өөр нэг амьтан дүйцдэг нь морь билээ. Энэ гайхалтай амьтад маш хүчтэй, тэсвэр тэвчээр сайтай, дээрээс нь туйлын ухаалаг болохыг хэн хүнгүй мэднэ. Моринд дуртай монголчууддаа зориулж хараа булаам сайхан морьдоос танилцуулья.

5-р байр: Доны адуу

Дэлхийн хамгийн сайхан морьд

Энэ үүлдрийн морьдыг Донын хасгууд 18-19-р зууны үед талын хурдан морьдыг дорно зүгийн цэвэр цусны уналгын морьдтой эрлийзжүүлэх замаар гарган авсан гэдэг. Сэрвээгээрээ 165 см хүрдэг маш сайхан морьд юм. Голдуу улаан хүрэн зүсмийнх боловч хааяа дэл сүүлээрээ алтлаг сортой байх нь бий.

4-р байр: Орловын хатирч морь

Дэлхийн хамгийн сайхан морьд

19-р зууны эхээр Оросын Орлов гүн араб, дани, голланд морьдыг эвцэлдүүлэн гаргаж авсан гэдэг. Гол онцлог нь маш хурдан хатирна, түүнчлэн төгс сайхан галбир, гоёмсог хөдөлгөөн, гоо сайхнаа тодруулах мэт толгойгоо цэх өргөх явах онцлог, сахлаг өтгөн дэл сүүлтэй тул оросын алдарт “Гурвалсан морин тэрэг”-нд хөллөдөг аж. Ийм морьд олон зохиолч, яруу найрагч, зураачдын онгодыг хөглөж, сонгодог бүтээлүүдийн гол баатар болж байсан түүхтэй.

3-р байр: Араб морь

Дэлхийн хамгийн сайхан морьд

Дэлхий дахинаа суу алдар нь түгсэн сайхан хөлгүүд. Маш тэвчээртэй тул холын замын уралдаанд хосгүй “тамирчид” юм. Араб морьдыг МЭӨ 4-7-р зуунд Арабын хойг хавиар гарган авсан гэдэг. Гол онцлог нь: том нүдтэй, үл мэдэг доош дарсан толгойтой, маш өвөрмөгц сүүлтэй бөгөөд их урт насалдаг (30 хүртэл жил), үржил сайтай үүлдэр гэнэ. Өнөө үед бусад олон үүлдрийн адууг араб морьтой эрлийзжүүлэх замаар үүлдэр угсааг нь сайжруулж байна.

2-р байр: Ахалтекин адуу

Дэлхийн хамгийн сайхан морьд

Одоогийн Туркменистан улсын нутаг дэвсгэр дээр 5000 гаруй жилийн өмнө бий болсон эртний энэ морийг одоо хүртэл бусад үүлдэртэй эрлийзжүүлэх оролдлого хийгдээгүй байгаа тул дэлхийн хамгийн цэвэр цустай адуу гэсэн ч болно. Хуурай халуун уур амьсгалд зохицсон ч, өөр нөхцөлд дасан зохицохдоо амархан. Ер бусын гадаад төрхтэй энэ адууг бусад үүлдэртэй андуурах аргагүй. Маш ухаалаг, нэг эзэндээ эцсээ хүртэл үнэнч зүтгэдэг зантай адгуус гэнэ.

1-р байр: Фриз адуу

Дэлхийн хамгийн сайхан морьд

XVI-XVII зууны үед Фрисландид нутгийн адууг испани морьтой эрлийзжүүлснээр энэхүү сайхан амьтан бий болжээ. Түүний бие хаа, хөдөлгөөний эвсэл нь хосгүй үзэсгэлэнтэй тул «Хар сувд» нэрийг авсан байна. Гол онцлог нь хөлийн сагаг юм. Фриз морьд өндөр, гоолиг, унахад эвтэйхнээс гадна туйлын тайван амгалан зантай ажээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дэлхийн хамгийн сайхан морьд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • malaa 2015/09/24
    hujaa min chinii unaa chn ugasa iljig bitgii tsus oirtson mori gj anduur

    0 0 Хариу бичих
  • Казах залуу 2015/08/13
    доны хасгууд биш доны казакууд гэдэг байхаа

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/08/10
    MONGOL MORI MONGOL HUN 2 TSUS NI OIRTSONOOSOO BOLOOD HUN NI ERGUU TENEG NAMHAN PAGDGAR MORI NI ILJIG SHIG JIJIGHEN BOLCHIHJEE

    0 1 Хариу бичих
  • bataa 2015/05/08
    Iim morid mongold baidag vzii gevel olziit horoolold ochij bolno

    0 1 Хариу бичих
  • Хуяг 2015/04/29
    Зүс царай хурдаар нь хэмжихгүй бол Монгол адуу сайн. ачаалал даах чадвар холын замд тэсвэртэй. зөөлөн давхилтай бүсээ бүсэлчих юм бол бие доргиож цочрол өгөөд байхгүй. Мустанг болон бусад адуунууд /араб бол хөнгөн ахелтекин мэдэхгүй юм/ их ширүүн их амархан тамираа бардаг байх.

    0 1 Хариу бичих
    • Зочин 2015/05/29
      Manaihnii ene yum uzeegui teneg zang...Uneheer gaihmaar shuu. Medeej bid dassan sursan bolohooroo uursdiin yumaa magtah ni zuin hereg. Gehdee delhiin hamgiin hamgiin geheer l bid yaasiin, manai yum haana ni baina, manaih l hamgiin ni geed yuu ch medehguigee taniulsan humuus baih yumaa. Zugeer l baigaa saihniig baigaagaar ni huleej avch yaagaad chaddaggui iim muuhai muchuurhuu jalga dovnii uzeltei yum bee?

  • Зочин 2015/04/02
    Мордох гэж л нилээн удах юм байна. Монгол морь дайснууд ирлээ, шуп гээд л мордоно дээрээс нь биеийн эзлэхүүн талбай багатай болохоор суманд оногдох магадлал арай багатай.

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох